БНСУ, Японы хилээр махан бүтээгдэхүүн нэвтрүүлэхийг завдвал 2-25 сая төгрөгөөр торгуулна

М.Амаржаргал / Хууль

Монголчууд хамгийн их зорчдог томоохон орнуудад малын гаралтай бүтээгдэхүүн, ялангуяа бүх төрлийн мах, махан бүтээгдэхүүн хууль бусаар хилээр нэвтрүүлэх гэж оролдсон тохиолдолд өндөр торгууль тавих, цаашлаад баривчлах хүртэл хариуцлага ногдуулах болжээ. Манай улсын иргэд хоёр хөршөөс гадна Өмнөд Солонгос руу хамгийн их зорчиж байгаа аж. Одоогоор тус улсад манай 46 мянган иргэн оршин сууж байна.

Нэг. БНСУ-ын хилээр нэвтрэхэд анхаарах зүйлс:

БНСУ-ын хилийн шалган нэвтрүүлэх боомт дээр Хил, гаалийн албаны байцаагч нар тус улсад нэвтрэх зөвшөөрлийг олгодог. Хилээр нэвтрэх хуудсанд уригч талын мэдээлэл болон байрлах хаягаа үнэн зөв бөглөн, буцах онгоцны тасалбар, зочид буудлын захиалгын баталгааг биедээ авч явахаас гадна аяллын зорилгоо сандарч, мэгдэлгүй үнэн зөв тайлбарлах. Нисэх онгоцны буудал дээр ачаа солигдох, алдагдах тохиолдол гардаг тул тээшин дээрээ нэр, утас, хаяг зэргээ тодорхой бичих,

БНСУ-ын хувьд олон улсын жишгээр хар тамхи, мансууруулах бодис, галт зэвсэг, түүх дурсгал, соёлын үнэт зүйлсийг хилээр оруулахыг хориглосон байдаг. БНСУ-ын хилээр нэвтрүүлэхийг хориглосон эд зүйлс, бараа, бүтээгдэхүүн, тухайлбал, мах, махан бүтээгдэхүүн, жимс, ногоо, ургамлын үр, цагаан идээ зэрэг хүнсний бүтээгдэхүүнийг авчирж ирэхгүй байх, бусдын захиасыг авахгүй байх,

БНСУ-ын хилээр нэвтрэхдээ гаалийн мэдүүлэг хуудаст мал, амьтны гаралтай бүтээгдэхүүн тээвэрлэж байгаагаа мэдүүлээгүй иргэдийг 10 сая хүртэл воноор торгох, хилээр нэвтрэх болон дахин ирэх эрхийг хаах, оршин суух хугацааны сунгалтыг хязгаарлах зэрэг арга хэмжээ авах тул амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд болон малын гаралтай бүх төрлийн бүтээгдэхүүнийг авч ирэхгүй байх,

Хил нэвтрэх мэдүүлэг болон гаалийн мэдүүлгийн хуудсыг хил нэвтрэхээс өмнө бөглөсөн байх,

Хилээр нэвтрүүлэхэд тодорхой хязгаарлалт тавьдаг эд зүйлс, бараа, бүтээгдэхүүнийг зөвшөөрсөн тоо, хэмжээнээс их хэмжээгээр авч орж ирэх тохиолдолд татвар, хураамж ногдуулдаг. Тухайлбал,

Согтууруулах төрлийн ундаа 1 литр (21 насанд хүрээгүй зорчигч согтууруулах ундаа авч орж илэхийг зөвшөөрдөггүй),

Янжуур тамхи 200 ширхэг,

Сигар, навчин тамхи 100 ширхэг,

Хувийн хэрэглээний эм авч явах бол эмийн сав боодол, эмчийн жор, тодорхойлолтыг үзүүлэх шаардлагатай. (мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх эм, судсаар сэлбэх шингэн зэрэг эмийг хилээр нэвтрүүлэхийг завдсан бол эмийг хураан авч, торгодог);

10,000-аас дээш ам.доллар бэлнээр, эсхүл түүнтэй тэнцэх үнэт цаас (personal or cashier's check, traveler's checks, money orders, stocks, bonds) авч яваа бол гаалийн мэдүүлэгт заавал мэдүүлэх. Мэдүүлээгүй тохиолдолд гаалийн хууль зөрчсөн гэж үзэн, хураадаг.

