"Улаанбаатар Төмөр Зам" ХНН-ийн замын их засвар үргэлжилж байна

Д.Тулга / Орон нутаг

"Улаанбаатар Төмөр Зам" ХНН-ийн Айраг-Алтганы гол өртөөдийн хоорондын замд хийх замын их засварын ажил өнгөрсөн 8 сарын 16-нд эхэлж 8,4 километр замын засвар хийгдээд байна. Өмнө нь Зам засварын машинт станцын хамт олон энэ жил улсын хойт хилээс Сүхбаатар өртөө хүртэлх 5,5 км их засварын ажлыг хийж гүйцэтгээд байсан юм.

Энэ жил УБТЗ гол замдаа 40 километр замын их засварын ажил хийж гүйцэтгэх төлөвлөгөөтэй ажиллаж байна. Ингэснээр УБТЗ-ын нэвтрүүлэх хүчин чадал нэмэгдэх болно. УБТЗ-ын тээврийн хэмжээ өдөр бүр тасралтгүй өсч байгаа учир өсөн нэмэгдэж байгаа тээврийн хэрэгцээг хангахын тулд замаа хүчжүүлж сайжруулах шаардлагатай болж байгаа юм. Энэ чиглэлээр онцгой анхаарч эрчимтэй ажиллаж байгаа бөгөөд гол замынхаа 70 хувийг Р65 зам төмөр бүхий бетон дэртэй болгоод байна. Энэ ажлыг өөрийн санхүүгийн боломжид тулгуурлан үе шаттай хэрэгжүүлж ирсэн бөгөөд ирэх жил 80 километр замын их засварын ажлыг гүйцэтгэх юм. Замын их засварын ажлыг тодорхой хуваарьт өдрүүдэд тухайн хэсгийн галт тэрэгний хөдөлгөөнийг тодорхой цагаар хааж гүйцэтгэдэг юм.


Сэтгэгдэл

6 [43.228.131.196] 2019-09-04 02:31:22

Та минь ээв энэ замаар дараа нь ачаа явах л байгаадаа


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.