Монгол Улс 2024 он гэхэд 10 сая тн нүүрсийг далайгаар тээвэрлэнэ

Aдмин / Улстөр

Владивостокоос хоёр ч сайн мэдээ дуулдаж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга тус хотноо зохиогдож байгаа Дорнын эдийн засгийн Y чуулганы үеэр Японы Ерөнхий сайд Шинзо Абэтэй уулзжээ. Хоёр удирдагчийн хувьд Владивостокт гурав дахь удаагаа уулзаж буй нь энэ юм.

Манай Ерөнхийлөгч стратегийн түншдээ “Дотоодын эх үүсвэрийг ашиглан 414.6 км төмөр замын бүтээн байгуулалтыг эхлүүлсэн зэрэг томоохон төсөл хөтөлбөрийг эхлүүлснээ танилцуулж, “Эрдэнэс-Тавантолгой” ХК, ОХУ-ын “Фэско” групптэй хамтран нүүрсний терминал байгуулах эдийн засагт үр ашигтай төслүүд ажил хэрэг болж эхэлсэн тул худалдан авагч тал буюу Япон улстай нүүрсний экспортын асуудлаар томоохон яриа хэлэлцээр хийх сонирхолтой байгаа”-гаа илэрхийлжээ.

Хариуд нь Японы Ерөнхий сайд “Монгол Улсын Ерөнхийлөгчийн биечлэн өгсөн төслүүдтэй сайтар танилцаж, Тавантолгойн асуудлыг цаашид ажил хэрэг болгох сонирхолтой” гэдгээ мэдэгджээ. Алс хэтдээ Тавантолгойн нүүрс тэнгис далайг гаталж, гуравдагч зах зээлд хүрэх итгэл нэг шатаар ахиж, ажил хэрэг боломж нэг алхмаар урагшилж байна гэсэн үг.

Нэгэнт л Шинзо Абэ Ерөнхий сайд манай нүүрсийг авах сонирхлоо илэрхийлсэн болохоор хүн юм авъя гэж байхад яаж ийгээд хүргээд өгөх асуудлаа бид шийдэх хэрэгтэй болж байна гэсэн үг.

“Фэско” групп “Эрдэнэс-Тавантолгой”-той хамтарсан төслөө эхлүүлж байгаагаа зарлалаа

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины айлчлалын үеэр монголчуудын атгаж үлдсэн томоохон боломжийн нэг нь Монгол Улс Алс Дорнодын бүс нутагт далайн боомт ашиглах тухай тохиролцоо юм. Энэ хүрээнд тус боомтыг эзэмшдэг ОХУ-ын “ФЕСКО” компанитай хамтран ажиллахаар тохиролцож, шинээр терминал барих урьдчилсан ТЭЗҮ-г дэмжүүлээд байгаа. “ФЕСКО” компанийн хувьд ОХУ-ын тээвэр, ложистикийн тэргүүлэх компаниудын нэг бөгөөд Ерөнхийлөгч Х.Баттулга “Фэско” группийн ерөнхийлөгч Александр Исуринтай Владивостокт мөн уулзжээ.

Энэ үеэр Александр Исурин “Эрдэнэс-Тавантолгой” ХК-тай хамтран хэрэгжүүлэх тээврийн терминал байгуулах төслийг анхнаас нь дэмжиж ирсэнд талархал илэрхийлээд төслийн техник эдийн засгийн үндэслэлийг бэлэн болгосноо танилцуулсан юм. Энэ бол хоёр дахь сайн мэдээ юм.

ТЭЗҮ-д төслийн эхний шат 2022 он хүртэл хэрэгжиж, жилд дунджаар 6 сая тонн нүүрс тээвэрлэх боломжтой терминал байгуулах, 2024 он гэхэд нүүрсний тээврийг жилд 10 сая тоннд хүргэж хүчин чадлыг нэмэгдүүлэхээр тусгасан байна.

