Нийслэлийн төрийн бүх байгууллагуудын хаягийг шинэчилнэ

Б.Мөнхцацрал / Нийгэм

Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газраас Нийслэлийн Засаг даргын 05 албан даалгаврын хүрээнд барилгын гадна орчны аюулгүй байдал хэрхэн хангагдаж байгаа талаар хийсэн судалгааны талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Иргэдийн эрүүл аюулгүй байдлыг хангах зорилтын хүрээнд Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газраас “Барилга, замын ажил гүйцэтгэхэд иргэдийн аюулгүй байдлыг хангах ерөнхий шаардлага” гарын авлагыг эмхэтгэж гаргасан байна. Уг гарын авлагад барилгын талбайн түр хашаа, явган замын саравч, барилгын хамгаалалтын хаалт хашлага,барилгын хамгаалалтын хүрээ, авто замын хаалт, аюулгүйн ажиллагаааны тэмдэг тэмдэглээ, барилгын талбайн хог хаягдал, ачаа тээврийн үйл ажиллагааны аюулгүй байдлын ерөнхий

Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан Улаанбаатар хотод баригдаж байгаа барилгуудад энэхүү стандарт шаардлагыг хэрэгжүүлж, шинэчлэн сайжруулах үүрэг даалгавар өгсний дагуу холбогдох мэргэжлийн байгууллагууд хамтран үзлэг хяналтыг тогтмол хийж зөрчлийг арилгах, хэрэгжилтийг биелүүлж ажиллаж байна хэмээн Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газрын хэлтсийн дарга Б.Од-Эрдэнэ хэллээ. Мөн “Барилга, замын ажил гүйцэтгэхэд иргэдийн аюулгүй байдлыг хангах ерөнхий шаардлага”-ыг хангаж ажиллаагүй барилгын компаниу аж ахуй нэгжүүдэд зохих арга хэмжээг авах аж.

Түүнчлэн Нийслэлийн 380 жилийн ойг тохиолдуулан төрийн бүх байгууллагуудын хаягийг шинэчлэх ажил хийгдэх талаар мэдээллээ.Төрийн байгууллагуудын гадна хаягийн самбаруудын 90 орчим хувь нь хууль журам, стандартад нийцээгүй, төрийн сүлд, соёмбыг буруу дүрслэх, өнгө загвар үсгийн хэмжээг баримтлаагүй зэрэг алдаатай байгаа аж. Энэ ажлын хүрээнд нийт гурван загварыг баталсан бөгөөд ирэх сарын 15-ны дотор бүх төрийн байгууллагуудад хаягаа шинэчлэх үүрэг өгчээ.

Хаяг шинэчилж буйтай холбоотойгоор тусгайлсан төсөв гаргаагүй, байгууллагууд өөрсдийн урсгал зардалд багтаан хийх юм байна.


Сэтгэгдэл

Хаабар [59.153.87.54] 2019-09-14 11:24:08

Үнэхээр өөр хийх ажил олдохгүй, мөнгө олох өөр арга олдохоо байсан юм байхдаа, 4 жил тутам баахан байгууллагын нэр,, тамга тэмдэг, албан банк солих гэж хэд хэдэн сургууль барих мөнгө үргүй зардаг, одоо хаяг солих гэж мөнгө идэх нэг арга гэрчдээ.

Gots [202.126.88.69] 2019-09-13 21:10:56

Heregtei hereggui yumand mongoo urj taraadag tsag bishee Gartsaagui tulgamdaj baigaa asuudald mongo hayah estoi !!!

Зочин [202.126.88.69] 2019-09-13 21:05:08

Oor heregtei zuild zartsuulaachee. Mongoo hemnej hurimluulj baigaad Metro barihgui bol 5 jiliin daraa zam deer mashin hodlohgui shuu !!! Ireeduigee harj bodlogoo togtoogoochee !

Зочин [202.179.25.26] 2019-09-13 14:35:37

Эхлээд нийслэлийн харъяа байгууллагууддаа гадаад нэр өгөхөө больчих. Бие засах газрын хаягаа ч монголоороо биччихэж чадахгүй байж.

Зочин [64.119.20.4] 2019-09-13 13:56:23

Хаяг өөрчлөх нэр өөрчлөх боломжийн ашиг шүү өөр хийж чадах ажил байх биш дээ тархи нь ч дутдаг байх л даа хөөрхийс оркуудын тархи яаж ашиг хийх вэ гэдэг дээр л ажиллах байх өөр зүйлд тархи нь хөгжөөгүй хөгжих ч үгүй биз

Зочин [122.201.22.141] 2019-09-13 10:25:01

Амарсайхан өөрийнхөө мөнгөөр хий за чиний мөнгө илүүдээд байна уу

Зочин [182.160.38.189] 2019-09-13 10:04:33

Өөр юманд мөнгө зараасай

teg teg [185.39.141.36] 2019-09-13 09:31:43

. 6 sariin nastai deermee hiij vz 65 ulugchin .... naad hayag chi monholiin ard tvmnii gedes ulsgulun hoolgvi honoj bui guilagcjinguud ad ih tus nemer bolno

Зочин [202.9.44.133] 2019-09-13 09:00:17

Хаягийн стандарт гарснаас хойш ихэнх төрийн байгууллагууд стандартын дагуу хаягаа хийлгэсэн сольсон бхйдаг. Ингэж хоморголон бүх нийтээр гэж компанит ажил зохион байгуулах шаардлагагүй. Станрдарт байгаа шүү энэ стандартын дагуу хийх хэрэгтэй гэсэн мэссэж л өгөх хэрэгтэй. Ялангуяа Төрийн байгууллагуудын нэр сонгуулиас сонгуулийн хооронд өөрчлөгдөж байдаг болохоор 2020 оны дараа дахиад л хаягаа өөрчлөх болно шүү дээ

Зочин [202.131.251.130] 2019-09-13 08:59:45

мөнгө угаах бас нэг шалгарсан арга

Б.Урнасан [112.72.6.122] 2019-09-13 08:43:58

Үе үеийн дарга нар энгэцээж байсан даанч биелэлээ олсон нь .... иргэд бид харж л б/а.

Зочин [202.126.89.155] 2019-09-13 08:15:55

Sanaa n ug n zov l yum! Daanch hiij guitsetgej chadahgui n unen l de!

Зочин [59.153.85.132] 2019-09-13 07:58:10

Хаягийн компанитай нөхөр байх нь, хаягаар л муудаж гэж засах юмаа олж засмаар юм


13 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
13 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.