Хар тамхи хэрэглэсэн 24 иргэнийг саатуулжээ

М.Амаржаргал / Хууль

Баянгол, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах шөнийн цэнгээний газруудад Цагдаагийн байгууллагаас ээлжит хяналт, шалгалт хийсэн байна. Энэ үеэр 87 иргэнд хар тамхины тест тавьж шалгахад 24 иргэн нь хар тамхи хэрэглэж, дөрвөн иргэн нь биедээ хар тамхи хадгалж явсан нь тогтоогдсон байна. Энэхүү 24 иргэд 21-41 насны иргэд байжээ.


Сэтгэгдэл

Чанга ба сургамж болохоор шийтгэх хэрэгтэй. [202.131.228.118] 2019-09-09 08:18:40

Хар тамхинд мөнгө зарж байна. Ингэхлээр энэ мөнгийг хөдөлмөрлөж олоогүй байгаа, учир нь хөдөлмөрөөр олсон мөнгийг ийм балай зарж үрдэггүй юм. Хар тамхи татаж чамирхаж байна. Ийм хүмүүс ихэнхдээ баячуудыйн тансаглах дуртай хүүхдүүд байдаг. Тэгэхлээр муусайн хөдөлмөрлөдөггүй, ажил хийдэггүй, мөнгөтэй хүүхдүүдийг "бусдад муу үлгэр жишээ битгий бол" гэх үүднээс сайтар шийтгэх нь зүйтэй.

Зочин [182.160.1.176] 2019-09-09 04:15:58

Хуулиа чангатгаж,хяналт шалгалтаа эрчимжүүлэхгүй бол манайх шиг цөөн хүн амтай улсад гамшигийн хэмжээнд хүрэхэд ойрхон байна шүү.Залуучуудад хар тамхи хэрэглэх боломж нөхцөлийг бүрдүүлээд байгаа бар цэнгээний газруудын эздэд эрүүгийн хариуцлага тооцохгүй бол улам олон залуус энэ зам ороход нөлөөлөөд байна.Баруудыг цагийн хязгаарлалттай өндөр хяналттай ажиллуулахгүй бол улс орны ирээдүй хэцүү боллоо шүү!!!

ХАР ТАМХИ , ХАР ТАХАЛ БОЛЖЭЭ [202.179.24.58] 2019-09-09 03:42:09

84 ХҮН БААРАНД СУУЖ БАСНААС 24 НЬ ХАР ТАМХИ ХЭРГЭЛЖ БАЙСЫМ БИЗ ДЭЭ. ТАХАЛ БОЛЖЭЭ. ОРОЙ ҮДЭШ БААРАНД ОРЖ БУЙ ЗАЛУУСЫН 3/1 НЬ ХАР ТАМХИ ТАТАЖ СУУДАГ ГЭСЭН ҮГ ҮҮ. ЭСВЭЛ ЗҮГЭЭР Л НЭГ ТОХИОЛДОЛ УУ


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.