Автомашинаас татгалзаж ажилдаа дугуйгаар явъя

Б.Мөнхцацрал / Нийгэм

Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-аас ажилтнуудын эрүүл мэндийг бэхжүүлэх, хөдөлгөөний дутагдлаас урьдчилан сэргийлэх, авто замын түгжрэлийг бууруулахад тодорхой хувь нэмэр оруулах зорилгоор “АВТОМАШИНААС ТАТГАЛЗАЖ – АЖИЛДАА ДУГУЙГААР ЯВЪЯ” уриалгыг гаргаж ажилтан, албан хаагчид нэгдлээ. Тус үйлдвэрийн газраас намрын налгар өдрүүдэд дээрх уриалгад нэгдэж автозамын түгжрэлийг сааруулахад бага ч гэсэн хувь нэмэр оруулахыг нийт иргэддээ уриалж байна. Цаашид энэхүү арга хэмжээг тус үйлдвэрийн газраас шат дараатайгаар зохион байгуулж, автозамын түгжрэл болон байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөг багасгахад тодорхой хувь нэмэр оруулахаар боллоо.

Дугуйчдад өгөх зөвлөмж

• Аюулгүй байдалд онцгой анхаарах
• Тусгай зориулалтын малгай өмсөх
• Дугуйчид болж өгвөл тод өнгийн хувцас өмсөх
• Дугуй унахын өмнө өөх тос багатай хоол идэх
• Цэвэр ус ууж, алдсан шингэнээ нөхөх
• Автомашины замаар явах бол замын хөдөлгөөний дүрмийг заавал баримтлах
• Замын захаас нэг метрийн дотор явж, хэрэв эргэх бол гараараа дохио өгөх

Нийтэд өгөх зөвлөмж

• Дугуйгаар зорчигчдод зам тавьж өгөх, замын хөдөлгөөнд давуу эрхтэй зорчуулах
• Унадаг дугуйн замаар явган зорчигчид явахгүй байх
• Явган зорчигчид чихэвчээ хэт чангалалгүй орчин тойрноо мэдэрч, анхаарал болгоомжтой зорчих
• Жолооч нар замын захаас нэг метрээс багагүй зай барьж явах
• Явган зорчигчид баруун гар талаа барьж явах
• Зам хааж олуулаа хөндөлсөж явахгүй байх

ДУГУЙ УНАХЫН АЧ ТУС:

• Стресс, ядаргаа тайлагдана;
• Зүрх, уушигны ажиллагаа сайжирна;
• Чихрийн шижин, цусны даралт нэмэгдэхээс урьдчилан сэргийлнэ;
• Илүүдэл жин байхгүй болно;
• Хөл, гар сайжирна;
• Орчин тойрноо өөр нүдээр харна;
• Явган явахаас илүү хурдан;
• Түгжрэлтэй үед автомашинаас ч илүү хурдан;
• Мөнгөнд хэмнэлттэй (өөрөөр хэлбэл машины түлш, таксинд мөнгө зарахгүй);
• Зогсоол хайх шаардлагагүй;
• Чимээ шуугиан гаргадаггүй.
• Байгаль орчинд ээлтэй

СОНИРХУУЛАХАД

Их Британид 37 мянга, Германд 28 мянга орчим, Унгарт 10 мянга гаруй дугуйтай шуудан зөөгч ажилладаг. Мөн автомашины түгжрэл их байдаг хотуудад зөрчил гарсан газар шуурхай очих, эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэх зорилгоор цагдаа, түргэн тусламжийн эмч нар унадаг дугуйг өргөн ашиглах болжээ.

Үйлдвэрлэхэд өртөг бага, шатахуун огт шаардлагагүй, дуу чимээ гаргадаггүй тээврийн хэрэгсэл тул дугуйг Дэлхийн I, II дайны үед байлдаж байгаа талууд өргөн хэрэглэж байжээ.
Бүр дугуйт цэргийн тусгай ангиуд хүртэл байгуулж байсан байдаг.


Сэтгэгдэл

Zochin [202.55.188.37] 2019-09-09 05:21:57

Dugui unah saihan l daa, gehdee amid yavar buur saihan shuu

zochin [202.126.89.76] 2019-09-09 04:32:52

hed honog ingej yavah bol ??? kkkk.show

zochin [66.181.167.74] 2019-09-09 04:25:17

Sanaachlagiig demjij baina. Gol duguin zamaa l sain shiideed ogchih.

