"Хүүхдэд ээлтэй хот" хөтөлбөрийн хүрээнд 15 зорилт дэвшүүлжээ

Б.Мөнхцацрал / Нийгэм

Тэргүүлэгчдийн энэ удаагийн хуралд “Хүүхдэд ээлтэй Улаанбаатар хот” дэд хөтөлбөр батлах тухай танилцуулгыг ИТХ-ын төлөөлөгч Ц.Одонтунгалаг хийлээ. Засгийн газрын 2018 оны Хүүхдийн эрх, аюулгүй байдлыг хангах тухай албан даалгаврын хүрээнд бүх шатны Засаг дарга нар хүүхдийн эрх хамгааллыг эрчимжүүлэх үүрэг хүлээж буй. Тэгвэл ИТХ нь тухайн шатандаа хүүхдийн хөгжил, хамгааллын хөтөлбөр, төлөвлөгөөг баталж, шаардагдах төсвийг шийдвэрлэх үүрэг хүлээж байгаа юм. Уг албан даалгаврын хүрээнд эл дэд хөтөлбөрийг боловсруулан баталж, хэрэгжүүлэх үүргийг нийслэлийн Засаг даргад Тэргүүлэгчдийн тогтоолоор өглөө.

Хөтөлбөрийн зорилгыг бүх нийтээр хүүхдийг эрхийг ойлгон хүндэтгэн, хүлээн зөвшөөрч, төрийн болон төрийн бус байгууллага, эцэг эх, иргэд олон нийт хамтран ажиллаж, өнөөдрийн болон ирээдүйн сайн сайхан амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэх хэмээн тодорхойлсон байна.

Хөтөлбөрийн хүрээнд нийт 15 зорилт дэвшүүлжээ. Үүнд, 2021 он гэхэд нийслэлийн сургуулийн өмнө боловсролын хамрагдалтыг 100 хувьд хүргэх, бүх сургууль 1-2 ээлжид шилжиж, хүүхэд бүр чанартай, стандартад нийцсэн чанартай боловсролын үйлчилгээг хүртэх боломжийг бүрдүүлнэ хэмээжээ. Мөн хөгжлийн бэрхшээлтэй сургууль цэцэрлэгт хамрагдалтыг 20 хувиар нэмэгдүүлэхээр эл хөтөлбөрт тусгасан байна. Эх хүүхдийн эрүүл мэнд, хоол тэжээлийн байдлыг сайжруулах, өсвөр насны хүүхдийн халдварт бус өвчний тархалтыг бууруулах, аливаа осол гэмтэл, эрсдэлд өртөхөөс сэргийлэх, чанар, стандартад нийцсэн тоглоомын талбайн тоог нэмэгдүүлэх зэрэг зорилтуудыг дэвшүүлжээ. Уг дэд хөтөлбөр нь 2019-2022 оны хооронд хэрэгжих юм. Хэлэлцэх асуудалтай холбогдуулан Тэргүүлэгчдийн зүгээс эцэг эхийн хариуцлагын талаар тодорхой заалтууд тусгах, хүүхдэд таатай орчн нөхцөл бүрдүүлэх тал дээр анхаарахыг хэллээ. Ийнхүү нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдээс “Хүүхдэд ээлтэй Улаанбаатар хот” дэд хөтөлбөрийг баталлаа.

Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ


Сэтгэгдэл

zochin [202.126.88.48] 2019-09-13 00:19:52

үнэхээр хүүхдэд ээлтэй хот болгох гэж байгаа юм бол сургууль, цэцэрлэгийнхээ тоог нэмэлдээ. Мэдээгээр 93 сургууль барьсан гээд донгодоод бсан, сургуулийнхаа өргөтгөл, заалныхаа тоог оруулаад тоон дээр тоглолт хийгээд байх хэрэггүй шдээ. Одоо яармаг, нисэх рүү өчнөөн орон сууцны барилга баригдаж бна улсын нэртэй ганц ч сургууль цэцэрлэгийн барилга байхгүй. Орон сууцны хороолол барьж байгаа газар сургууль, цэцэрлэг төлөвлөж барих хэрэгтэйшдээ тэгвэл хүүхдэд ээлтэй болно шдээ.Тэгэхгүй сургууль, цэцэрлэгт хүүхэд хүргэж өгнө гэж бөөн түгжээ, арай том хүүхдүүд нь сургууль руугаа очих замдаа аваар осолд ороод байгаа биздээ.. Гэрийнхээ гадаа ойролцоо сургууль байвал юу гэж хүүхэд осолдох юм худлаа сонгуулийн шоу хийхээ больцгоо хүмүүс ч гэсэн наад хүмүүсээсээ хэрэгтэй юмаа нэхэх хэрэгтэй шдээ нүхэн гарцаар яахийн ..

hezeech eeltei bolohgui bitgii asshtsgaaa [66.181.179.102] 2019-09-12 16:07:53

lai

Зочин [66.181.185.138] 2019-09-12 15:01:04

surguuli tsetserlegiin gadaa yadaj mashinii zogsool, huuhduudiig shuugeetei bolgoosoi, hudlaa hdn huwi yariad

zochin [64.119.20.96] 2019-09-12 13:59:39

4 жил юу ч хийгээгүй нөхөд 9 сард суурь тавилаа юу. Улаанбаатарт сургууль цэцэрлэг барих сул талбай үлдээгүйг нөхдүүд мэдэж л байгаа даа

[202.131.227.178] 2019-09-12 05:29:30

бүх замууддаа энд тэндгүй нүхэн гарц хий.


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.