Энэ амралтын өдөр "Автомашингүй өдөр" тохионо

Б.Мөнхцацрал / Нийслэл

Нийслэлийн засаг даргын Тамгын газраас “Цэвэр агаартай-aвтомашингүй өдөр”-ийг есдүгээр сарын 14-15-ны өдрүүдэд “Цэвэр агаартай өдөр”, “Цэвэр агаартай-автомашингүй өдөр” гэсэн үндсэн хоёр хэсэгтэйгээр зохион байгуулна.

“Цэвэр агаартай өдөр” өдөрлөгийг Сүхбаатарын талбайд есдүгээр сарын 14, 15-ны өдрүүдэд зохион байгуулна. Өдөрлөгийн үеэр гэр, байшингийн дулаалгын материал, халаалтын шийдлүүд, эко автомашин, шинэ дэвшилтэт технологи бүхий бүтээгдэхүүнээ танилцуулсан 40 гаруй аж ахуйн нэгж байгууллагууд оролцоно. Мөн Засгийн газрын “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” 62 дугаар тогтоолын хэрэгжилтийг ханган ажиллаж буй төрийн байгууллагууд хэрэгжүүлж буй арга хэмжээ, ажлаа танилцуулна. Энэ өдрүүдэд иргэн, аж ахуйн нэгж байгууллага дулаан, цахилгаанд холбогдох техникийн нөхцөл олгох, ногоон зээлийн сангаас зээл авах, цахилгаан болон хийн халаагуур, сайжруулсан хатуу түлшний түгээлт борлуулалтын цэгийн мэдээлэл, орон байраа дулаалах зөвлөмж, тасалгааны цэцэг, мод үрсэлгээний талаарх зөвлөмж, мэдээллийг нэг дороос авах боломжтой. Мөн 5000 дугуйчдын парад, шохойн зургийн уралдаан, спорт, урлагийн олон арга хэмжээ зохион байгуулагдана

Автомашингүй өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд Зүүн дөрвөн замаас Баруун дөрвөн зам, Сөүлийн гудамж, Бага тойруу, Самбуугийн гудамж, Бээжингийн гудамж, Токиогийн гудамж, Сансарын тойргоос зүүн дөрвөн зам хүртэлх туслах замын хөдөлгөөнийг 2019 оны есдүгээр сарын 15-ны ням гарагийн 07.00-18.00 цагийн хооронд түр хязгаарлана. Энэ хугацаанд дээрх гудамж, замаар дайран өнгөрдөг нийтийн тээврийн чиглэлийг Нарны зам, Их тойруугаар түр зорчуулахаар төлөвлөжээ.

image


Сэтгэгдэл

Зочин [59.153.84.210] 2019-09-13 11:04:42

Zuv shiidel bna.

Зочин [43.228.131.45] 2019-09-13 09:46:29

Маш зөв намрын налгар өдрүүдээс 2ыг нь ч гэсэн их хотдынхоо гудамжинд үр хүүхдүүдээ зугаацуулах нь ээ удирдлагууддаа баярлалаа. Жил бүр уламжлал болговол гоё юм биш үү.

Дугуйтай хүн [202.9.43.5] 2019-09-12 21:51:46

Жил бүр уламжлал болгон ДЭЛХИЙ даяар хийдэг авто машингүй өдрийг нэг их хийрхэж эсэргүүцсэн хүмүүс хоёр гурваас хэтэрдхэггүй юм байна. Тэр яах вэ. Авто машингүй өдөр дугуй унах гээд зориулалтын замгүйгээс дугуйгаа унаж чаддаггүй хүмүүс үй олноороо бийш үү. ТЭДНИЙ НАР ГАРСАН ГАНЦ ӨДӨР ТОХИОХ НЬ ДЭЭ. БАЯРЛАЛАА.

Зочин [103.57.95.203] 2019-09-12 20:10:13

Бас ямар ажлын садаа гараад ирэв ээ

Zochin [202.126.89.82] 2019-09-12 18:51:21

Humuus mash ih ajillah heregtei bn. Zoviurtai yuma!

Нийслэлхүү [66.181.176.75] 2019-09-12 18:16:09

Энэ бол ямар ч хэрэггүй, ажлын садаа. Галлагаа эхлээгүй дулаан үед агаар зүгээр л байгаа шүү дээ. Харин тэр замын цагдаагийн урдах замаа нээгээрэй дээ.

Зочин [66.181.161.1] 2019-09-14 00:10:10

Ажлын садаа худлаа шоу.

Зочин [202.9.43.17] 2019-09-12 17:16:22

Ероосоо ажил хийлгэхгуй арай хийж жигдрээд явахнуу гэхээр зам хаагаал эсэн бусын баяр наадам хийгээд эхлэх юм яая даа энэ тушмэлийн засаглалыг


8 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
8 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.