МЭДЭЭ.МН ОНЦЛОВ

Д.Тулга / Нийгэм

Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Засаг дарга 60 жилийн хугацаатай 300 га газрыг хятадуудад заржээ

image

Сэлэнгэ аймгийн Шаамар сумын иргэд бэлчээр, тариалангийн газраа харийнханд булаалгах дээрээ тулсан тул төр засгийн эрхмүүдээс тусламж хүслээ. Учир нь тус сумын Засаг даргын үзэмжээр БНХАУ-ын иргэдийн эзэмшилд 600 гаруй га газар шилжжээ. Тодруулбал, тус сумын 300 гаруй газрыг 60 жилийн хугацаатай хятадуудад эзэмшүүлэх шийдвэрийг сумын засаг дарга н.Баярбаатар гаргасан байна.

Байгалийн үзэсгэлэн цогцолсон Шаамар сумынхан газар тариалан, мал аж ахуйгаар амьдралаа залгуулсаар ирсэн. Гэтэл Шаамар сумын Засаг дарга н.Баярбаатар гэгч өндөр эрх мэдэлтэй нөхөр газар нутгаасаа харийнханд зарж гаршаад байгаа талаар нутгийн иргэд хэлэв. Тэрбээр газар тариалангийн чиглэлээр олон зуун га газрыг 60 хүртэлх жилийн хугацаатай эзэмшүүлж буй нь малын бэлчээрийг үгүй хийж, газар тариалангийн газрыг нутгийнхдаа бус хятадуудад эзэмшүүлдэг аж.

Дэлгэрэнгүй


Хятад руу тавих хийн хоолойг Монголоор дайруулах боломжийг судлах даалгаварыг В.Путин өглөө

image

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин тус улсын Ямалын хойгоос Хятадын зах зээлд хүрэх хийн хоолойг Монгол улсын газар нутгаар дайруулах боломжийг судлах даалгаварыг өчигдөр өглөө.

Газпром компанийн гүйцэтгэх захирал Алексей Миллерийг хүлээн авч уулзахдаа тэр ийм даалгавар өгсөн байна.

Баруун чиглэлээр хий дамжуулахын тулд Ямал, Красноярск, Эрхүүгийн бүс нутгуудын байгалийн хийн нөөцийг шалгаж, судлах ёстойг Путин энэ үеэр хэлсэн байна.

Тэрээр бас энэхүү чиглэлээр хий дамжуулах ажил амаргүй боловч хэрэгжих боломжтой гэж үзэж байгаагаа Миллерт хэлжээ.

Уулзалтын үеэр Миллер “Сибирийн хүч” хоолойгоор арванхоёрдугаар сарын 1-нээс эхлэн Хятадын зах зээлд байгалийн хий нийлүүлэхэд бэлэн болоод байгаагаа Путинд танилцуулсан байна.

“Энэ бол түүхэн үйл явдал. Учир нь уг хоолой дэлхийн хамгийн том хий экспортлогчийг дэлхийн хамгийн том хий импортлогчтой холбож байгаа юм” гэж Миллер тайлбарлажээ.

Тэрээр ирэх 30 жилийн хугацаанд Хятад улс энэ хоолойгоор нэг их наяд шоо метр хий хүлээж авах тооцоотойг хэлсэн байна.

Одоогоор Москва, Бээжингийн талууд өөр чиглэлээр Хятадын зах зээлд хий нийлүүлэх боломжуудыг судалж байгаа бөгөөд энэ ажлынхаа хүрээнд Путины санал болгосон баруун чиглэл болон Сахалинаас нийлүүлэх Алс Дорнодын чиглэлийг судалж үзэхээ Миллер амлажээ.



БИЧЛЭГ: Гаалийн байцаагчид хахуульд авсан мөнгөө агааржуулагч, орны араар нуусан байжээ

image

АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүү өнөөдөр тус газарт шалгагдаж буй олны анхаарлын төвд байгаа хэргүүдийн талаар мэдээлэл хийлээ.

Мэдээллийн үеэр 2015-2016 онд Замын-Үүд дэх Гаалийн газрын гаалийн байцаагчдын авилга авсан гэмт хэргийн үйлдлийн талаарх бичлэгийг үзүүлэв.

