Иргэдээс төрийн захиргааны албан тушаалтанд хандаж гаргасан өргөдөл, гомдлыг танилцуулав

Д.Тулга / Нийгэм

Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн хуралдаанд 2019 оны эхний хагас жилд иргэдээс төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд хандаж гаргасан өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн талаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын гишүүдэд танилцуулав.

2019 оны эхний хагас жилд төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд нийт 395459 иргэн хандаж санал, хүсэлт, гомдол, шүүмжлэл гаргаснаас 386004 иргэний өргөдлийг хуулийн хугацаанд нь шийдвэрлэж хариу өгсөн нь 97.6%-ийн үзүүлэлттэй байна.

Мөн 5721 өргөдлийг шийдвэрлүүлэхээр холбогдох байгууллага албан тушаалтанд шилжүүлж, 1696 өргөдлийг хугацаа хэтрүүлэн шийдвэрлэсэн байна.

Тайлант хугацаанд иргэдээс гаргасан өргөдөл, гомдолд: Нийгмийн халамжид хамрагдах, гэр бүлийн амьжиргааны түвшинг дахин тодорхойлуулж хүүхдийн мөнгөний халамжинд хамрагдах, мөнгөн тусламж, тэтгэвэр, тэтгэмж, хөдөлмөр эрхлэлт, газар эзэмших ашиглахтай холбоотой асуудлаар тавьсан хүсэлт дийлэнх хувийг эзэлжээ.


Сэтгэгдэл

Зочин [202.126.88.191] 2019-09-08 01:07:57

Өргөдөл гомдлын хариуг өгөхдөө ёс төдий, ямар ч шийдвэрлэсэн зүйлгүй нэг утсаар яридаг. Ийм учраас манайх эсвэл би шийдэхгүй, хот шийднэ чгэдэг юмуу, дандаа хот шийдээгүй юм хариу хэлдгийн

Харьцуулалт [202.179.31.16] 2019-09-07 10:59:12

Зүгээр нэг юм дуулгахад; Манайд төрийн албаныхан гомдол санал юу байдаг юм бичгээр (цахим, факс, шуудан г.м) өгөхөд 30 хоногийн дотор хариу өгнө гэсэн хуультай юм уу журамтай юм уу нэг тийм хугацаатай байдаг. Хамгийн инээдтэй нь энэ хугацаагаа баримтлаад наана нь хариу өгнө гэж огт байхгүй юм аа. Тэгэхэд би 8 сарын 10-нд европын нэг орны төрийн албанд интернетээс бөглөх анкетыг нь аваад бөглөөд явуулахад 9 сарын 4-нд хариу нь хаа байсан европоос надад баталгаажуулаад өргөдөл амжилттай болсныг хэлээд надад буцаах мөнгийг яаж бодсоноо нэг бүрчлэн тооцоог нь бичээд хамгийн сүүлийн хуудсан дээр нь санал нэгдэхгүй алдаатай гэж үзвэл хуулийн дагуу хэдий хугацааны дотор бичгээр болон өөр бусад аргаар хэрхэн эсэргүүцэж бичиж болохыг сайхан бичээд явуулчихсан байна. Сайн уншвал захиа ч хурдан очиж 8 сарын 16-нд миний захиаг аваад 21-н гэхэд миний асуудлыг шийдчихсэн төрийн албан хаагч нь надад хариугаа тэр өдөр илгээсэн байна. Олон сая хүнтэй орны төрийн албан хаагч ажлын 3-4 өдөр шийдэж.

Харьцуулалт [202.179.31.16] 2019-09-07 11:07:20

Гэтэл 8 сарын 7-нд монголын нэг ТӨХК-ийн хүн намайг хэл амаар доромжлоод байхаар нь бичгээр гомдол гаргасан. Хариуг нь надад бичгээр өгөөрэй гэсэн өнөөдрийг хүртэл би тэндээс хариу захиа аваагүй байна. Монгол улс тэр орноос хамаагүй бага хүнтэй ачаалал багатай ! Өөрсдийгөө харьцуулаад бодоорой. Хүн ажлаа ингэж хийдэг юм байна. Тэр чинь цаад талын хугацаа нь 30 гэж байгаа болохоос биш заавал 30 хоног дуусах дөхөхөөр хариул гэсэн үг биш. Ер нь бол асуудал юм уу асуулт гарахаар захиа бичихээр 7 хоногийн дотор хариуг нь хариуцсан эзэн нь заавал бичдэг.


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.