Замын цагдаагийн гүүрэн гарцыг даваа гарагт нээнэ

Б.Мөнхцацрал / Нийгэм

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан тэргүүтэй хотын удирдлагууд, албаны хүмүүс өчигдөр Олимпийн гудамжнаас Нарны зам болон төмөр зам дээгүүр дамнуулан Их Монгол улсын гудамж руу буух “Замын цагдаагийн газрын ойролцоо баригдах гүүрэн гарц”-ын барилга дээр албаны хүмүүсийн хамтаар очиж ажиллалаа.

Нийслэлийн Зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх “Олимпийн гудамж, Их Монгол улсын гудамжийг холбосон дөрвөн эгнээ, 477 метрийн урттай, төмөр бетон гүүрийн үндсэн хөдөлгөөнийг энэ сарын 16-нд буюу ирэх даваа гарагт нээнэ. Нарны замын зүүн талаас ирэх авто зам үндсэн гүүрэнд холбогдож, Их Монгол улсын гудамж руу буух баруун хойд талын “В” хэсгийн хөдөлгөөнийг есдүгээр сарын 20-нд нээхээр төлөвлөн өдөр, шөнийн ээлжээр ажиллаж байна. Харин зүүн хойд талд үндсэн гүүрнээс Нарны зам руу холбогдох “С” хэсгийн хөдөлгөөнийг аравдугаар сарын сүүлээр нээхээр төлөвлөсөн” гэв.

Олимпийн гудамжнаас Нарны зам болон төмөр зам дээгүүр Их Монгол улсын гудамж руу буух “Замын цагдаагийн газрын ойролцоо баригдах гүүрэн гарц”-ын барилгын ажлын гүйцэтгэгчээр Хятадын төмөр замын 20-р товчоо групп, зөвлөхөөр “Ростов” ХХК ажиллаж байна. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “Үндсэн гүүрийн хөдөлгөөнийг нээхэд Хоме плазагийн зүүн хойд талын уулзвар руу дээрээс орж ирж байгаа хөдөлгөөн түгжрэл үүсгэхээр байна. Тийм учраас энэ уулзварыг өргөсгөж, явган хүний хашлагыг татуулан дөрвөн эгнээ болгох ажлыг даваа гарагаас өмнө хийх хэрэгтэй” гээд холбогдох газрууд болох Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд газар чөлөөлөх ажлыг хийж гүйцэтгэх, Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газарт гүүр бүрэн ашиглалтад орох хүртэл энэ хэсгийн замын зарим уулзваруудад түр гэрлэн дохионы зохицуулалт хийхийг, Нийслэлийн Авто замын хөгжлийн газарт авто замыг өргөсгөх ажлыг түргэн шуурхай, чанар стандартын дагуу хийж гүйцэтгэхийг үүрэг чиглэл болголоо.

image

Улаанбаатар хотыг хөгжүүлэх Ерөнхий төлөвлөгөө, Нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан Төмөр замтай огтлолцсон зам, уулзварт томоохон гүүрэн гарц барих ажлын хүрээнд Их Монгол улсын гудамжнаас Дунд гол, Төмөр зам, Нарны зам дээгүүр Олимпийн гудамж руу буух гүүрэн гарц нь баригдсанаар төмөр замаар тусгаарлагдсан хотын төвийн хэсгүүдийг холбосон саадгүй нэвтрүүлэх чадвар бүхий босоо тэнхлэгийн гол замын сүлжээг бий болгож, хөдөлгөөний аюулгүй байдал хангагдах, замын хөдөлгөөний ачааллыг бууруулж, иргэдээ ая тухтай саадгүй зорчуулах, зорчигч тээвэрлэгчдийн цаг хугацааг хэмнэх эдийн засгийн өндөр үр ашигтай, нийслэл хотын өнгө үзэмжийг сайжруулах чухал ач холбогдолтой юм.

Нийслэлийн хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс


Сэтгэгдэл

Зочин [202.179.24.173] 2019-09-16 01:42:37

явган хүн машин 2 зэрэгцээд баларнаа яюган замгүйштээ

Бабак [202.9.42.222] 2019-09-16 01:18:30

Өөрсдөө юу ч бүтээж гийгүүлэхгүй байж битгий хуцацгааж байл даа ,хошуу нэмэхээр хуруу нэм гэгчээр хийж бүтээж байгаа хүмүүсээ битгий янз бүрээр өөнтөглөж байгаачээ ,новшнууд минь хол очиж хуцацгаа мэдэв үү .

Зочиг [103.26.195.120] 2019-09-15 07:43:59

Энэ ард түмнээс чинь харин сонин содон хүнд хэрэгтэй санаанууд их гардаг юм байна ш дээ. Хотын дунлуур явдаг төмөр замын асуудлыг дараагийн шатанд шийдчихвэл их том ажил болно доо. Шинэ нисэх буудалд ойртож очихоор тооцоод шинээр баривал аятайхан л болох байх даа. Манай цэргүүд чинь төмөр зам мэтийг хүн царайчлахгүйгээр сайхан барьдаг болсон биз дээ. Одоо өөрсдөө бүх зүйлээ хийж байяа. Хүнээс гуйгаад яах юм бэ.. Юм бүгдийг гуйгаад бид бас арай л байгаа ш дээ. Хийe гэвэл монголчууд юуг ч хийж бүтээж чадна ш дээ.Хятадын хөнгөлөлттэй зээл гэдэг чинь ёстой бидний тэнэгийг илчилсэн зшйл ш дээ. Зээл гэж хүүтэй өгчихөөд түүгээр ямар нэг юм хийх гэхээр манай хятад хүмүүсийг ажиллуул гэнэ. Тэгээд л тэр мөнгөө хятад ажилчдын цалин болгоод буцаагаад авчихна. Бид нар дараа нь хүүтэй нь төлөөд сууж байна. Бид ийм л байна даа

Зочин [103.26.195.120] 2019-09-15 07:32:15

Eр нь энэ Home plaza-г буулгах хэрэгтэй ш дээ. Тэгээд гэрлэн дохиотой 4 замын уулзвар болговол таарна. Тэгэхгүй бол 2 талд нь түгжирсэн хэвээрээ л байх болно.

