Орон зайн мэдээллийн техник, хамтын ажиллагааг өргөжүүлэх төлөвлөгөө боловсруулна

Д.Тулга / Нийгэм

ОБЕГ-ын Орон зайн мэдээлэл технологийн төвөөс НҮБ-ын Гамшгийн удирдлага, Онцгой байдлын хор уршгийг арилгах технологид суурилсан мэдээллийн платформтой хамтран “Гамшгийн эрсдэлийг бууруулах орон зайн мэдээллийн системийн хэрэглээ” сэдэвт сургалтыг зохион байгуулж байна.

Сургалтад ОБЕГ, ЦУОШГ, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, Харилцаа холбооны зохицуулах хороо, Одон орон геофизикийн судалгааны төв, Зайнаас тандан судлах үндэсний төв болон НҮБ-ын Гамшгийн удирдлага, Онцгой байдлын хор уршгийг арилгах технологид суурилсан мэдээллийн платформ, БНХАУ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газрын төлөөлөл оролцож байгаа юм.

Сургалтын хүрээнд Гамшгийн удирдлага, хор уршгийг арилгах технологид суурилсан мэдээллийн платформыг хөгжүүлэх, орон зайн мэдээллийн техник, хамтын ажиллагааг өргөжүүлэх, алба хаагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх төлөвлөгөө боловсруулах юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.