“Фэско” групп ТЭЗҮ-ийн анхны хувилбарыг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад гардуулан өгснөөр ийнхүү төслийг эхлүүлж байгаагаа зарлалаа. Төсөл хэрэгжсэнээр Монголын нүүрс төдийгүй бараа бүтээгдэхүүн гурав дахь зах зээлд гарах боломж бүрдэнэ.

Монголын коксжих нүүрсийг Японы зах зээлийн шингээх боломж хэр вэ

Дэлхийн гангийн үйлдвэрлэлийн 90 хувийг Япон, АНУ, Хятад, Солонгос, ОХУ гэсэн 5 улс дангаараа бүрдүүлдэг. Коксжих нүүрс бол гангийн үйлдвэрлэлийн талх нь гэсэн үг. Япон улс жилд 100-120 сая тн нүүрс Австриалаас импортолдгийн 40 гаруй хувь нь буюу ойролцоогоор 50-60 сая тонн нүүрс нь коксжих нүүрс байдаг.

2016 оны 10-р сарын 13-нд Монголын коксжих нүүрсийг гуравдагч зах зээлд хүргэх чиглэлээр хамтран ажиллах санамж бичигт Японы Сумитомо корпораци, Монголын Энержи Ресурс ХХК нар гарын үсэг зурж байсан удаатай.

Санамж бичгийн хүрээнд Тавантолгойгоос олборлож, тодорхой стандарт шалгуурын дагуу баяжуулсан коксжих нүүрсийг БНХАУ-ын нутгаар дамжуулан, далайн чанадын зах зээлүүдэд эхний ээлжинд туршилтын журмаар хүргэнэ гэж байсан. Туршилтын ачилтууд ч хийгдсэн байх учиртай.

Харин дээрх санамж бичгийг байгуулж байх үед Сумитомо группын төлөөлөгч ноён Фуживара “Япон улс Монголоос нүүрс импортлох хэрэгцээ, сонирхол бий. Гэхдээ урт хугацааны, тогтвортой экспорт хийхийн тулд Хятадын нутгаар дамжин өнгөрөх транзит тээврийн нөхцөлийг юун түрүүн бодитой болгох ёстой” гэж онцолж байсан нь учиртай.

Тэгвэл одоо одоо ОХУ-ын нутгаар дамжуулах боломж илүү бодитой болж байна.


Сэтгэгдэл

Expanoro [86.102.43.173] 2019-09-21 07:01:14

Перевозка и таможенное оформление сборных и контейнерных грузов из стран Азии: - доставка всех видов грузов из Азии в регионы РФ; - таможенная очистка груза любой сложности; - минимальные сроки доставки грузов - минимальные тарифы и ставки (оптимизация). Для расчёта стоимости направьте запрос на эл. почту edem@vovlad.ru

Зочин [83.23.240.89] 2019-09-07 11:16:30

Kkk yag nudend haragdaz bn 2-3 zil yag onodor ehelvel zaahan orlogo olz magadgui neftnuurs bayartai gez bn shuu dee mal az ahuigaa hogzuul uher mongol

