“Үндэсний номын баяр” хоёр өдөр үргэлжилнэ

Б.Мөнхцацрал / Нийгэм

Д.Сүхбаатарын талбайд өнөөдөр /2019.09.14/ “Цэвэр агаар” өдөрлөг болон 5000 дугуйчны парад, “Үндэсний номын баяр”, шохойн зургийн уралдаан, спорт, урлагийн олон үйл ажиллагаа болж байна.

Энэ удаагийн номын баярт ОХУ-ын М.Горькийн нэрэмжит утга зохиолын дээд сургуулийн дэд захирал С.Ф.Дмитренко, тус сургуулийн Хүүхдийн зохиолын семинарын удирдагч багш, нэрт зохиолч А.П.Торопцев нар хүрэлцэн ирж оролцож байгаагаараа онцлогтой болж байна.

Мөн уламжлал ёсоор найм дахь жилдээ зохиогдож буй “Үндэсний номын баяр”-ын өдрөөр зохиолч, бүтээгчид уншигчидтайгаа биечлэн уулзаж, номоо гарын үсэгтэй, хямдралтай үнээр борлуулах боломжийг олгодгоороо номын хорхойтнуудын хүсэн хүлээдэг баярын өдөр болсон юм. Номын баяр хоёр өдөр үргэлжилнэ.

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.