Улс төрийн хоригдлуудыг суллахыг БНАСАУ-д уриалжээ

Д.Тулга / Гадаад мэдээ

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш хүний эрхийн зөрчил удаа дараа гаргасан хэмээн Пёньяныг буруутгаад, улс төрийн бүх хоригдлоо суллахыг БНАСАУ-д уриалжээ.

Ерөнхий Ассамблейн 74 дүгээр хуралдаанд өргөн барьсан тайлангийн талаар мэдэгдэх үеэрээ А.Гутерреш ийнхүү хэлжээ. Уг баримт бичигт өнгөрсөн оны есдүгээр сараас энэ оны долдугаар сарын хугацаан дахь БНАСАУ-ын хүний эрхийн нөхцөл байдлын талаар тэмдэглэсэн байна.

Умард Хамгён мужийн Жонгори лагерьт саатуулагдаж байсан хүмүүсийн хэлснийг иш татан уг тайланд мэдээлснээр, 3000 гаруй хүн шоронд хоригдож байж магадгүй ажээ.

НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссын төлөөлөгчдийг улс орон руугаа нэвтрүүлж, хяналт шалгалт хийхийг зөвшөөрөх зэргээр хүний эрхийн нөхцөл байдлаа сайжруулах арга хэмжээ авахыг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга БНАСАУ-ын эрх баригчдад уриалсан байна.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.