МЭДЭЭ.МН ОНЦЛОВ

Д.Тулга / Нийслэл

Ард нийтийн санал асуулга явуулах тухай тогтоолын төсөл өргөн барилаа

image

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын Е/43 тоот албан бичиг, бүрэн эрхийнхээ хүрээнд боловсруулсан “Үндсэн хуулийн асуудлаар ард нийтийн санал асуулга явуулах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.

Албан бичигт Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд хүргүүлсэн өөрийн санал, төслийг хэлэлцүүлгийн шатнаас татан авч байгаагаа мэдэгдээд нэмэлт, өөрчлөлтөө ард нийтийн санал асуулгаар шийдвэрлүүлэх болсныг зөв гэж үзэж байгаагаа илэрхийлжээ.

Түүнчлэн засгийн бүх эрх ард түмний мэдэлд байх Үндсэн хуулийн зарчмын дагуу засаглалын хэлбэрээ сонгох боломжийг ард түмэнд өгч, нэг мөр шийдвэрлүүлэх ёстой гэсэн байр суурьтай байгаа мэдэгдээд, ард иргэдийнхээ өгсөн хариулт, шийдвэрийн хүрээнд шинэ Үндсэн хуулийн төсөл боловсруулж, нийтээр хэлэлцүүлэн батлахаас өөр аргагүй гэж үзэж байгаагаа дурджээ.

Ерөнхийлөгч Х.Баттулга өргөн барьсан УИХ-ын тогтоолын төсөлдөө Монгол Улсын Үндсэн хуульд оруулах зарчмын шинжтэй дор дурдсан өөрчлөлтийг ард нийтийн санал асуулгаар шийдвэрлэхээр тусгажээ.

Дэлгэрэнгүй


Б.Баттулга: Өнөөдрийн хэвлэлийн хурлаас хойш шийдвэр минь зөв байсныг баталлаа

image

Өнөөдөр залуу тамирчин М.Пүрэвтунгалаг болон түүний ар гэрийнхэн “Монголын чөлөөт бөхийн холбоо бие дээр нь хатиг гарсан, бэлтгэл дутуу гэдэг шалтгаанаар анх удаа ДАШТ-д зодоглох эрх авсныг нь хүчингүй болгосон, ДАШТ-ийн мөнгөн медальт Э.Сумъяаг миний оронд оролцуулах шийдвэр гаргасныг эсэргүүцэж байна гэж хэвлэлийн хурал хийсэн билээ.

Уг хэвлэлийн хурлын дараа “Арслан” клубийн ахлах дасгалжуулагч Б.Баттулга мэдээлэл хийсэн юм. Тодруулбал, “М.Пүрэвтунгалагийн хувьд зургадугаар сарын 27-нд шигшээ баг цуглуулахад биендээ 3-4 хатигтай байсан. Шигшээ багийн эмч хатигийг нь сарын хугацаанд эмчилсэн, эмчилсэн гэдэг нь ахиж гараагүй гэсэн үг. Уг хатиг нь гарахдаа үндсэндээ давтамжтай буюу дөрөв тав хоног гараад, арилаад, ахиад хэд хоногийн дараа үргэлжлүүлж гарч байсан. Бид хатиг гарсан тамирчныг бэлтгэлээс чөлөөлдөг.

Дэлгэрэнгүй


Ерөнхийлөгч Х.Баттулга Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслөө эргүүлэн татлаа

image

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслөө буцаан татаж буй тухай бичгээ УИХ-ын даргад хүргүүллээ.

Ерөнхийлөгч төслөө татан авч буй тухай албан бичигт

УИХ улс орны тусгаар тогтнол бүрэн эрхт байдлын баталгаа, оршин тогтнохуйн эх үндэс болсон Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг хуульзүйн зөрчил, маргаантай эхлүүлж, өнөө маргаашийн асуудалд хэт автсан, улстөрчдийн дахин сонгогдох явцуу ашиг сонирхлыг гүйцээн хангасан байдлаар хэлэлцэж, улс оронд бодитой оршиж буй хүндрэл бэрхшээлийг шийдвэрлэх бус 30 жилийн хугацаанд тодорсон алдаа завхралыг үргэлжлүүлэх ач холбогдол муутай хувилбарыг ард түмэнд тулгахаар шийдвэрлэлээ.

Миний бие УИХ-ын гишүүдийн өргөн барьсан төсөлд улс оронд үүссэн хүндрэл бэрхшээлийг шийдвэрлэх тодорхой ач холбогдолтой зохицуулалт тусгагдсан гэж үзэн орхигдсон асуудлуудын хүрээнд өөрийн санал төслийг хүргүүлэн, хямрал бэрхшээлийг шийдвэрлэхийн төлөө ажилласан боловч үр дүнд хүрсэнгүй.

