Бүх нийтийн их цэвэрлэгээнд аж ахуй нэгжүүд идэвхтэй оролцлоо

Б.Мөнхцацрал / Нийгэм

Нийслэлийн Засаг даргын 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн “Хог хаягдал, орчны бохирдлыг бууруулах зарим арга хэмжээний тухай” А/920 тоот захирамж, Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн “Бүх нийтийн их цэвэрлэгээ зохион байгуулах тухай” А/257 тоот тушаал, удирдамжийн дагуу Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын 130 улсын /ахлах/ байцаагчид хороо хариуцан 2019 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр үйл ажиллагаа явуулж буй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудад хяналт тавьж ажиллалаа.

Тус ажлын хүрээнд хог хаягдал, орчны цэвэрлэгээг хийх тухай 2958 мэдэгдлийг урьдчилан хүргүүлж, 12278 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг хамруулж, хог хаягдал, гадна орчныг угааж цэвэрлүүлэн, цэвэрлэгээнд хамрагдаагүй 199 иргэн, аж ахуйн нэгжид шаардлага тавин цэвэрлэгээнд хамруулж, хангалтгүй оролцсон 4 аж ахуйн нэгжид улсын /ахлах/ байцаагчийн хугацаатай албан шаардлага хүргүүлж биелэлтэнд хяналт тавин ажиллалаа.


Сэтгэгдэл

Зочин [73.212.137.95] 2019-09-18 03:19:39

fucking socialism!!!

Зочин [122.201.22.251] 2019-09-15 13:04:51

Цэвэрлэгээ хийж байгаа юм бол ядаж 1 давхарт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, хувь хүний дээврийг цэвэрлүүлэх.Дээрээс нь харахад ёстой хогын цэг.Дээд айлууд нь тэр.Өөрсдөө хогоо цонхоор хаядаг.Үнэхээр балиар заваан газар чинь тэр дээвэр дээр байна даа

zochin [185.39.141.109] 2019-09-15 12:59:08

nus shvls tseriig ni shidvvvlehgvi baih .. ..

зочин [122.201.21.110] 2019-09-15 03:27:00

Энэ их зөв арга хэмжээ хот өнгө ороод ирдэг.


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.