Замын хөдөлгөөний эрчмийг сайжруулах зорилгоор явган хүний гарцуудыг цөөлжээ

М.Амаржаргал / Нийгэм

Тээврийн цагдаагийн алба болон холбогдох байгууллагуудаас гаргасан саналын дагуу замын хөдөлгөөний эрчмийг сайжруулах зорилгоор хэт ойрхон байрлалтай явган хүний гарцуудыг цөөлөх ажил эхэлжээ. Явган хүний ийм гарцууд хөдөлгөөний аюулгүй байдал болон хөдөлгөөний эрчимд сөрөг нөлөөтэй байдаг байна.

Тухайлбал, Саппоро 21 дүгээр хороолол, 25 дугаар эмийн сан, ТБД андууд, Арслантай гүүр, Бөхийн өргөө, Хүнсний-1, Монгол Улсын консерватори зэрэг газруудын хэт ойрхон байрлалтайн улмаас замын хөдөлгөөний ачааллыг нэмэгдүүлдэг тул зарим газрын явган хүний гарцыг нүүлгэн шилжүүлж, засах ажлыг Нийслэлийн Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт инженерчлэлийн газар, Нийслэлийн Авто замын хөгжлийн газар, Улаанбаатар авто зам засвар арчлалтын компани хамтран хэрэгжүүлжээ.

Улаанбаатар хотод ойролцоогоор 400 гаруй явган хүний гарц байдаг ба явган зорчигчийн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангасан явган хүний гүүрэн болон нүхэн гарц 9, гэрлэн дохиотой явган хүний гарц 46 байдаг. Энэ нь нийт явган хүний гарцны 16 хувийг эзлэж байгаа юм гэж Нийслэлийн Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт инженерчлэлийн газар мэдээллээ.


Сэтгэгдэл

Зочин [202.9.45.204] 2019-09-07 12:25:39

Энэ бол тэнэг сэтгэжээ.Түүний оронд жолооч нарынхаа чадварт анхаар.Харин гарцгүй газраар хүн явахыг хатуу хоригло.Гарцыг ойрхон оновчтой дахин анхаарч үз.Нягтаршилт өөрчлөлт гарсан учир. Жолооч нар секунд алдахгүйгээр хөдөлгөөндөө хурдтай оролцох хэрэгтэй.Хурд 60км\цаг. Хариуцлага чадварыг сайжруул.Явган ногоон гэрэл унтарсны дараа хөдөлгөөнд оролцох бэлтгэл хангуулж бусад замд саад болохгүйгээр машныг урагшлуулж цагаан шугам давахыг зөвшөөрөх хэрэгтэй.Зарим тэнэг цагдаа нар торгож тэнэгтэх юм.Зарим нь урагш татаж байрлуулдаг.Тэр бол хөдөлгөөнд маш их нэмэр болдог.Дарга нар минь ухаан зараач.

zochin [66.181.176.73] 2019-09-07 11:45:04

тэнэгтэх юмаа ер нь явган хүн явж байгаад осолд орох юм бол хотын захиргаатай заргалдах хэрэгтэй. Явган хүний явах зам энэ хотод бараг байхгүй гэж хэлж бно. Зарим газар машин тавиад явган хүн явах газар байхгүй, явахаар бол машин зам дагаж алхах болдог газар зөндөө байгаа..

Ээ зайлуул гэж [122.201.24.70] 2019-09-07 08:40:43

Нэртэйгээр нь явган явахыг хориглочихооч. Харин ч явган явахыг дэмжиж явган хүний замыг өргөтгөж гарцыг олшруулж хашаануудыг нурааж иргэдээ явган явахыг уриалж баймаарсан. Ардын намын т1үүд ч дээ үнэхээр тэнэг тэнэг гэхэд дэндүү мангар мулгуу улаан т1үүд юм даа зайлуул амраар нь хориглох саатуулах л тушаал гаргачихна ажил хийж сураагүй хүнд санаа тавьж мэдэхгүй улаан намчид юм даа

Huz [122.201.22.84] 2019-09-07 05:03:51

Zuv shiidver zurgan deer 25 metriin tsaana l gerlen dohiotoi uulzavar bdag shuu dee olon gartsiig arilgah heregtei bna daa yalanguya horoolol 50 metr tutamd garts bhiim

do [202.55.188.81] 2019-09-07 04:52:52

21 iin uulzvar deer mash yaraltai yavgan hunii garts tavimaar l baih yum daaa daanch iim mash heregtei zuildee anhaarahgui yum daaa

Зочин [202.126.89.124] 2019-09-07 04:00:06

Ард иргэдээ зориуд бухимдуулахаа зогсоо. Гэрлэн дохиогоор явуул. Цагдаагаар зохицуулалт хийлгэхээ боль