Зочин [66.181.170.110] 2019-09-09 04:11:19

хол очиж тэнэгтээрэй.монголд дугуй унах цаг бага. бас хүүхдээ дугуйн дээрээ сундлаад цэцээрлэг сургуульд нь зөөхүү

Зочин [202.55.188.82] 2019-09-09 04:11:12

2 zeerd saixan daa

Зочин [202.55.188.82] 2019-09-09 04:10:01

Mashin bol buun garlaga ...geech dee.

Зочин [202.131.227.178] 2019-09-09 04:07:49

дугуйн зам ч алга. дугуй тавих газарч алга. дугуй нь бас талийсан үнэтэй. арай гайгүй хятад дугуй нь хэврэг.

Зочин [139.5.219.111] 2019-09-09 04:06:38

Дугуйн зам нь байхгүй мөртлөө дугуй уна гэхээр хүүхдүүд 3 дугуйттайгаа машин замаар явдаг болж байна.эцэг эх гэж хүн байдаггүй байх, экстрим арга замыг сонгодог ард түмэн юмдаа. Ядаж бүгд том чихэвч зүүчих юм, амь нас эрүүл мэндэээс нь чухал сонсох хөгжим байдаг юмуу гэлтэй

Zochin [66.181.161.88] 2019-09-09 03:24:18

Duguin zam heregtei bna jolooch nertei avtomat horootoi mashin barisan aluurchdaas hol yavmaar bna irgediin toloo hiij baigaa uy ch alga har oligarhuud min

Шизоотой п..:да [103.26.194.148] 2019-09-09 03:11:50

Үхэр, оркуудад тохирохгүй унаа. Галзуу машины дугуйны нөхөөс л болно.

Зочин [202.179.31.106] 2019-09-09 03:11:00

Харин манайхны дугуйтай хүмүүс хүүхдүүдэд нэг л алдаа байдаг юм. Өөдөөс биш хүний ар талаас ирж байгаа тохиолдолд хонх дуугаргаж мэдэгдэлгүй гэнэт өнгөрдөг. Дохио өгөх хэрэгтэй.

zochin [66.181.167.74] 2019-09-09 04:23:56

Honh duugargana, daanch sonsohgui, neg udaa honhoo duugargaad argaa baraad toirch garsan tegeed asuusan chine shuvuu jirgej bain gej bodsiin gej bsan. Tegheer yavgan zorchigchid bas anhaaral bolmgoojtoi yavah heregtei.

Зочин [202.179.31.106] 2019-09-09 03:06:19

Нээрээ зам хөндөлсөж олуулаа тэгнэж явахаар нь баруун гарын дүрмээ баримтлаад л өөдөөс нь очиж байхад харсаар байж зам тавьж өгнө гэж байхгүй. Дугуйтай ч тэр гүйж байхад ч тэр. Энэ зун тэсэхээ байгаад олон хүн загнасан.

Зочин [64.119.21.127] 2019-09-09 03:06:06

дугуйгаар явбал машинд дайруулж үхчих гээд хэцүү бнаа

Зочин [202.179.31.106] 2019-09-09 03:07:36

Машин замаар явах хэцүү байлээ. Айгаад бараг ухаан алдаад жолоогоо алдах гээд. Зарим маших их ойрхон өнгөрдөг.

Зочин [119.40.99.5] 2019-09-09 03:05:05

Дугуйн зам үгүй байж юун дугуйгаар явах. Тэнэг юм ярих юм даа. Дугуйгаар явах чинь түгжрэлийг ихэсгэхээс бус, багасгана гэж үгүй. 40 хүнтэй автобус явдаг замаар 4 дугуйтай хүн л явна. Тэгээд энэ их түгжрэл чинь багасах юм уу?

Зочин [202.170.80.25] 2019-09-09 02:51:30

Дугуйн зам байвал явж болж л байна ш тэ. Огт асуудал алга.

zochin [202.70.44.46] 2019-09-09 02:51:09

ehleed duguin zamaa bariad ugchih, ami nas ayulgui baih batalgaa ugch baij dugui unahiig urial.

hotiin irgen [122.201.28.8] 2019-09-09 02:42:23

liizingeer 1 huuchin puujgee avaad hot iin tvgjeend tamhi tataj nus tseree nulimaj streesdej bhaar dugui unatsgaa.


19 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
19 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.