Хоёр. БНСУ-д оршин суух хугацааны талаар анхаарах зүйлс:

БНСУ-д оршин суух хугацаагаа нягтлан шалгаж, суугаа улсын хууль тогтоомж, дүрэм журмыг нь дагаж мөрдөх, гэмт хэрэг, зөрчилд холбогдохооc сэргийлж, суугаа орны ёс заншилд хүндэтгэлтэй хандаж, баяр ёслолын арга хэмжээнд оролцохдоо архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхгүй байх, олон нийтийн газар биеэ зөв авч явахад анхаарах,

БНСУ-д хууль ёсны зөвшөөрөлтэй ажиллаж, амьдарч буй Монгол Улсын иргэд шинээр Гадаад паспорт захиалж авсан, оршин сууж буй хаягаа өөрчилсөн гэх мэт хувийн мэдээлэлд өөрчлөлт орсон бол тухай бүр БНСУ-ын Цагаачлалын албанд 14 хоногийн дотор мэдэгдэж, бүртгүүлж байх,

Гадаад паспорт, иргэний цахим үнэмлэхийн хүчинтэй хугацаагаа шалгаж байх, хугацаа нь дууссан бол цаг тухайд нь шинээр авах,

Гадаад паспорт, иргэний үнэмлэх зэрэг баримт бичгийг бусдад ашиглуулах, худалдах, барьцаалах, хуурамчаар үйлдэхийг хатуу хориглоно. Бичиг баримтаа гээж үрэгдүүлсэн тохиолдолд нэн даруй цагдаагийн байгууллагад мэдэгдэж, тодорхойлолт авч, ЭСЯ-нд мэдэгдэн шинээр захиалах, Нутаг буцаж буй иргэд банк, гар утас, авто тээвэр, даатгал зэрэг үйлчилгээний байгууллагатай байгуулсан гэрээгээ дуусгавар болгож, төлбөр тооцоогоо эцэслэх,

Утасны дугаар болон оршин суугаа хаягаа итгэмжит найз нөхөд болон ар гэрийнхэндээ мэдэгдэж, байнга холбоотой байх. Эдгээрийг өөрчилсөн, гэр орноосоо удаан хугацаагаар явах тохиолдолд ойр дотнынхондоо заавал мэдэгдэх, Цагдаагийн байгууллагад баривчлагдсан, саатуулагдсан тохиолдолд суугаа орны “Хувь хүний нууцын тухай хууль”-ийн дагуу тухайн байгууллагаас ЭСЯ-нд мэдэгдэх үүрэггүй байдаг тул иргэн өөрөө ЭСЯ-ндаа мэдэгдэж, консулын ажилтантай уулзах хүсэлтээ илэрхийлэх,

Иргэд шаардлагагүй үед бичиг баримтынхаа эх хувийг биедээ авч явахгүй байх, бичиг баримтуудынхаа хуулбар болон зургийг гар утас, цахим шуудандаа хадгалж байх, Үл таних хүмүүстэй олон нийтийн сүлжээгээр танилцах, харилцахдаа анхаарал болгоомжтой хандаж, албан ёсны баталгаатай мэдээлэл аваагүй тохиолдолд санхүүгийн асуудлаар харилцахгүй байх,

Монгол Улсын ГХЯ-ны Консулын газрын consul.mn цахим хуудсаар орж гадаадад зорчих иргэдэд зориулсан “Сэрэмжлүүлэг”-тэй танилцаж байх,

Гурав.Чэжү аялал жуулчлалын тусгай бүсэд аялах иргэдэд анхаарах зүйл

БНСУ-ын аялал жуулчлалын онцгой бүс Чэжү хотыг зорин ирж буй манай орны иргэд сүүлийн үед тус хотын хилийн шалган нэвтрүүлэх цагаачлалын алба дээр олноороо саатуулагдаж, хил нэвтэрч чадалгүй нутаг буцах байдал цөөнгүй гарч байна.

Тус бүс нутагт нь аялал жуулчлалын зорилгоор ирэх гадны улсын иргэдийг 30 хүртэлх хоног визгүй зорчихыг зөвшөөрдөг бөгөөд манай иргэд Улаанбаатар-Чэжү чиглэлээс гадна Улаанбаатар-Бээжин-Чэжү чиглэлийн нислэгээр түгээмэл ирж байна.