Зочин [202.9.43.72] 2019-09-08 19:51:14

Хөөрхий ядахдаа зөв бичиж сурах юм сан

Зочин [39.7.51.53] 2019-09-07 00:27:43

Hulgaich Eok

Зочин [112.72.11.122] 2019-09-06 23:07:36

Сонин юм шүү. Монгол хүний тархи заримдаа их этгээд ажиллана. Ѳмнѳд хѳрш нь, давай, тѳмѳр замаа бариад жилдээ 100 сая тонноор нь нийлүүлж ашиг олооч гэж гуйж байгаа юм. Бид одоогийн тарифаар 42 сая тонныг гаргахад 1.3 трилион тѳгрѳг олох юм байна. Тэгвэл жилдээ тѳмѳр замаар 120 саяыг гаргахад 4 трилион тѳгрѳг олох нь. Энэ жилийн тѳсвийн орлогын 1/3 нь болж байна уу? Бас хятадаар дамжуулж 1150 км тээвэрлэж далайн боомтод хүргээд Солонгос Япон руу үнэтэй гаргаж болж байгаа юм. Гэтэл заавал 4800 км тойруулан аялуулж Солонгос ба Японы хил хүргэх нь илүү ашигтай гээд байна. Ерѳнхийлѳгч яг тэгэж хэлж байна. Гэтэл тэр зам нь одоо хийгдээгүй. Хэрэв түүнийг барих бол дор хаяж 1.5 тэрбум доллар болох ба түүнийг нь Путин ѳгнѳ гэсэн гээд л дэвхцээд явна. 50 Хувийн хѳнгѳлѳлт амласан гэнэ. Гэтэл Хятад бариагүй зам биш барьчихсан ашиглалтанд байгаа зам тѳмрѳѳ ашиглаж боомт хүргэхэд 50 хувийн хѳнгѳлѳлт амласан. Энэ яг ямар бодлого ямар ухаан юм бол. Бодвол тэнгэрлэг монгол сэтгэхүй байлгүй дээ.

Зочин [202.9.43.72] 2019-09-08 19:54:30

Со японруу гаргана гэж хятадууд чамд (ганцхан чамд) хэлэв үү

Zochin [202.126.88.136] 2019-09-08 16:06:52

Мангараа хужаа нар хэзээч манай нүүрсийг Япон Солонгосруу гаргахгүйн тулд хичээж ирсэн. Өөрсдөө л хямд авч байх сонирхолтой. Хужаа санааг давж сэтгэж байж л бид хөгөжинө. Үгүй бол үеийн үед хужаагын нөөц агуулах байх болно.

Мягаа [59.153.115.228] 2019-09-06 22:33:25

Гарц нэг байхад хүний аманд л орно шүү дээ. Би Баттулгын бизнэс ухааныг олж харж байна. Асуудалгүй урагшаа.

Зочин [202.9.42.217] 2019-09-06 20:28:26

Австрали гэж чанартай нүүрсээр хангагч улс байхад Хятад Япон улс монголын нүүрсээр дутахгүй. Монгол улс 2024 байх болов уу хөөрхий.

Зочин [202.9.44.133] 2019-09-09 00:46:02

Муу ёртой гэчий вэ чи

Зочин [64.119.27.37] 2019-09-06 19:54:24

МАЛУУД ДУУРЭН ЮМ БИЧИХ ЮМ АВСТРАЛИ НУУРСЭЭ ДАЛАЙГААР ТЭЭВЭРЛЭДЭГ ГЭДГИЙГ ЗААГААД Ч БАЙХ ШИГ

Зочин [64.119.24.57] 2019-09-06 17:21:07

Nuursendee asuudal baihgui. Toondoo asuudal baina shdee. Too buruu zaagaad tolgoi erguuleed baih yum. Ene too gej hereggui yumiig hen buteedeg bainaaa.... Temeegeer zuuson n ch deer baij medne. 3 Million mongolchuud bugd ajiltai orlogtoi bolno

Зочин [64.119.24.57] 2019-09-06 17:22:13

Yer n hend hamaatai yum. Mongold bayan hun baihgui l bol boloo. Manai hajuu hursh bairand oroh erh baihgui.

zochin [122.201.21.124] 2019-09-06 15:07:01

Нэг ч болтугай ажил бүтэж байвал сайн шүү дээ. Хятад усан замаар тээвэрлүүлэхгүй бол бид энэ замыг д сонгох болно шүү дээ.

