Орхон голын эх ундаргыг сэргээж мод тарина

М.Амаржаргал / Шинжлэх Ухаан 2023

Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаанаар Архангай аймгийн Цэнхэр суманд үйл ажиллагаа явуулж байсан 11 аж ахуйн нэгжийн, 13 тусгай зөвшөөрлийг цуцалсан билээ. Орхон голыг хамгаалах хөдөлгөөнөөс алтны компаниудын байгаль, экологид учруулсан хор хохирол, хүн, малын эрүүл мэндэд үүссэн өвчин эмгэг, малчдын малын бэлчээрийн хомсдол, ундны ус, голын ай сав, гол, горхиудыг устгаж үгүй болгосон, биологийн олон төрөл зүйл болох зарим загасны төрөл устаж үгүй болсонд онцгой анхаарч хамтран ажиллахыг санал болголоо.

Түүнчлэн Улсын харцага М.Бадарч, Аймгийн арслан Д.Ням-Очир нарын нэрэмжит ширгэсэн Булаг сэргээх зан үйл 2019 оны 9 дүгээр сарын 22-нд Архангай аймгийн Цэнхэр суманд болох аж. Орхон голыг дэмжигч нийт гишүүдээ энэхүү сайн үйлсийн аян, модны суулгац тарих зэрэг үйл ажиллагааг дэмжиж оролцохыг уриаллаа.

Нөхөн сэргээлт, нийгмийн хариуцлагын биелэлтийн хэрэгжилтийн хүрээнд тус хөдөлгөөнөөс дараах хөтөлбөрүүдийг санаачилжээ.

  • “Орхон 5,000” мод үржүүлгийн сургалт, суулгац тарих санаачилга;
  • Алтны компаниудын хордуулж устгасан Орхон голын эхийн 20 гаран булаг, горхийг сэргээх санаачилга;
  • Нутгийн иргэдэд эрүүл мэндийн үзлэг, шинжилгээ хийх арга хэмжээ;
  • Орхоны хөндийн иргэдийн амьжиргааг дээшлүүлэх “Орхон брэнд” хөтөлбөр;
  • Тогтвортой хөгжлийн зорилтууд, ногоон хөгжлийн бодлого сургалт;
  • E төсөл, жижиг дунд үйлдвэрлэлийн төсөл бичих сургалт.


Сэтгэгдэл

Зочин [64.119.23.192] 2019-09-27 19:51:52

Salhin generator baigaliin gamshig uusgej bna mongold eelgui uchir n momgol tov tseg n

Зочин [59.153.85.86] 2019-09-11 06:55:23

suitgesen novshnuudaar tariul

зочин [66.181.184.135] 2019-09-11 03:05:24

Онгоцоор хийсэн бичлэгийг үзээд гол харласан арай л болгосон байна сайхан байгалийг, алтыг нь аваад юу бүтээн байгуулсан бэ гэж асуумаар байна.Нөхөн сэргээлтийг нь хянаж байж хийлгэж хэн нэгэнд хариуцуулж тордох хэрэгтэй.

Зочин [103.10.23.113] 2019-09-10 10:48:20

Орхон голыг сүүтэгсэн Янхан Мянганбаяр хариуцлаг хүлээхгүй үлдхүү

Зочин [66.181.184.215] 2019-09-10 07:42:03

Байгалийг нь хоргүйжүүлсний дараа л амьдрах орчин бүрдэх байх даа бараг л чэрнобыль юм шиг болжээ

Буруу ЦОЛМОН [103.10.23.113] 2019-09-10 10:51:53

Чэрнорбыль шиг бараг болсон юм бол Үүнийг үүлдсэн эзэн Мянганбаяр шоронд очно тийм үү Шудраг шүүх Монголд байна уу Хийсэн хэрэг нь баримтаар ил байхад

Irgen [202.179.26.122] 2019-09-10 04:09:10

Sergeej, hiisen zuilee daraani archilj urguulah heregtei. Hamgiin gol ni archilgaa tordlog hiih ni chuhal. Tariad orhih bish. Saihan ajil zohioh baigaa ym baina. Mundag zaluus amjilt amjilt

zochin [202.126.88.160] 2019-09-10 04:39:07

er n amidarch baigaa nutag devsgertee hvn bvr eze n baij bvren bvten baidliig n uursduu hamgaalj archlahgvi bol gadaag dotoodiin luivarchdiin gart orj duuslaa eh orondoo ezen n baitsgaya

Зочин [202.55.191.130] 2019-09-10 03:59:09

МОЛ


9 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
9 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.