Ноосны урамшууллыг килограмм тутамд 1500-2000 төгрөгөөр тооцохоор боллоо

Б.Мөнхцацрал / Улстөр

Монгол Улсын Засгийн газар 2011 онд “Хонины ноос, тэмээний ноос бэлтгэж, үндэсний үйлдвэрт тушаасан хоршооны гишүүн малчин, мал бүхий этгээдэд урамшуулал олгох тухай” журмыг анх баталж мөрдөх явцдаа хоёр удаа нэмэлт өөрчлөлт оруулжээ. Журам хэрэгжиж, малчдад ноосны урамшуулал олгож эхэлснээр малчдын орлого нэмэгдэж, ноосоо тушаах идэвх сэргэж, үйлдвэрлэлийн хүчин чадал тоо хэмжээ, нэр төрөл, ажлын байр нэмэгджээ.

Мөн орон нутагт ноос угаах, самнах, эсгий, эсгий эдлэлийн үйлдвэрүүд олноор ашиглалтад орсон нь ажилгүйдлийг бууруулж, ажлын байрыг нэмэгдүүлж, өртөг багатай чанартай бүтээгдэхүүнээр хэрэглэгчдийг хангахад хувь нэмрээ оруулсаар байна. Цаашид ноос ноолууран түүхий эдийн бүрэн боловсруулалтыг Улсын хэмжээнд 60 хувьд хүргэх зорилт тавьж байна. Иймд урамшууллыг тушааж буй ноосны чанартай уялдуулж, нэмэгдүүлэхээр болов.

Ноосны урамшууллыг малчны өмнөх жилийн эцсийн мал тооллогын А данс дахь малын тоо, үүлдэрлэг байдал, ашиг шим, ноосны чанарыг харгалзан килограмм тутамд 1500-2000 төгрөг байхаар батлав. Ноос тушаах, урамшуулал олгохтой холбоотой ажлыг аймаг нийслэл, сум дүүргийн Засаг даргын Тамгын газар, орон нутгийн хоршоо нь Монголын ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбоотой хамтран зохион байгуулж ажиллах юм.


Сэтгэгдэл

Зочин [64.119.18.146] 2019-09-05 11:28:51

Малчдаас малын хөлийн татвар авах нь зүйтэй.

Зочин [219.142.99.23] 2019-09-05 02:28:19

Мянгат малчдыг хэдий болтол эрхлүүлэх вэ?

Зочин [66.181.180.254] 2019-09-04 23:28:14

Гаднаа машина мотоцикл сойж ,хот хөдөө хооронд холхиж , малаа төрөөр хамгаалуулсан малчидад Ноосны урамшуулал, ноолуур ,мах сүү цагаан идээний өндөр үнэ, татваргүй тансаглал, өвс тэжээлийн хөнгөлөлт,үнэгүй вакцин ,зудын хандив тусламж, ус түлш тэргүүтний ямарч төлбөргүй дурын хэрэглээ,..гээд мөн ч их эрх ямба эдлүүлж мөн ч их эрхлүүлэх Тэрний хариу нь үхрийн ганц кило мах 13500 төг,хониных 10500 төг. Ганц кило гурилтай ааруул 15000....Хэмжүүрийн күү хаашаа ххзайгаад байна

Зочин [150.129.140.55] 2019-09-04 14:29:47

Би ойлгохгүй байна.Малаас хөлийн татвар аваачээ. Бид яасан улс гэхээр нэг хэсгийн дэмжиж нэг хэсэг нь ядуу болж байдаг юм.Олны татварын мөнгийг өгөхөө болио!!Хөдөөд амьдрал гайгүй болсон одоо бэлчээр ашиглалтын татвар дээр богийг бод уруу шилжүүлэн татвар аваачээ.

Зочин [59.153.113.237] 2019-09-04 13:11:38

НООСЫГ НЬ АВЧ БАЙГАА НӨХӨД Л УРАМШУУЛ Л ДАА.ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН МӨНГИЙГ ИДЭХЭЭ БОЛЬ Л ДОО.

HM [188.29.164.211] 2019-09-04 11:01:18

Нүүдлийн аж ахуй, соёлыг хамгаалж уламжлах нэрийн дор ингээд л мэдрэлтээд байгаа юмдаа. Бүх хүүхдээ байг гэхэд өнчин хүүхдүүдээ эхлээд цадтал нь хооллоод, хэнээс ч дутахгүй хувцаслаад, боломжын боловсрол олгочихоод дараа нь наад хонь малаа халамжилвал зүгээр юм шиг ээ.

Boliyoo [125.30.43.184] 2019-09-04 10:00:34

Malchid tatvar tulduggui murtluu urumshuulal avna. Hotiin bidnii tatvaraar huduuniihun tuilj duuslaa.

Зочин [103.10.23.113] 2019-09-04 09:50:51

ҮҮНИЙГ БОЛОЛДОО НООСООН ЗАХ ЗЭЭЛИЙН ҮНЭЭР ЗАРААД БАЙХАД ДЭЭР НЬ МӨНГӨ НЭМЭЖ ӨГӨӨД БАЙДАГ НЬ ЯМАР БОДЛОГ ВЭ

mendee [202.126.89.118] 2019-09-04 08:30:58

ene bol ard tvmniig shulj ideh choloot orsoldooniig ustgaj tor nertei heden hvnvvsiin luiwar


9 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
9 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.