ЗОЧИН [202.131.233.190] 2019-09-06 13:16:20

ЭХЛЭЭД ТТ-ЗҮҮНБАЯНГИЙН 416КМ ЗАМАА БАРИНА,ЭНЭ БАГАДАА 5 ЖИЛ, САЙНШАНДААС-УБ-СБ-НАУШК-УЛАНҮД-ЧИТА- ВОСТОЧНЫЙ МЭТ /ЭСВЭЛ ТӨМӨР ЗАМААР ТТ-ЗБ-СШ-БУ-ХӨӨТ-ЧОЙБАЛСАН-ЧИТА/ ОХУ-ЫН АЛС ДОРНОДЫН БООМТУУД МАРШРУТААР ЯВАХАД 8000, 5500КМ ТУУЛНА, 8-15 ЖИЛ ХҮЛЭЭНЭ,ХАРИН ТТ-ГАШУУНСУХАЙТААР /ТӨМӨР ЗАМААР ХЯТАДЫН ЗҮҮН БООМТУУДААР ЯПОН СОЛОНГОСТ ЗАРВАЛ БООМТ ХҮРТЭЛ 1500КМ ЗАМ ТУУЛНА, 2 ЖИЛ ХҮЛЭЭНЭ, ХЯТАДТАЙ ТРАНЗИТИЙН ГЭРЭЭ ХЭЛЭЛЦЭЭРҮҮД БҮГД БЭЛЭН, АЛЬ НЬ ДӨТ, ТЭЭВРИЙН ХӨЛС,ОЧИХ ХУГАЦАА БАГА, ИХ ХЭМЖЭЭНИЙ НҮҮРС ТҮРГЭН ЗАРЖ ИХЭЭХЭН ВАЛЮТ,АШИГ ТҮРГЭН ОЛОХЫГ ХАР УХААНААР БОДДОО,ЯМАРЧ ТӨСӨЛ ЗАРДЛАА ТҮРГЭН НӨХӨЖ, БАГА ЗАРДЛААР АХИУ ВАЛЮТ ТҮРГЭН ОЛОХ ЭДИЙН ЗАСГИЙН ӨГӨӨЖӨӨР НЬ ШИЙДДЭГДДЭГ НОМТОЙ БАЙДАГ,МАНАЙД ЭСРЭГЭЭР Л ЯВААД БНА ДАА,ОХУ-ЫН АЛС ДОРНОДООР ОХУ-ЫН БООМТУУДААР НЬ ӨӨРИЙН НЬ КОКСЖИХ НҮҮРСТЭЙ БИД ӨРСӨЛДӨЖ ЧАДАХУУ. ЭРГЭЛЗЭЖ БАЙНА.

Зочин [202.9.43.72] 2019-09-08 19:58:54

Наад хятадууд чинь чиний дураар явуулдаггүй юм . Далай лам манайхайс зөвшөөрөл авалгүй очлоо гээд л бөөн түгжрэл үүсгэдэг юм мангуу минь

Зочин [64.119.19.141] 2019-09-06 20:33:39

Яг үнэ хэлжээ манайхаас урд хөрш л нүүрс авна бусад оронд хүргэхэд нүүрс маань алдагдалд орно

Зочин [64.119.25.161] 2019-09-06 16:48:08

Санал нэг байна

Зочин [49.0.171.43] 2019-09-06 16:41:55

shaldan haanii ulger haan huvtsasgui baisan ch huvtsastai gej heleh yostoi ter haa hol teeverleed ter nuursee hedeer zarna gej bodoj baigaa yum bol doo eruul uhaantai huuhed huuhed iim yum yarihgui l de.

Зочин [66.181.161.96] 2019-09-06 15:47:16

Бүх зүйлийг харлуулж болохгүй талаас нь боддог үргэлж тонгойж явдаг бусдийн ул шагайдаг зарим нэг сүгэнцэрүүд байх юм даа хөөрхий

үхэр [64.119.24.185] 2019-09-06 15:21:42

хятадын төмөр зам түгжирэл ихтэй гээд байгаа юм бишүү.тэнд түгжирч зогсох хойшоо түгирэлгүй явах өөр л дөө.тэрбум хүнтэй газраар түгжирж явсанаас өөрийн хээр талаараа түгжирэхгүй явах өөр байх л даа.тэгээд ч өөрийн төмөр замтай болох чухал юмдаа

иргэн [66.181.181.105] 2019-09-06 12:49:53

5000 км газар 10 сая тонн нүүрс ачаад давхихад ямар зардал гардаг бол?

