ӨНӨӨДӨР: “Үндэсний номын баяр" болно

Д.Тулга / Нийгэм

2019 оны есдүгээр сарын 14-ний өдөр болох зарим үйл явдлын тойм

09:00 цагт: Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрт Монголын үндэсний паралимпийн өдрийг тэмдэглэнэ. Уг арга хэмжээнд Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг, Азийн паралимпийн хорооны гүйцэтгэх захирал Тарек Моуе, Монголын үндэсний паралимпийн хорооны ерөнхийлөгч Д.Нямхүү нар оролцох бөгөөд Монголын үндэсний паралимпийн хорооны дээд шагнал болох “Алтан нар” гардуулах ёслолын ажиллагаа болно. Утас: 99143205

09:30 цагт: Мэдээлэл Технологийн Үндэсний Паркад Нийслэлийн ЕБС-ийн дунд ангийн сурагчдын дунд зохион байгуулагддаг "Миний анхны робот" тав дахь удаагийн бүтээлч арга хэмжээ болно.

11:00 цагт: Сүхбаатарын талбайд Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны 158 дугаар зарлигийг хэрэгжүүлж, ард иргэд хүүхэд залуусын ном эрдэмд дурлан нөхөрлүүлэх ном унших хөдөлгөөнийг дэмжих зорилгоор жил болгон уламжлал болгон зохион байгуулдаг “Үндэсний номын баяр" болно. Утас: 99849000

Хүүхдийн урлан бүтээх төвд

10:30 цагт: БНХАУ-ын Соёлын сангийн "Торгоны зам олон улсын хувцас загварын долоо хоног - Шилдэг бүтээлүүдийн олон улсын үзэсгэлэн" болно. Утас: 99999632

11:00 цагт: Монголын хүүхдийн урлан бүтээх төвийн 2019-2020 оны хичээлийн жилийн нээлт болно.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.