Манай иргэдийг хил нэвтрүүлэлгүй буцаасан тохиолдлуудын гол шалтгаан нь тухайн иргэд өмнө БНСУ-ын хууль тогтоомж зөрчсөн, виз олголтоос татгалзсан хариу авсан, визний хугацааг хэтрүүлэн хууль бусаар оршин суусан, мөн эрүүгийн болон захиргааны гэмт хэрэг зөрчилд холбогдсон, эсвэл буцах онгоцны тасалбаргүй, мөн зочид буудал захиалсан эсэх, биедээ бэлэн мөнгөтэй эсэх зэргийг харгалзан цагаачлалын албаны зүгээс ярилцлага хийсний үндсэн дээр хил нэвтрүүлэхийг шийдвэрлэдэг. Нотлох бичиг баримтгүй иргэдийг тохиолдолд түр саатуулан дараагийн рейсийн нислэгээр буцааж байна. Ирж буй иргэдийн 50-60 хувь нь дээрх шаардлагыг хангахгүй байгаа гэсэн албан бус баримт байна.

Чэжү хотыг зорин ирэхээр төлөвлөж буй иргэд аяллын зорилгоо тодорхойлох баримт /зочид буудал захиалгын хуудас, буцах нислэгийн тасалбар/ зэргийг сайтар бэлтгэн ирэх, аялах зорилготой иргэд Сөүл, Пусан хотоор дамжиж ирж байхыг зөвлөж байна.


Сэтгэгдэл

Иргэн [66.181.161.100] 2021-10-06 03:15:59

Үйлдвэрийн ааруул шошго тэмдэгтэй бол жоохныг ч гэсэн зөвшөөрөхгүй юу тэнд амьдардаг хүндээ амсуулмаар бна

Зочин [89.85.251.196] 2019-09-13 07:54:52

Baliar mongolchuudiig bugdiig ni huuvul taarna

ок [66.181.181.139] 2019-09-13 08:05:01

чи ч бас балайр монголын нэг, битгий эх орон элгэн саднаа муулж бай, тэгээд ч со бол тийм ч биднээс дээрдээд байх үндэстэн биш шүү, чамайг ч бас нэг со хараад балайр монгол гэж бодож байгаа, чамайг хэн ч со гэж харахгүй, дээр нь чи хэзээ ч мянга мэрийгээд со болж чадахгүй, харин би бол хэзээ ч со болохыг чам шиг хүсэхгүй, үүх түүхгүй дорой үндэстэн жаахан өрмийн бараа харчихаад жаахан ямаан омгоо гаргаж л байна, иймэрхүй юмнуудыг чам шиг дуурайж, галуу хөлөө хөлдөөхгүй, би надад бол сиймхий гэсэн гэр минь сайхан, сэгсгэр ч гэсэн ээж минь сайхан гэдэг үгээр явдаг хүн шүү,

ок [66.181.181.139] 2019-09-13 07:26:52

тэгүүл монголчууд бас адилхан бай, монгол руу орж ирж байгаа,со хя, япончуудыг бас л адилхан хоол хүнсийн битгий оруул, түүр эргэдэг юм гэнэлээ, та нар нэг л өдөр монголчуудыг царай алдах цаг ирж л таараа, за архи мах, мөнгө яахав гэхэд , жаахан ааруул авч ороход яахавдээ, арайчдээ, өөрсдөө болохоор өчнөөн уутаар со яп чихэр, чипснүүд оруулаад ирдэг юм байналээ, тэр сүмийнх нь хүмүүс, өчнөөн монгол хүүхдүүдийн ядуу байдлын далимдуулж, тархины шашинаараа, ходоодын чихэр чипсээр хордуулж байж, яахавдаа нэг монгол хүмүүс цэвэр сүүгээр хийсэн жаахан ааруул яахавдээ, ёстой шал дургуй хүрчихлээ, энэ чигээрээ байгаарай та нар , буруу хүмүүсээ дорд үзэж, буруу ард түмнээрээ оролдож байнадаа

Зочин [103.57.95.67] 2019-09-13 05:30:47

Консервласан жигнэсэн мах, утсан хиам болох юм уу. Солонгос япончууд идэх юмаа аваад л ирдэг


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.