Б [66.181.161.57] 2019-09-15 00:34:16

Бордюргүй болхоор машин хашлага шүргэнэ.Явган хүний зам эрхбиш баигаа биз.

Hvn [117.111.28.248] 2019-09-15 12:14:31

Uur uldsd bol hashilagtai bol bordiur bdaggui ym sh dee mlaa

Зочин [202.21.107.108] 2019-09-15 08:04:52

Явган зам байхгүй

Зочин [103.57.93.241] 2019-09-14 19:32:49

ggui l hvn shud hotiin darga muulaad bga hvmvvs uursduu bvteej chdahgui shud hiij bga hvnee l dandaa muulan

Зочин [66.181.161.78] 2019-09-14 14:43:06

Saikhan bna shyy. Mongolchuud chaddag gedegiig hotiin darga maani haruullaa.

Зочин иргэн [103.26.195.25] 2019-09-14 13:57:48

Манай хотын дарга арай л яараад байна даа нэг дарга уурлахаар барилга замын бетон хийц хурдан хатдаг болчихсон юм уу? хатаах бэхжүүлэх турших гээд ажил байдаг биздээ. Хятдууд бол яахав дээ өөрсдөө яараад байгаа юм чинь гээд инээж байгаа...

Irgen [59.153.113.14] 2019-09-14 12:46:16

Home Plaza-giin zuun hoid uulzvar buyu Dunjingarav horoollin baruun talin uulzvar deer gerlen dohio bairluulahgui bol jinhene tugjirne. Home Plaza-gaas gardag 2 garts baidag baruun ba zuun talin. Zuun talin gartsaar garsan mashini hudulguuniig zuvhun hoid chigleld garahaar zohitsuulahgui bol edgeer mashinuud shuud Bayan Mongolin zam ruu oroh gej zutgesnees bolj hoishoo yavsan 2 egnee urdaasaa baruun gar tiishee ergej baigaa hudulguunuu nam haadag.

Зочин [202.9.42.17] 2019-09-14 12:29:25

Олимпын гуур гэж нэрлээрэй гуурэн гарц гэж яриад хэвших нь байшдээ хотын даргаа

ГҮҮР [122.201.31.4] 2019-09-14 09:50:57

МОНГОЛЧУУД "ГҮҮРЭН ГАРЦ" ГЭДЭГГҮЙ "ГҮҮР' Л ГЭДЭГ

zochin [185.39.141.109] 2019-09-14 09:43:59

orosiin huvi niilvvlsen tumur zamiig hotoos gargahad putinees tuslaltsaa avch unuudriin hooson tumur zamiin medliin bvh gazariig hyanaltandaa avahgvi bol .. tomor zamiin darga nertei tomilogson honotsiin setgeltnvvd tumur zamtai oirhon gazaruudiig zaraad jorlonguudaa tsutgaad ehelsen shvv

zochin [185.39.141.109] 2019-09-14 09:41:10

hurelsvh battulga 2 l tumur zamiig hotoos gargaj huuchin tumur zamiig tuv zam bolgoj 12 ursgaltai beejin moskvagiin urgun chuluu shig bolgoj hajuugaar ni mash tom tom tsetserleg baiguulj ene hotiig orsiin arhitektoruudar hiilgehgvi bol mongold grash jorlonoos tsaash setgedeg arhitektor ch algaa bvgd darga nertei luivarchdiin bugs doloogool amtlaaj amijirgaagaa zalgasaa ene hot baasandaa jivej bn

Б [66.181.161.57] 2019-09-15 00:41:56

Зөв

зочин [66.181.178.233] 2019-09-14 12:19:17

Энэ харин зѳв санаа байна Одоохондоо бүтэхгүй Хэтийн тѳлѳвлѳгѳѳ байна Марталгүй давтамжтайгаар сануулж тѳлѳвлѳгѳѳнд оруулах хэрэгтэй. Тэгэхдээ МАНам АНам хоёрын хоёуланд нь хамтуулж хэрэгжүүлэхээр тусгууларгүй бол бүтэхгүй

Зочин [192.82.64.251] 2019-09-14 08:54:17

42 сая долларын ереер энэ гуур баригдаж байна энэ менгеер хотыг нэвт хурдны зам тавьж болох байсан Темер замыг гаргаад тэр трассаар нь гол нэвт замаа барьвал тугжрэлгуй Улаанбаатар бий болох юм Оросын нэг компаниар нийслэлээ хуваалгаж хаалгачихаад хоер талд нь тугжирч зодолдоод бид даанч арчаагуй улс юмдаа

Буян [66.181.161.57] 2019-09-15 00:38:53

0 зогсолт болхоос өмнө төмөр замаа УБ тойруулж,оронд нь зам тавибал ч...

ккк [64.119.24.185] 2019-09-14 09:38:21

чи юу бүтээсэн хүн бэ.хийж бүтээсэн зүйл байвал түүнээ үзүүлээч энэ мангар монголчуудад.ккк


20 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
20 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.