Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар НҮБ-ын төлөөлөгч Биата Транкманыг хүлээн авч уулзав

Д.Тулга / Нийгэм

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар НҮБ-ын Суурин зохицуулагчийн үүрэг гүйцэтгэгч, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч хатагтай Биата Транкманыг томилолтын хугацаа нь дуусаж байгаатай нь холбогдуулан хүлээн авч уулзав.

Уулзалтын үеэр Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Монгол Улс нь олон улсын хамтын нийгэмлэгийн хариуцлагатай гишүүний хувиар НҮБ-ын үйл ажиллагааг дэмжиж, хувь нэмрээ оруулж хамтран ажиллахыг зорьж ирснийг тэмдэглээд, НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцож ирсэн сайн туршлагаа бусад гишүүн оронтой хуваалцаж, олон улсын энхтайвны судалгааны чиглэлээр хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлэв.

Хатагтай Б.Транкман Монгол Улс нь Зүүн хойд Азийн бүс нутагт үлгэр жишээ үзүүлж, хүний эрх, хөгжлийн хэм хэмжээг бий болгох чиглэлд ач холбогдол өгч ирснийг цохон тэмдэглээд, бүх талын дэмжлэг үзүүлж хамтран ажиллаж ирсэнд талархал илэрхийллээ.

Уулзалтын төгсгөлд Д.Цогтбаатар түүнд цаашдын ажилд нь амжилт хүсэж, ГХЯ-ны “Алтан гэрэгэ”-г гардуулав.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.