МЭДЭЭ.МН ОНЦЛОВ

Д.Тулга / Нийслэл

З.Энхболд: Орос улстай байгуулсан "Иж бүрэн стратегийн гэрээ" хугацаагүй

image

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдтой ярилцлаа.


-ОХУ-ын ерөнхийлөгч В.В.Путин Монгол Улсад албан ёсны айлчлал хийлээ. Айлчлалыг хэрхэн дүгнэж байна вэ?

-Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын урилгаар ОХУ-ын ерөнхийлөгч В.В.Путин Монгол Улсад дөрөв дэх удаагаа айлчиллаа. ОХУ-ын ерөнхийлөгч В.В.Путиныг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Төв талбайд угтан авч, халуун дотноор тэврэлдэж, нэгэндээ Халхын голын дайны ялалтын түүхт ойн баярын мэндийг хүргэсэн. Хоёр улсын төрийн тэргүүнүүдийн уулзалт халуун дулаан уур амьсгал дунд өрнөж, 80 жилийн өмнө дайны талбарт амь насаа хайрлаагүй ард түмнүүд болох Монгол, Оросын харилцаа төр засгийн төдийгүй ард түмний сэтгэлд ойр дотно байдгийг харууллаа гэж ойлгож байгаа.

-Айлчлалаар цөөнгүй гэрээ үзэглэсэн ч эдийн засгийн чигийн тохироо хийгдсэнгүй гэх шүүмжлэлүүд байна л даа.

-Орос, Монголын эдийн засгийн харилцаа, худалдаа сүүлийн үед өргөжиж байгаа. Ерөнхийлөгч Путиныг дагалдан ирсэн компаниудын жагсаалтыг харахад л ойлгомжтой байх. Хамтран ажиллах талбар маш их бий. Саяын айлчлалын гол зорилго нь эдийн засгийн асуудал шийдэхээсээ илүү бүх салбарын харилцааны үндэс болсон хоёр орны найрсаг харилцаа, стратегийн түншлэлийн гэрээгээ өргөтгөж иж бүрэн болгож шинэчлэн байгуулсан явдал байлаа.

Дэлгэрэнгүй


Л.Мягмарсүрэн: Хээрээс олсон гранатаа Дандар баатрын машин руу шидээд зад загнуулж байлаа

image

-“ЯЛАЛТ” МУЗЕЙ ТЭСРЭХ БӨМБӨГ, ИСГЭРЭХ СУМАНД СИЙЧИГДСЭН ГАЗРЫНХ НЬ ШАРХ АНИЖ ЭДГЭЭГҮЙ ГАЗАРТ БАЙГУУЛАГДСАН–

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр Дорнод аймгийн Халхгол сумын “Ялалт” музейн захирал Лхамжаагийн Мягмарсүрэнд Монгол Улсын Соёлын гавьяат цол хүртээсэн. Бид түүнийг шагналаа аваад гарч ирэхэд нь цөөхөн хором ярилцсан юм.

-Төр, түмэндээ хөдөлмөрөө үнэлүүлж Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн болсонд баяр хүргэе?

-Намрын сайхан налгар өдөр хөгшчүүлийн хэлдгээр хүн мал, хөрст дэлхийн зоо тэнийсэн нарлаг өдөр Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн гэх эрхэм хүндтэй шагнал авсандаа баяртай байна. Миний бие Монголын төрд 46 жил хөдөлмөрлөжээ.

-Та шагнал авна гэдгээ хэзээ мэдэв. Шагналаа авах гэж хоёр өдөр хүлээлээ?

-Ямар шагнал авах гэж байгаагаа мэдээгүй байсан. Эргэн тойрны хүмүүс шивэр авир хийхэд нь “Шагнал авна” гэж бодсон ч үгүй. Халх голын ялалтын 80 жилийн ойг есдүгээр сарын 4-нд Халхгол сум ч гэсэн зэрэг тэмдэглэсэн. Энэ үеэр “Шадар сайд ярьж байна. Есдүгээр сарын 09-ний өдөр Төрийн ордонд бэлэн байгаарай” гэж хүн хэлэхээр нь л “Төрийн ордонд зүгээр дуудаагүй байх” гэсэн бодол төрснийг нуух юун. Даваа гаригт Ерөнхийлөгчийн ёслолын албаны хүмүүс “Эндээс ийшээ алхана шүү, Ерөнхийлөгч таны баруун энгэр шагналыг чинь зүүж өгнө. Та гар бариарай, буцаад байрандаа очоорой” гээд л надад яах ёстой бүгдийг нь хэлж өгсөн. Ингээд 11:40 минутад морин цагт шагналаа авахаар хүлээж байтал “УИХ-аар Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн тухай асуудал хэлэлцэгдэж санал хураалт явагдана” гээд шагнал гардуулах үйл ажиллагаа хойшилсон. Ингээд гадагшаа гарахдаа санамсаргүй ширээн дээр байсан гавьяатын тэмдэг, үнэмлэх хоёрыг нь хараад “Надад ийм шагнал өгөх” юм байна даа гэж бодсон. Хоёр өдөр дамнаж байж төрийн шагнал хүртэнэ гэдэг надад нэр төрийн л хэрэг. өнөөдөр ийнхүү төрийнхөө тэргүүнээс шагналаа авлаа. Маш их баяртай байна.

Дэлгэрэнгүй


ЗТХЯ-ны газрын дарга Д.Доржхандыг өнгөрсөн шөнө цагдан хорьжээ

image

Зам тээврийн хөгжлийн яамны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Доржхандыг өнгөрсөн шөнө АТГ-аас саатуулж, Цагдан хорих 461-р ангид хорьсон гэх мэдээлэл байна. Түүнийг автозамын компаниудын дунд тендер зарлахдаа бусдад давуу эрх олгож авлига авсан байж болзошгүй гэсэн үндэслэлээр шалгаж эхэлжээ.

