Налайхын шинэ замын хөдөлгөөнийг 10 дугаар сарын 25-нд нээхээр төлөвлөжээ

М.Амаржаргал / Нийгэм

Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто зам нь хоёр эгнээ байсныг дөрвөн эгнээ болгон өргөтгөн шинэчилж буй. Бүтээн байгуулалтын хувьд замын далан, хоолой тунелийн ажлаа бүрэн дуусгаж, хучилтын ажлыг эхлүүлжээ. Замын хучилтыг ирэх аравдугаар сарын 10-н гэхэд дуусгаж, хөдөлгөөнийг аравдугаар сарын 25-н гэхэд нээхээр төлөвлөн ажиллаж байгаа аж.

Одоогоор уг чиглэлд түр зам гарган жолооч, зорчигч нар зорчиж байгаа. Замыг дөрвөн эгнээ болгон өргөтгөн шинэчилснээр алслагдсан дүүргийг нийслэлтэй холбох, Монгол Улсын төвийн бүсийн авто замын сүлжээг өргөтгөж, замын хөдөлгөөний нэвтрүүлэх чадвар, аюулгүй байдлыг нэмэгдүүлэх, авто замын түгжрэл, агаарын бохирдлыг бууруулах, зорчигч тээврийн аюулгүй, тав тухтай зорчих нөхцөлийг хангах зэрэг олон талын давуу тал бий болох юм.


Сэтгэгдэл

[202.131.227.178] 2019-09-12 05:50:45

амжихгүй л дээ. нээгээд дарханы түр зам шиг болно_ шороонд хусмалаараа л хавар болтол сэгсрүүлж байсан нь дээр.

Ok [66.181.161.88] 2019-09-11 11:16:37

Ok. Hurdlaarai

Зочин [198.16.66.45] 2019-09-11 09:14:56

сайхан мэдээ байна, ажлын амжилт хүсье

Bolor [202.9.42.44] 2019-09-11 07:56:24

Хонхор хавьд удаашралтай байгаа юм бишүү

Зочин [202.9.43.242] 2019-09-11 07:48:40

Далангийн ажил бүрэн дуусаагүй байгаа шүү дээ Цементээр бэхжүүлсэн суурийн ажил нэг л хэсэг дээр хийгдэж байгаа нөгөө 3 хэсэгт нь хийгдээгүй байна


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.