үхэр [64.119.24.185] 2019-09-06 15:23:33

60 долларийн өвөр монголын ченж ажилгүй орлогогүй болно.

Зочин [60.60.115.53] 2019-09-06 12:45:44

Elbegdorjiig haaran zuhej garch irsen battulaga maani yaag elbegdorjiinhoo araas yavdag bna shdee. battulgiin hiigeed baigaa ene bukh ajluudiig elbegdorj bas hiigeed l yavdag baisandaa. Kkk

Зочин [66.181.171.34] 2019-09-06 12:30:19

Аса Дагвадорж ямар үлийгээ хийж явна вэ Бичиг үсэгт гүйцэд тайлагдаагүй амьтан штээ

үхэр монгол [64.119.24.185] 2019-09-06 15:25:48

чамд тэрбум доллөр байвал хажууд нь зогсож болно л доо.ккк.асаад байгаа.ккк

Зочин [211.36.144.24] 2019-09-06 14:55:03

Chi naad tolgoidoo jaahan ym hiihgui bol bolohoo baijee . Dagvadorj avargiig chi baitugain dooshn hiih gej oroldood barahgui za ! Za tegeed chinii helj bgaa ugch gej ochij ochij bichig usegt tailagdaagui genee hoorhiis !? Dagvaa avarga uuriin huch chadlaar yamarshuuhan ambits , itgel hundlel hurimtluulsniig chamd tailbarlahn tsagiin garz erhem Mongol ORK - oo . Suuliin ued 20 , bur guch gartsan MAH-gar batsaanuud Mongoloor duuren baidag bolj . Ene chinl Mongoliin emgenel , suirel , onigoo bolood bndaa erhem ORK guai !

As [83.23.240.89] 2019-09-06 12:21:59

Nuurs neft odoo oroitson shuu sergeegteh erchim huch turz orloo

Зочин [208.54.80.128] 2019-09-06 12:03:40

Sain baina, bayar hurgie, bayarlalaa eronhiilegch tandaa manan mafiig guitsed nugaslaarai!

Зочин [64.119.27.37] 2019-09-06 11:59:40

УРЬД ШОНО БИ ХАР ДАРЖ ЗУУДЭЛЛЭЭ. БОЛИОЧЭЭ НААД СОЛИОТОО САНААГАА. ТЕРМИНАЛ НЭЭНЭ Ч ГЭХ ШИГ 5000 КМ НУУРСЭЭ АВЧ ДАВХИНА Ч ГЭХ ШИГ.

Зочин [64.119.19.141] 2019-09-06 20:38:23

Кк үнэн зүүдэлжээ

Зочин [66.181.161.81] 2019-09-06 14:05:23

Aвстрали нүүрс усан тээврээр ирдэг юм малаа

Зочин [202.126.89.129] 2019-09-06 13:49:44

Зууднээсээ сэрээд австрали тивийн уурхайгаас хятадад мод буй нуурс хэчнээн км туулж байгаа тооц

Зочин [202.126.89.207] 2019-09-06 11:58:10

Muduuduld mungu tuluh bish....harin tsag hugatsaa bolomj ahiad oldohgui shuu..jenko

Иргэн [202.126.88.197] 2019-09-06 11:53:52

Манай Ерөнхийлөгч БАТТУЛГА ч сайн ажиллаж ажлыг бол амжуулж Монгол улсын хөгжлийн төлөө үнэхээр зүтгэж байгаа хүн дээ, Үйлс нь бүтэмжтэй яваа залуудаа, Би ч их дэмжиж байгаа юм. ха ха

Зочин [59.153.85.132] 2019-09-06 11:41:30

би зүүдэллээ би зүүдэллээ

Зочин [124.158.113.3] 2019-09-06 11:25:46

haha


37 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
37 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.