ХААН банкны орон сууцны зээлийн хүү буурлаа

Aдмин / Эдийн засаг

ХААН Банкны орон сууц худалдан авах зээлийн нөхцөл шинэчлэгдэж, урьдчилгаа төлбөр болон зээлийн хугацаанаас хамааран жилийн 15.6-18.6% (сарын 1.3-1.55%)-ийн хүүтэй орон сууцны зээлийг 20 хүртэлх жилийн хугацаатайгаар танд санал болгож эхэллээ. Орон сууц худалдан авч, гал голомтоо бадраана гэдэг бол хүний амьдралын цөөн хэдэн чухал шийдвэрүүдийн нэг. Энэхүү чухал шийдвэрийг гаргахад тань ХААН Банк танд туслах болно. Мөн бид харилцагчдынхаа хэрэгцээ шаардлагад нийцүүлэн дараах шинэ бүтээгдэхүүнүүдийг санал болгож байна.

  1. Орон сууцны засварын зээл:

Одоо амьдарч буй орон сууцаа засварлах, хашаа байшингаа төвийн шугам сүлжээнд холбох, цэвэр бохир усны систем суулгах зэрэг дэд бүтцээ шийдэхэд тань зориулан орон сууц засварын зээлийг санал болгож байна.

Зээлийн хэмжээ: 20 сая хүртэлх төгрөг;

Зээлийн хүү (жилийн): 19.2% (сарын 1.6%);

Зээлийн хугацаа: 60 хүртэлх сар;

  1. Тансаг орон сууцны зээл:

80 м.кв-аас дээш талбайтай, м.кв-ын нэгж үнэ нь 3.24 сая төгрөгөөс дээш үнэтэй орон сууц худалдан авч буй харилцагчдадаа зориулан Тансаг орон сууцны зээлийг санал болгож байна.

Зээлийн хэмжээ: 500 сая хүртэлх төгрөг;

Зээлийн хүү (жилийн): 15.6-18.6% (сарын 1.3-1.55%);

Зээлийн хугацаа: 240 хүртэлх сар;

Урьдчилгаа: 20%

  1. Малчдад зориулсан орон сууцны зээл:

Малчны орон сууцны зээлийн давуу тал нь хамгийн багадаа 6 сар тутам эргэн төлөлт хийх боломжтой.

Зээлийн хэмжээ: 100 сая хүртэлх төгрөг;

Зээлийн хүү (жилийн): 15.6-18.0% (сарын 1.3-1.5%);

Зээлийн хугацаа: 84 хүртэлх сар;

Урьдчилгаа: 20%

Дэлгэрэнгүй мэдээллийг доорх холбоосоор орж авах боломжтой.

Орон сууцны зээлийн бүтээгдэхүүнүүд: https://www.khanbank.com/mn/personal/product/66

Та орон сууцны зээлийг ХААН Банкны бүх салбар нэгжүүдэд хандан шуурхай аваарай.

Утсаар холбогдож, орон сууцны зээлийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл 11-333030 дугаарт хандана уу.


Сэтгэгдэл

Зочин [202.131.243.190] 2019-09-04 00:56:50

shunalaa gej

Зочин [66.181.185.188] 2019-09-02 13:25:07

dendyy davarcn baina shyy haan bank damfuuraasai

Зочин [64.119.17.126] 2019-09-02 11:57:15

Арайчдээ. 8%-ийн зээл бууж байгаа юм болов уу гэсэн чинь 15-18% гэж алдаг байна шдээ. Менге хvvлэгчид дампуурах болтугай.

Зсс [124.64.19.98] 2019-09-02 10:26:38

Хувь хүн 0.5 хувийн хүүтэй зээлүүлж бхад энэ юу вэ одоо. Доромжилж ханахгүй юм аа

zochin [103.10.23.73] 2019-09-02 09:48:49

LUIBARCHIN BANK BAIJ YUN SURTEI YUM.MONGOLIIN ARD TUMNIIG LUIBARDAJ KHANAKHGUI BAINA UU.

зочин [66.181.170.215] 2019-09-02 09:38:08

Зорилтот бүлгийн иргэд бол авч чадахгүй баячуудад зориулсан зээл юм уу даа. Яг зорилтот бүлгийн иргэд бол 20 сая төгрөгийг л жилийн 20 орчим хувийн хүүтэй авах нь буцаагаад 40 орчим сая төгрөг төлөх нь дээ. Хаан банкны муусайн шулаачид

ard [202.126.89.202] 2019-09-02 09:37:33

Сайн байна буурч л байвал энэ ббус ломбардын хүү аймар байна яахуу

Зочин [66.181.170.215] 2019-09-02 09:34:11

Юун зээлийн хүү буурлаа гэж ийм өндөр хүүтэй зээл авчихаад эргүүлээд төлөхөд үндсэн зээлээсээ давсан хүү төлөх болж байна сайхан хошгоруулж шулах юм аа.

зочид [202.179.8.210] 2019-09-02 09:24:37

манай орон шиг ийм жилийн хүү бараг 20 хувьтай зээл гэж бусад оронд байхгүй .Ард түмнээ ингэж шулахдаа ичдэггүй юм уу.Ил цагаандаа гарсан мөнгө хүүлэгчид бол банкны салбар болоод байгааг төр засгийн тэргүүний сонорт хүргэж байна.Ард түмнийхээ халааснаас ингэж ил цагаандаа гарсан мөнгө хүүлэх явдлыг таслан зогсоомоор байна.Үнэхээр хүлцэнгүй ард түмэн юм .Гадаадад бол ард түмнийхээ халаасыг хоосолсон гэмт хэрэг гэж үзнэ.Манайх шиг ийм өндөр хүүтэй банкны газар гадаад орнуудад алга байна.Ард түмнээ зээлийн хүүгээр сөхрүүлж байгаагаа мэдэж байна уу.Ил цагаандаа гарсан луйварчид аа

Эмч [202.9.42.205] 2019-09-02 09:20:59

Хүү маш өндөр байна ш дээ . Хүү нь сарын 0.5 % байх ёстой ш дээ.


10 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
10 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.