Өнөөдөр дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

М.Амаржаргал / Нийгэм

Засгийн газрын шийдвэрээр еспүгээр сарын 3-ныг ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины айлчлал тохиосон учраас ажлын өдрийг бүх нийтийн амралтын өдөр болгосон.

Харин есдүгээр сарын 3-ны мягмар ажлын өдрийг есдүгээр сарын 7-ны бямба гарагт шилжүүлсэн. Иймд маргааш буюу бямба гараг нь ажлын өдөр юм. Автомашиныг улсын дугаарын сүүлийн тоогоор хязгаарлаж хөдөлгөөнд оролцуулах журмын дагуу мягмар гаригт 2, 7 тоогоор төгссөн автомашин хөдөлгөөнд оролцохгүй ч маргааш дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй гэдгийг Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.


Сэтгэгдэл

Зочин [66.181.190.80] 2019-09-08 17:46:23

Замын цагдаа нар хэтэрхий дураараа хөдөлгөөн үймүүлж зохицуулалт хийж чадахгүй байна. Энэ нэг түгжрэл үүсгэж байгаа шалтгаан. Нөгөө нь дуртай газраа хаалт, хашлага ,хашаа шиг юмаар замын урсгалаа түгжээд " БАНТАН " хутгаад байна. Иргэдээ бодсон ухаалаг зохицуулалт хэрэгтэй болжээ. Үнэхээр одоогийн энэ хэдэн хурандаа, удирдлагуудад өөрчлөлт хийхгүй бол хоцрогдоод байна шүү Баатаржав даргаа.!!! Үсээ хагалж, гельдэж самнасан хурандааг би л лав алба хаахдаа үзээгүй юм байна. Гол нь ажлаа үндэслэл сайтай судалгаатай хийгээч дээ. Та нар төр төлөөлж ажил хийж байгаагаа ойлго. Бүх харилцаа нь хувийн сонирхолтой байгаа шүү !!!

зочин [43.228.129.229] 2019-09-07 07:33:38

Хөдөлгөөний зохицуулалт буруугаас түгжрэл улам нэмэгдэж байна. Шинээр баригдаж байгаа гүүрний Нарны зам дагуух эргэлт уулзвараар нь эргүүлээд зохицуулчих хөдөлгөөнийг уулзвараас өнгөртөл бөглөрүүлж байгаад дахиад эсрэг урсгалд оруулж бөглөрөл үүсгээд тэгээд эргэх хөдөлгөөнд ордог, замын цагдаа нар жинхэн утгаар нь бөглөрөл үүсгэн тоглож байна даа.

Зочин [182.160.2.113] 2019-09-07 04:21:36

Замын цагдаа нар зориуд түгжрэл үүсгээд байгаа нь үнэн шүү.Мөн цаанаас нь Удирдлагын төвөөс удирдаад Гэрэл дохиогоо солихгүйгээр зарим үед 8-10 минут зөвхөн нэг талаа явуулаад эсрэг талд нь маш их түгжрэл үүсгэж байна.Хотын удирдлага үүнд анхаарлаа хандуулж шалгалт явуулахгүй бол дэндлээ шүү.

Irgen [202.9.42.98] 2019-09-07 04:11:16

Zam deer 3 tsag iluu zogsoj bn.NIITIIN TEEBERee olon bolgooch.Uvel yah bolj bn Buudal duuren irged.huuhduud.Tansag ereeneese garaad gudaml.zamaa haraach.AVTOBUSaa olon bolgo.

Зочин [202.126.89.124] 2019-09-07 04:03:40

Замын цагдаа нар гэрлэн дохиог үл харгалзан гараар зорицулалт хийж зориуд бөглөрөл үүсгээд байгаагаа зогсоо. Ингэж байгаад элдэв хязгаарлалтыг хүчээр хийж болохгүй.


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.