Хиймэл нууруудыг сэтэлж урсган, 22 айл өрхийг нүүлгэн шилжүүллээ

Б.Мөнхцацрал / Байгаль орчин

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 01/5820 тоот албан бичгийг үндэслэн Ашигт малтмал газрын тосны газраас Архангай аймгийн Цэнхэр суманд үйл ажиллагаа явуулж байсан 11 аж ахуй нэгжийн 13 тусгай зөвшөөрлийг цуцалсан.

Түүнчлэн тусгай зөвшөөрлүүдийг цуцалсан холбогдуулан аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагааг зогсоох болон бусад арга хэмжээг авахаар Цэнхэр сумын Орхон багт тус аймгийн Засаг даргын Тамгын газар, Цагдаагийн ерөнхий газар, аймгийн Цагдаагийн газар, Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Орхон-Чулуут голын сав газрын захиргаа зэрэг байгууллагууд хамтарсан үйл ажиллагаа явуулж байна.

Одоогийн байдлаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын өгсөн үүргийн дагуу 10 хиймэл нуурыг сэтэлж урсган, 22 айл, өрхийг нүүлгэн шилжүүлээд байна гэж Архангай аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.


Сэтгэгдэл

Irgen [64.119.26.83] 2019-09-06 20:36:15

Orkhon gol mini olon jil tarchillaa daa, odoo l neg um avragdahnee

zochin [185.39.141.7] 2019-09-06 20:27:05

boon zianit natri mongon urs ursaad delhiig buzarlaj bn da

Зочин [139.5.216.204] 2019-09-06 20:18:34

zogsooson shig zogsoo aimag sumiin udirdarlaguud orolcoo ih baidag gesen hariuclagiig hatuu bolgo hohirliig ondor bolgoj oron nutgiin udidlaguudad torguuliig huvaaj toroh juramtai baival shudraga shuu ted huvia avdag shuudee

зочин [103.9.88.162] 2019-09-06 15:57:55

хайран нуур ,устгахаа болио

Зочин [64.119.20.9] 2019-09-06 18:10:44

Ээ хөөрхий юун нуур байх алтны хулгайч нарын ухсан хиймэл нууруудыг устгах нь зөв шүү дээ.

GPS зүүгээд байнга хяна [203.217.139.225] 2019-09-06 15:17:54

Бүх хүнд техникт GPS суурилуулаад лацдах хэрэгтэй. Хаана ямар нүх ухаж байгааг нь улс мэдэж байх нь зүйд нийцнэ. Лац нь гэмтсэн, эсвэл GPS-гүй хүнд техникийг шууд хурааж улсын орлого болгодог хатуу хууль хэрэгтэй байна. Наад нинжа нар чинь зэрлэгшээд алтны төлөө нэгнийгээ зодоод алчихдаг болсон. Ийм хүмүүстэй хатуу хуулиар тэмцэж байж ном журамд нь оруулна.

Зөв [122.201.26.172] 2019-09-06 15:08:40

Уул усаа хайрла..үр удамдаа үлдээх зөв шүү


7 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
7 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.