Парис хотын нэрэмжит гудамжтай болох саналыг НИТХ-д өргөн барилаа

Aдмин / Нийгэм


Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнгөрсөн зургадугаар сард Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Филипп Мэрлинийг хүлээн авч уулзах үеэр НИТХ-аас Франц улсын хотын захиргаанд захидал илгээж Парис хотын нэрэмжит гудамж талбай байгуулах асуудлаар зөвшөөрөл хүссэн тухай талууд хэлэлцсэн билээ.

Парис хотын Захирагч энэхүү саналыг зөвшөөрч байгаагаа илэрхийлээд Францын онцлог хэв шинж, өнгө төрхийг илэрхийлсэн гудамж талбай байгуулахыг онцолсон талаар Элчин сайд Филипп Мэрлин хотын Захирагчид уламжилсан. Тэгвэл өнөөдөр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөөнөөс урагш Сэлбэ голын баруун талаар Нарны зам хүртэлх 1235 метр урттай гудамжийг Парис хотын нэрэмжит гудамж болгох саналаа Нийслэлийн ИТХ-д өргөн барилаа.

Нийслэлийн Засаг дарга 2017 онд Франц улсын нийслэл Парис хотноо айлчлах үеэр хоёр хотын хамтын ажиллагааг өргөжүүлэх хүрээнд энэ асуудлаар санал солилцсоны дагуу өнгөрсөн долдугаар сард Францын Элчин сайдын яам, нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын хамтарсан ажлын хэсэг байгуулагдаж, холбогдох судалгааг хийсний үр дүнд дээрх байршлыг сонгожээ. Ирэх онд Монгол Улс, БНФУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ой болох бөгөөд нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар уг саналыг дэмжвэл Улаанбаатарт Парис хотын нэрэмжит гудамж байгуулагдах нь.

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс


Сэтгэгдэл

Ard [94.227.242.25] 2019-09-04 08:48:30

Demjij bna

Айлчилсан мөртлөө Парисын гол зүйлийг мэдрээгүй юм уу??? [202.131.228.118] 2019-09-04 03:23:22

Парист тэгээд 5 давхар байшингууд л зонхилдог. Гэтэл Сэлбийн баруун талаар дагнан өндөр байшингууд л байдаг. Хотын захиргааных нь Парисаар айлчилж айлчилчихаад энэ хотын уур амьсгалыг мэдрээгүй юм уу хаашаа юм бэ?

Парис гэхлээр... [202.131.228.118] 2019-09-04 03:16:51

Парис гэхлээр Эйфелийн цамхаг, Шамб Элизе өргөн чөлөө, ресторанууд, том дэлгүүрүүд, чөлөөтэй уужим гудамжнууд, нар, сар л санаанд орж ирдэг. Гэтэл Сэлбийн баруун гудамж ч дээ.

Санаа нь гоё боловч гудамж нь хөгийн юмаа. [202.131.228.118] 2019-09-04 03:10:40

Ядахдаа гудмаа зөв сонгохгүй. Тэр гудамжинд чинь "Буян" компани байдаг биздээ? Нөгөөтэйгүүр гудамны нэг тал нь усны хаалт, голын эрэг. Нөгөө тал нь машины зогсоол, тохижуулахад онцгүй хэсэг. Яг "Парисын гудамж" болж харагдна ш дээ. Гоё санааг анхнаас нь эхлээд унтраачих юм аа! Кх!

Зочин [66.181.181.98] 2019-09-03 14:57:50

Парисын гудмаар яах юм бэ?Монгол,Франц хоёр хэзээ,юугаараа тийм дотно болсон юм бэ?

1 [59.153.112.245] 2019-09-03 14:53:34

Argaa barsan baasnuud uur um bodoj olooch

Зочин [80.215.195.135] 2019-09-03 13:56:45

Монголд ахдна парисын бүү гутаа үхрүүдээ

Зочин [213.245.164.178] 2019-09-03 14:33:56

Тоглож байгаа байлгүйдээ.

Ганаа [103.229.122.103] 2019-09-03 11:18:35

тэнэглэлээ болиочээ


9 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
9 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.