Эрэлч нохойн хамтарсан сургалтыг зохион байгуулж байна

М.Амаржаргал / Нийгэм

Онцгой байдлын ерөнхий газраас АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, Ази, Номхон далайн цэргийн командлалтай хамтран Дорноговь аймагт зохион байгуулж байгаа “Говийн чоно-2019” олон улсын сургалт, дадлага сургуулийн хүрээнд “Эрэлч нохой сургалт, арчилгаа” сэдэвт хамтарсан сургалтыг зохион байгуулж байна.

Хамтарсан сургалтаар ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын Эрэлч нохойн алба, НОБГ-ын нийслэлийн аврах анги 105, Говьсүмбэр, Дорноговь, Өмнөговь аймгийн Онцгой байдлын газруудын нохойн хөтөч-аврагчид, Аляскийн үндэсний гвардын Хавайн “Нохой сургалтын төв”-ийн сургагч багш нартай харилцан туршлага солилцож байгаа юм. Мөн нурангиас эрэн хайх аврах ажиллагааны дууриалган үзүүлэх дадлага сургуульд эрэлч нохдыг ашиглан эрлийн ажиллагааг зохион байгуулах дадлагыг хийх аж.


Сэтгэгдэл

Зочин [202.21.124.22] 2019-09-10 07:10:17

Amjilt husye


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.