Хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ

М.Амаржаргал / Нийгэм

Өнөөдөр /2019.09.10/ хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр тохиож байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Улсын Их хурлын дарга Г.Занданшатар, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар болон бусад нам, төрийн зүтгэлтнүүд, хэлмэгдэгчдийн үр хүүхэд, ар гэрийхэн хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөн, хүндэтгэл үзүүллээ. 1998 оноос эхлэн жил бүрийн есдүгээр сарын 10-ны өдөр хэлмэгдэлтэд өртөж байсан олон мянган хүний гэгээн дурсгалд төрийн тэргүүнүүд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлдэг билээ.

Улс төрийн хэлмэгдүүлэлтэд 36 мянга орчим хүн өртсөнөөс одоогийн байдлаар 31 гаруй иргэний нэр төрийн сэргээж, улс төрийн хилс хэргээр шийтгэгдсэн болохыг тогтоож цагаатгаад байна. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуульд 2018 оны 1-р сарын 12-ны өдөр нэмэлт, өөрчлөлт оруулснаар цагаатгуулах тухай өргөдөл гомдлыг хүлээн авах хугацааг 2020 оны 12-р сарын 31 хүртэл сунгасан байна.

Мөн улс төрийн хилс хэрэгт холбогдуулан цаазаар авах ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгчдийн эхнэр /нөхөр/ , эсвэл хэлмэгдэгчийн төрсөн болон үрчилж авсан хүүхэд, хэлмэгдэгчийг нас барснаас хойш 10 сараас илүүгүй хугацааны дотор төрсөн хүүхдэд 80 сая төгрөг, мөн хорих ялаар шийтгүүлсэн дээрх хүмүүст 40 сая төгрөг тус тус олгохоор тусгасан. Одоогийн байдлаар хуулийн хүрээнд 794 хүнийг өдөр тутмын сонинд зарлаж, нөхөн олговорт 3,2 тэрбум төгрөгийг олгожээ

image

image

image

image


Сэтгэгдэл

Зочин [202.9.42.227] 2019-09-11 04:02:03

Өнөөдөр амьдарч байгаа бид хичнээн хохирч гудамжинд гарч байна. Гадаадад явж боол болж байна. Энэ хэлмэгдүүлэлтийг зогссоё. Хэлмэгдүүлэгч зарим нэг нь хугацаа хэтэрлээ гээд даналзаж байна. Тэгвэл аль эрт хэлмэгдэгсэдийг харж үзэж байгаа нь их сайн юм,муу хэлэхийн аргагүй ээ. Орчин үеийн хэлмэгдүүлэгчид эсэн мэнд байна шүүдээ Эднийг шүүцгээе,шаардъяа

Төр нь доромжилж, нөгөөдүүл л нь царай алдаж байх шив дээ. [202.131.228.118] 2019-09-11 03:17:11

Хэлмэгдэгсдийн төлөөлөгчид бол ихэнхдээ өөрсдийнх нь өвөө, эмээ, аав, ээж, ах, эгчийг нь алсан төрөөс мөнгө царайчилж гуйлгачилж байгаа хүмүүс юмдаа. Төр нь тэд нараар тохуу хийж, харин хэлмэгдэгсдийн төлөөлөгч нар нь түүнийг нь хүлээн авч доромжлуулж ханахгүй юмдаа. Ийм л байдал жилээс жилд давтагдаж, дээрх зурагнуудаас харагдаж байна ш дээ. Нэг их олон төлөөлөгч энэ арга хэмжээнд ирээгүй л байгаа биздээ?

Зочин [202.9.42.227] 2019-09-11 03:55:38

Тэгээд яа гэж байгаа юм бэ

зочин [66.181.190.234] 2019-09-10 11:41:40

Хүн буудаж алчихаад нөхөн олговор гээд мөнгө өгч бгаан хэнийг юугаар үнэлээд бгаа юм,хүний ами насыг бараа бүтээгдэхүүн шиг үнэлдэг болоо юу,тэр их сэтгэлийн зовлон,цус нулимасыг юугаар, алтаар ч төлж дуусахгүй шүү дээ,тэр хүнийг маани босгож ирж чадахгүйгээс хойш монгол хүний сэтгэлд ийм муухай хөрөнгө мөнгө ярисан хуули дүрэм битгий гаргаж бай?хүний сэтгэл зүрх рүү ус цацаж бгаа төрийг төр гэж үзэхгүй шүү?

Зочин [202.9.42.227] 2019-09-11 03:56:23

Алсан хүн өнөөдөр нэг ч байхгүй шүүдээ

Зочин [202.179.27.60] 2019-09-10 11:14:58

Нөхөн олговороо өгч байгаа юм бараг байхгүй. Сүр дуулиантайгаар хэвлэлийн од болгож байгаад өгч байна. Шагнал гардуулж байгаа аятай. Засаг дарга нь хамт зургаа авахуулж ч байх шиг.

монгол [93.23.18.251] 2019-09-10 11:08:43

Хүнийг хэлмэгдүүлж ална. дараа нь 80 сая төгрөг өгнө гэнэ.. өгч байгаа нь хаана байна.. бөөн чирэглэл ыөөн ажил бөөн ажилд садаа гай болж байна .. ядаж тэр мөнгөө хурдан өгөөч. Хэлэх муу үг ч үл олдоно

Мэдээ.мн уучлалт гүйх ёстой. Ингэж бизнес хийж болохгүй. [202.131.228.118] 2019-09-10 08:30:13

Энэ арга хэмжээний хамгийн чухал тал нь нөхөн олговрын мөнгө л ар гэрийхэнд нь хуваарьласан явдал мэт ойгогдлоо. Тийм үү, сэтгүүлчээ, редактор аа? Та нар бичсэнээ уншаад үзээч! Гашуудлын, харууслын, түүхийн үнэн шудрага ёсны, цаашид төрөөс ийм зэрлэг, хүнлэг бус зүйл гаргахгүй талаарх үгс нийтлэлд чинь байна уу? Зүгээр л мөнгө, мөнгө, мөнгөний тухай бичээд л. Тэгээд 31-хэн хүний нэр төрийг Монголын төр сэргээгээд л. Иш чаваас! Тэгээд өөрсдийгөө нийтийн сонин гээд байгаа шүү.

Алдаа гарсан юм шиг байх юм. Сэтгүүлчээ! [202.131.228.118] 2019-09-10 08:18:56

"31 гаруй" биш харин "31 мянга гаруй" байлгүй дээ??? Дээр 2 дахь абзацын эхний мөрийг уншина уу.

Сэтгүүлчид анхааруулах нь [202.131.228.118] 2019-09-10 08:20:34

Энэ чинь энэ нийтлэлийн ХАМГИЙН ЧУХАЛ ТОО биздээ?

Зочин [202.179.26.192] 2019-09-10 08:11:32

Helmuugdel orosuudad ni boldogduulcheed yah gj ingj jujig tavidag bndaa manai EOk


11 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
11 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.