Тодруулбал, БНХАУ-аас орж ирж буй бараа бүтээгдэхүүнийг ямар ч хяналт шалгалтгүй улсын хилээр нэвтрүүлж, оронд нь авилга авсан байна. Нийт 90 тонн ачааг хилээр хяналтгүй оруулж ирснийхээ төлөөсөнд 4.5 сая төгрөг хахуульд авсан бол 28.2 сая төгрөгийг татварт төлөх ёстой байжээ. Тухайн цаг үед авсан бичлэгт гарч буйгаар гаалийн байцаагчид авилга авсан мөнгөө агааржуулагч, орны араар нуусан байсныг газар дээр нь илрүүлж хураасан нь энэ.

Дэлгэрэнгүй


Хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ

image

Өнөөдөр /2019.09.10/ хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр тохиож байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Улсын Их хурлын дарга Г.Занданшатар, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар болон бусад нам, төрийн зүтгэлтнүүд, хэлмэгдэгчдийн үр хүүхэд, ар гэрийхэн хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөн, хүндэтгэл үзүүллээ. 1998 оноос эхлэн жил бүрийн есдүгээр сарын 10-ны өдөр хэлмэгдэлтэд өртөж байсан олон мянган хүний гэгээн дурсгалд төрийн тэргүүнүүд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлдэг билээ.

Улс төрийн хэлмэгдүүлэлтэд 36 мянга орчим хүн өртсөнөөс одоогийн байдлаар 31 гаруй иргэний нэр төрийн сэргээж, улс төрийн хилс хэргээр шийтгэгдсэн болохыг тогтоож цагаатгаад байна. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуульд 2018 оны 1-р сарын 12-ны өдөр нэмэлт, өөрчлөлт оруулснаар цагаатгуулах тухай өргөдөл гомдлыг хүлээн авах хугацааг 2020 оны 12-р сарын 31 хүртэл сунгасан байна.

Дэлгэрэнгүй


Б.Баярсайхан, Э.Аззаяа нарын хэргийг анхан шатны шүүх рүү шилжүүлэх шийдвэр гаргалаа

image​​​​​​​

Дөнгөж сая Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүх хурал шүүгчдэгч Э.Аззаяа, Н.Баярсайхан нарын 25 хүнд холбогдох хэргийн хянан хэлэлцэж шийдвэр гаргалаа. Ингэхдээ анхан шатны шүүхийн шийдвэрийг хэрэгсэхгүй болгож, зарим хэргийг мөрдөн байцаалтанд буцааж, зарим шүүгчдэгч нарт холбогдох хэргийг тусгаарлаж, мөн зарим шүүгдэгчийн хэргийг анхан шатны шүүх рүү буцаасан юм. Учир нь дээрх хэрэг олон хүнд холбогдож байгаа учраас зарим хэргийг нь таслан тусгаарлаж байгаа аж. Харин шүүгчдэгч Э.Аззаяа, Н.Баярсайхан нарт холбогдох авилга, албан тушаалын хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож дахин анхан шатны шүүхээр хэлэлцэхээр боллоо.

Тодруулбал, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Экспорт, Импорт, Хилийн хорио цээрийн хяналтын газрын дарга асан Э.Аззаяа, Хэлтсийн дарга Н.Баярсайхан нарын бусдыг хясан боогдуулах замаар хээль хахууль авсан, албан тушаалаа урвуулан ашигласан гэх хэрэгт нь Анхан шатны шүүхээс хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх шалтгаанаар хэрэгсэхгүй болгож улмаар мөнгөн торгууль ноогдуулсан байдаг. Харин өнөөдрийн хурлаар анхан шатны шүүхийн шийдвэрийг тэр чигт нь хэрэгсэхгүй болгож хэргийг мөрдөн байцаах шатанд буцааж дахин шалгахаар болоод байна.

Шүүгдэгч Э.Аззаяа, Н.Баярсайхан нар нь улсын хилээр түргэн муудах хүнсний бүтээгдэхүүн оруулж ирдэг иргэд, аж ахуйн нэгжүүдийг боогдуулах замаар тэрбум орчим төгрөгийн авлига авсан хэргээр шалгагдаж байгаа билээ. Шүүгчдэгчдийн зүгээс давж заалдах шатны шүүхэд хандсанаар шүүх хурал нь өнөөдөр товлогдсон юм.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.