Батлагдсан зураг төслийн дагуу гүүрэн гарцын ажил хийгдэж байна гэв

М.Амаржаргал / Нийслэл

Энэ жил нийслэлийн хэмжээнд авто замын өргөтгөл шинэчлэл, дэд бүтцийг сайжруулахтай холбоотой олон төсөл хөтөлбөр хэрэгжиж байна. Үүний нэг бол Олимпийн гудамжнаас Нарны зам болон төмөр зам дээгүүр Их Монгол улсын гудамж руу буух “Замын цагдаагийн газрын ойролцоо баригдах гүүрэн гарц”-ын ажил юм. Гүүрэн гарцын ажил төлөвлөгөөний дагуу хийгдэж, есдүгээр сарын 16-ны өдөрт багтааж эхний хэсгийг нээхээр төлөвлөн ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, Замын цагдаагийн газраас Хоме плаза руу чиглэсэн хоёр талын хөдөлгөөнийг нээнэ гэсэн үг юм. Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын удирдлагууд болон зөвлөх компанийн төлөөлөл, хяналтын инженерүүд өнөөдөр Замын цагдаагийн гүүрэн гарцын ажилтай танилцах явцдаа хэвлэлийнхэнд тайлбар мэдээлэл өглөө.

image

Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Ж.Тогтохбаяр “Олон улсад гүүр замын олон зураг гаргасан Хятадын төмөр замын тавдугаар товчоо компани гүүрэн гарцын зургийг хийсэн. Үүнийг манай холбогдох бүх газар хянасан. Зам тээврийн хөгжлийн яамны харьяа Барилга хөгжлийн төвийн экспертүүдийн баталсан зургаар хийгдэж байна. Энэ гүүрийг яагаад муруй, саруй хийж байна гэдэг яриа гарсан гэхээр хэсэг газраараа өргөн нь 28 м, зарим газраараа 18 м, заримаараа 25 м баригдаж байгаа. Өөрөөр хэлбэл A, B, C рамп гэсэн туслах гурван гүүр баригдаж байгаа. Анх удаа Монголд ийм гүүр барьж байна. Бусад баригдсан гүүрүүд бүгд шулуун гүүр. Яг ийм туслах гурван гүүр босч байгаа том бүтээн байгуулалт анх удаагийнх юм. Ийм гүүрэн гарцан дээр хэлбэлзэл, эргэлтийн радиус, тэгш налуу үүснэ. Гүүрийн ажил төлөвлөсөн зургийн дагуу явж байна. Үүнийг ташаа байдлаар ойлгож байгаа нь харамсалтай. Замын ажлыг холбогдох олон байгууллага хянаж явдаг. Яг батлагдсан зураг төслийн дагуу гүүрэн гарцын ажил хийгдэж байна. Ямар нэгэн алдаа байхгүй гэдгийг онцолж хэлье” хэмээв.

Их Монгол улсын гудамжнаас Дунд гол, Төмөр зам, Нарны зам дээгүүр Олимпийн гудамж руу буух гүүрэн гарц баригдсанаар хөдөлгөөний аюулгүй байдал хангагдах, замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, иргэдээ ая тухтай саадгүй зорчуулах, зорчигч тээвэрлэгчдийн цаг хугацааг хэмнэх чухал ач холбогдолтой юм.


Сэтгэгдэл

Зочин [202.179.27.240] 2019-09-07 08:53:12

урд талын баруун хашлага зам нь 1 л сонин харагдаад бгаам даа

Zochin [172.58.43.135] 2019-09-07 05:15:23

Ene hujaagiin erliiz gui mon sormuusga n hodlohgui shaana geechiig 1 shugeldenhen shaajiina doo

Зочин [66.181.182.95] 2019-09-06 22:39:27

шаадаг шалдаг нусгай

Зочин [202.179.27.225] 2019-09-06 21:33:16

Буянгийн Жагаа ноос ноолуур ээрэх машинийг үзсэн баймаар юм.Түүн шигээ бодож бүх юм тэгш,жигд байдаг гэж ойлгоод бурж гарсан нь олныг үймүүлсэн дээ.

Зочин [202.9.42.113] 2019-09-06 18:57:25

Олимпын гуур гэж нэрлээрэй

zochin [185.39.141.7] 2019-09-06 18:58:14

opshorchdiin gvvr gevel yamar uu ??

gvvr barij bui 2 hytadiin sogtuu yaria [185.39.141.7] 2019-09-06 17:50:36

; bid tenderiig ni olgoj ugluu..... gvitsee ... tanaih heniigee haana podvold nohoin ugaadas ugch ajilluulj baigaad ch hamaagvi tendereesee mungiig unagah ta nariin az biz . gej mongol darga helee bizdee ..... 44 say dollor oor bosch bui gvvr ................... bol yag vnendee hytad manaihaas hiisen vnelgee ch bish . manaihaas 20 ter bumiin sanal oruulsan .. harin mongold gvvrnii ajiliig ter bolgon mongold hiideggvig ashiglan ... hen durtai ni chalchih shvvmjleh bolomjgvi iim tenderiig 65 uursduu bolovsruulan sanal bolgoj manaid irvvlsen . 2O sayiig 44 say dollor boltol uursduu nemej huurai gazaruun zam gvvriin vnelgeeg .. usan dotor bvh bagana ni bosdog usan ongots nisdeg tereg ashiglan baij bosgodog gvvrnii vnelgeetei ijil bolgoson ni mongol darga nariin uursdiinh ni deerem shde .. gej chlchij baisan tuhai ; sonsov

Зочин [202.179.31.47] 2019-09-06 17:31:33

аа мѳнѳ мѳнѳ гитдууд л мурий зуржээээээ,


8 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
8 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.