Энэ талаар ЗТХЯ-ын хэвлэлийн ажилтнаас тодруулахад ”Одоогоор бидэнд энэ талаар тодорхой мэдээлэл ирээгүй байна” гэсэн хариултыг өглөө.


Н.Цэрэнбат: Ноён уул орчмыг дархан цаазат газар болгохоор шийдлээ

image

Засгийн газрын хуралдаанаар Ерөнхий сайд Ноён уулыг улсын тусгай хэрэгцээнд авах саналаа УИХ-д өргөн барихаар тогтсон талаар бид мэдээлсэн.

Тэгвэл салбарын сайд Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт орших Ноён уул орчмын газрыг улсын тусгай хамгаалалтанд авахдаа ангилал ахиулан дархан цаазат болгохоор шийдснийг мэдээллээ.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат "Ноён уултай холбоотой асуудал олон жил яригдсан. Энэ газар нутагт 12 тусгай зөвшөөрөл байдаг. Сэлэнгэ аймгийн ИТХ-ын 1995 оны зургадугаар сарын 29-ний өдрийн 16 тоот тогтоолоор орон нутгийн тусгай хамгаалалтад нийт 21600 га газрыг тусгай хамгаалалтад авсан байдаг ч энэ бүс нутагт 12 лиценз олгосон. Аймгийн ИТХ тусгай хамгаалалтад авахын өмнөх өдөр буюу 1995 оны зургадугаар сарын 28-ны өдөр 359.7 га газарт алтны хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон байна.

Үүнээс хойш 1995 оны 12 сар, 1997 оны 5, 11 сар, 2000 оны 8, 2001 оны 6, 9 сар, 2004 оны 11 сард тус тус тусгай зөвшөөрөл олгосон байна.

Тиймээс Шадар сайдаар ахлуулсан ажлын хэсэг Ноён уул орчимд олгосон тусгай зөвшөөрлийн олголт, бүрдүүлсэн материал, үндэслэл хууль зөрчсөн эсэхийг тодруулахыг Ерөнхий сайд даалгасан. Энэ газар нутагт "Пурам", "Гацуурт", "Сентерра гоулд", "Сон гоулд", "Лучерра" гэсэн таван аж ахуйн нэгжид 12 тусгай зөвшөөрөл олгосон. Гол асуудал нь 1995 онд тусгай хамгаалалтад авсан байхад лиценз олгосон байна. Тиймээс хууль хяналтын байгууллагад шалгуулна. Одоо байгаа бичиг баримтаас харвал хууль зөрчин лиценз олгосон байх магадлалтай " гэдгийг хэллээ.


Ш.Цэрэндулам: “Mobicom”, “Unitel” компаниуд гэнэт үйлчилгээндээ өөрчлөлт оруулж үнээ нэмдэг зөрчил илэрсэн

image

Монгол Улсын Шадар сайдын 2018 оны арванхоёрдугаар сарын 10-ны өдөр баталсан "Хэрэглэгчийн эрхийг хамгаалах үндэсний хөтөлбөр"-ийг хэрэгжүүлэх хүрээнд ШӨХТГ-ын 2019 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд "Ахмад настан-хэрэглэгч" нэгдсэн арга хэмжээг зохион байгуулахаар тусгагджээ. Ахмад настнуудад хэрэглэгчийн эрхийг хамгаалах хууль тогтоомжийн талаар мэдээлэл өгч, эрх нь зөрчигдөж буй талаар хяналт, шалгалт явуулж зөрчлийг арилгах зорилгоор "Ахмад настан-хэрэглэгч" аяныг өчигдрөөс эхлүүлжээ. Тус аян аравдугаар сарын 5-ны өдрийг хүртэл үргэлжилнэ.

Энэ талаар ШӨХТГ-ийн Хэрэглэгчийн эрхийг хамгаалах газрын дарга Ш.Цэрэндулам: "Монгол Улсын нийт хүн амын 6.7 хувь буюу 333 мянга орчим нь ахмад настан. Түүнээс 133 мянган нь Улаанбатар хотод оршин сууж байна. Энэ утгаараа бид аяны хүрээнд НЗДТГ болон Нийслэлийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах салбар зөвлөл, ААН-үүдтэй нягт хамтран ажиллах юм.

Мөн Монголын ахмадын холбоо болон Эрүүл мэндийн яам, Зам тээвэр, хөгжлийн яам болон Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам зэрэг бусад байгууллагын хэрэглэгчийн эрхийг хамгаалах салбар зөвлөлүүд нэгдсэн журмаар ахмадуудад чиглэсэн сургалт зохион байгуулж, гарын авлага гаргахаар ажиллаж байна. Аяны хүрээнд бид Ахмад настан хэрэглэгч гэсэн сэдэвчилсэн хэлэлцүүлгийг зохион байгуулах бөгөөд манай байгууллага болон холбогдох яамдын түвшинд тодорхой хяналт шалгалтын ажлуудыг зохион байгуулна.

Үүнд, Ахмад настнуудын амралт, сувиллын хүртээмжтэй холбоотой болон Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, шүдний протезтэй холбоотой хяналт шалгалтууд хийгдэнэ. Түүнээс гадна эрүүл мэндийн даатгалаар ахмад настанд эмийн үйлчилгээ хүргэж чадаж байгаа болон нийтийн тээврээр үнэ төлбөргүй зорчих эрх нь хэрэгжиж байгаад шалгалт хийнэ” гэлээ.

Дэлгэрэнгүй


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.