Зочин [202.126.89.124] 2019-09-07 03:58:02

Замын цагдаа нар оройн цагаар зориуд бөглөрөл үүсгэж иргэдийг бухимдуулж байна. Машин ихтэй үед гэрэл дохиог ашиглахгүйгээр бүх уулзвар дээр цагдаагаар зохицуулалт хийлгэсэнээс замын нэг талын хөдөлгөөнийг гацааж нөгөө талын урсгал нь хов хоосон болсон байлаа. Иргэдийг бухимдуулж байгаад дугаарын хязгаарлалтыг байнга тэгш сондгойгоор хийх, бүсчилсэн хязгаарлалт хийх ажлыг хүчээр хийх гэж байгаа нь нууц биш, Нарны замын эргэлтүүдийг хааж нэг урсгалаар явуулж байгаагаас бөглөрөл үүсэх бас нэг шалтгаан болж байна. Бөглөрөлийг бууруулах арга зам бол нэвтрэх боломжтой бүх замуудыг нээж нэг чиглэлд явах машины тоог бууруулах, GPS систем нэвтрүүлэж бөглөрөлгүй замаа сонгож явах боломжийг бүрдүүлэх хэрэгтэй. Сеулд гэхэд олон сая машин бөглөрөлгүй явж байхад манайд 500 мянга хүрэхгүй машин бөглөрөөд байгаа нь замыг цагдаа зохицуулж, дугаарын хязгаарлалт хийх зэргээр ямарч бодлогогүй тэнэг арга хэмжээ авч байгаагаас болж байна шүү,

Зочин [103.229.120.156] 2019-09-07 03:47:06

Явган хүний замаа сайжруулаад гүүрэн юмуу нүхэн гарцаа олшруулбал хүмүүс яьган явах нь ихсэнэ ш дээ

You [103.229.123.193] 2019-09-07 03:36:21

Avto mashiniig chuhal hun chuhal bish yum bn.

Zochin [202.9.42.98] 2019-09-07 03:03:16

Guur tavij bolno.BatUul shig hul muutai hun deeshee garahaargui shattai tavij ogt bolohgui.Zugeer alguur egsdeg shatgui guur bbal hultei.hulgui bugd garna.Hamgiin gol HIITIIN Teeveree olon bolgooch.Eglee oroi buudal duuren humuus.Avtobus bur ch tseehen bolchihson uomuu.Suljmel Zaisang bol 1-2 tsag huleej bj suuj bn.

зочин [103.10.22.147] 2019-09-07 02:42:48

гүүр тавиад өг бид нар давчихая

Санаа [202.55.191.130] 2019-09-07 02:42:18

Автомашины лизингийг бүрэн зогсоо. Захын 1 сая төгрөгтэй хөдөөний гуйлгачин л Приус лизингээр авч унаж, халтуур хийж лизингээ төлгө гээд түгжрэл үүсгээд байна. Тэгээд импортын татвараа тултал нь нэм. Автомашины доод үнэ 100 саяас эхлэх хэрэгтэй. УБ шиг хааш хаашаагаа 20-хон км-ийн радиус дотор байдаг жижигхэн хотод автомашинаар цусаа хийдэг юм.

Зочин [202.9.45.204] 2019-09-07 12:35:50

санаатай амьсгаа минь чи л битгий машин аваарай,бас халтуурын машинд битгий суугаарай. Монголын ард түмэн төргүй явж өөрсдийн боломжоор л амьдарч б.гаа шүү.Түүний оронд чи төрийн ажилтангуудтай л ярь.Тэдний явах цагаар л бөглөрөл үүсдэг юм.Бусад цагт халтуурчид ард түмэнд үйлчилээд л амьдраад л б.на.

Зочин [139.5.219.111] 2019-09-07 02:52:47

Лизингээ төлөх гэж даатгалтай машины жолоочийг өдөж хүлээж байгаад хөнгөхөн мөргүүлээд явчихдаг юм байна лээ. Салаад унах гэж байгаа приуснуудын эзэмшигч нь банк бус байхаар гайхсан. Яг нэг цагт даатгал дээр салж унах гэж байгаа 4 приусны жолооч араасаа мөргүүлсэн гд очиж байсан. Нөгөө 4 жолоочийн машины гэмтлийг мэдээж хэн ч төлөхгүй, зүгээр явж байгаад хохирсон, 4 приусны лизинг төлж өгч байсан шүү. Даатгалынхан ямар нэг шийдэл олоосой. Лизинг нь дуусахад приус нь ч дууссан байх нь тодорхой байна лээ, ингэж амьтны хараал идэж машин аваад яадаг юм мэдэхгүй. Мах, сүү үнэтэй болоод байхад малаа маллаад зарж байвал өөрийн хөдөлмөрийн үр шим гээд сайхан баймаар юмаа.

Зочин [202.55.188.35] 2019-09-07 02:39:03

Tugjrel buurah zarim zuil ywgan garts gartsiig zaitai bh mun deeguur umuu dooguur gardag bolgowol tugjrel baga bolowch tus boloh bh mun chanargui jolooch nar.g tsuuluh hamar dawj uzeegui bugsuu oligtoihon archij chadadgui nusgainuud meregshsen jolooch gen

Sanaa [66.181.161.105] 2019-09-07 02:14:02

Zamiin xudulguunii erchimee saijruulj gartsaa tsuuluh ni zuitei. Xarin gartsuudaa gerel doxiotoi xevtei bosoo temdeguudeer chanarjuulax xeregtei

Зочин [103.10.22.147] 2019-09-07 02:41:21

гүүр тавиад өг бид нар давчихая


17 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
17 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.