Гүйцэтгэх эрх мэдлийн тогтвортой байдлыг хангах, Ерөнхий сайдад танхимаа бүрдүүлэх эрхийг олгох, УИХ-ын гишүүдэд сайдын ажлыг давхар эрхлэхийг хориглох, сонгуулийн тогтолцоог тодорхой тогтвортой болгох, 76 гишүүний тоог нэмэгдүүлж, ард түмний жинхэнэ элч төлөөлөгч байх боломжийг бүрдүүлэх зэрэг ач холбогдол бүхий өөрчлөлтүүд бүгд хасагдлаа. Иймд миний бие Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөд оруулсан өөрийн санал, төслөө хэлэлцүүлгийн шатнаас бүрэн татан авч буйгаа үүгээр мэдэгдье гэжээ.


“Амар Амгалан” хотхонд захиалга өгсөн иргэд тусламж хүслээ

image

Баянзүрх дүүргийн 22-р хороонд байрлах “Амар Амгалан” 93 айлын орон сууцыг барьсан “Нарны хүү, сарны охин” компани хоёр жилийн өмнө урьдчилгаа мөнгө төлж, захиалга өгсөн иргэд өнөөдөр мэдээлэл хийлээ. Анх байранд захиалга авахдаа “Нарны хүү, сарны охин” компанийн захирал Д.Гүрсоронз урьдчилгаа 10-20 хувь төлөх боломжтой, орлого нотлох шаардлагагүй, банкны зээлтэй байж болох бөгөөд нэг метр квадратыг 1,250,000 төгрөгөөр зарна гэх мэт “Монгол HD” телевизийн өглөөний хөтөлбөрөөр ипотекийн таван хувийн зээлийн төслийг хэрэгжүүлэх тухай ярьжээ.

Энэ үеэр ипотекийн найман хувийн зээл зогссон тул иргэд тус компанийг сонгосон тухай Ц.Ариунаа хэвлэлийн хурлын үеэр “Амар Амгалан” орон сууц ашиглалтад орчихоод байгаа ч анх захиалга өгсөн иргэд байрандаа орж чадахгүй хохироод байна. Тухайлбал, захиалга өгсөн иргэдийн байрыг нэг метр квадратыг 1,850,000 төгрөгөөр өөр хүмүүст зарах болжээ. Үүнийг мэдсэн зарим иргэд мөнгө болон байргүй үлдэхгүйн тулд хүчээр онгойлгон нүүж орсон байна. Тус байр ашиглалтанд орж эхэлсэнтэй зэрэгцээд ерөнхий захирал Д.Гүрсоронз, үйл ажиллагаа хариуцсан захирал болох Д.Одгэрэл ажил дээрээ ирэхээ больж, зээлийн хорооны шийдвэр гараагүй гэх нэрийдлээр гэрээгээ зөрчиж, бусдад өндөр үнээр худалдахаа иргэдэд бичгээр мэдэгдээгүй байна. Хохирсон иргэд дөрвөн удаа мэдэгдэл өгсөн ч өнөөдрийг хүртэл компаниас хариу ирээгүй тул арга буюу зарим иргэд хоосон байр луу хүчээр орсон талаар мэдээлэл хийлээ.


Д.Энхтүвшин: Хүмүүс алимны мод тарих хэцүү гэж боддог, жаахан арчлаад өгөхөд л болно

image

-АЛИМНЫ МОДЫГ ӨНЖӨӨД НЭГ УДАА УСЛАХГҮЙ БОЛ МОНГОЛЫН ЗУНД ХАТЧИХНА ШҮҮ-

Хашаандаа алимны мод тарьж өрхийнхөө хэрэгцээг хангадаг Баянзүрх дүүргийн иргэн Д.Энхтүвшинтэй ярилцлаа. 15-16 жилийн өмнө тарьсан алимны модноосоо жилдээ 200 кг орчим ургац хураадаг бөгөөд өрхийнхөө жилийн хэрэгцээг хангадаг юм байна. Жил бүрийн намар ургацаа хураахдаа “Алим” гэр бүлийн өдөрлөг зохион байгуулж ирсэн зочдын түүсэн алимыг тодорхой хэмжээгээр үнэлээд өгдөг байна. Энэ жилийн хувьд Д.Энхтүвшингийн гэр бүлийнхэн нэг кг алимаа 4000 мянган төгрөгөөр үнэлсэн байна.

Дэлгэрэнгүй


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.