Маргаашнаас эхлэн сайжруулсан түлш авах “Сайн карт” иргэдийн гар дээр очно

Д.Тулга / Нийгэм

Хотын захирагч С.Амарсайхан өчигдөр /2019.09.14/ Сүхбаатарын талбайд холбон "Цэвэр агаартай-машингүй өдөр"-ийн нээлтэд оролцоод, үдээс хойш “Таван толгой түлш” компани дээр очиж ажиллалаа. Түүнтэй хамт Нийслэлийн Засаг даргын орлогч, Агаар, орчины бохирдол хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал, Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр нарын албаны хүмүүс байлцлаа.

“Таван толгой түлш” компанийн үйлдвэрлэсэн сайжруулсан түлшийг дүүрэг хороодын түлшний цэгүүдэд хүргэх ажлыг эрчимжүүлэхээр Нийслэлийн ЗДТГ-ын даргын шийдвэр гарч Тамгын газрын хэлтсийн дарга нарт төвийн зургаан дүүргийг тус бүр хувиарлан өгч “Таван толгой түлш” компани дээр жижүүрлэн ажиллуулахаар болсон.

Хотын захирагч С.Амарсайханд “Таван толгой түлш” компанийн удирдлагууд сайжруулсан түлш тээвэрлэлтийн нөхцөл байдлыг танилцуулсны дараа Хотын захирагч холбогдох албан тушаалтнуудтай өргөтгөсөн хуралдаан зохион байгуулж, тулгамдсан асуудлыг газар дээр нь шийдвэрлэлээ.

Энэ хүрээнд тээвэрлэлтийн компанийн өмнө тулгараад байсан сайжруулсан түлш ачих буулгахад шаардлагатай байгаа 200 орчим ажилтны асуудлыг Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр хариуцан Захирагчийн ажлын алба, Хот тохижилт, дүүргүүдийн ТҮК-ийн ажилчдаас татан төвлөрүүлэх, Түлш тээвэрлэлтийн компанийн үйл ажиллагааг эрчимжүүлэхийг тендерт шалгарсан тээврийн компанийн удирдлагуудад үүрэг болгох, Дүүргүүдийн Засаг дарга, хороодын дарга нараар дамжуулан Сайжруулсан түлш авах хяналтын картыг өнөөдрөөс эхлэн гэр хорооллын айл өрхүүдэд хүргэх ажлыг Т.Гантөмөр менежерээр удирдуулан хэрэгжүүлэх, иргэдийн зүгээс сайжруулсан түлш захиалгын цахим системийг яаралтай боловсронгуй болгож хэвшүүлэх, холбогдох мэдээллийг олон нийтэд хүргэж, мэдээлж ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад тус тус үүрэг болголоо.


Дашрамд дурьдахад гэр хорооллын иргэдэд сайжруулсан түлш авах хяналтын “Сайн карт”-ыг үнэ төлбөргүй хүргэх бөгөөд тухайн картын хувьд төлбөрийн хэрэгсэл биш, гагцхүү нэг өрх бүр өвлийн турш хэрэглэх 3 тн-ын хэрэглээг хянах цахим хяналтын хэрэгсэл юм. Иргэн та энэхүү картыг маргаашнаас эхлэн өөрийн харьяа хорооноос авч болох бөгөөд сайжруулсан түлш худалдан авах бүрдээ тухайн цэг дээрх худалдагчид байх төхөөрөмжид давхар уншуулан худалдсан авсан түлшээ “Сайн карт” дах 3 тоннын квотоосоо хасуулах байдлаар хэрэглэх юм.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс


Сэтгэгдэл

zochin [202.131.246.74] 2019-09-20 00:23:32

amidral medehgui sdanuuid yumda. 3tn ni duuschihaar tgd yahu? Ilch saitai bsan bolch hamaa alga. Yamarch ilch baihgui 2dahin ih shatalt l bolj baih shig bna. sanhuugiin huvid

Зочин [202.21.100.210] 2019-09-16 05:32:43

Мөнхжаргал гэж ажлаа мэдэхгүй селфи хийхээс өөр чадваргүй хөлдүүү худлаа шахааны гарштээ.

зочин [66.181.161.16] 2019-09-16 04:45:15

Наад ажилаа хурдан хийгээч ард түмэн хѳлдѳж үхлээ дарга нар мин

zochin [103.26.192.43] 2019-09-16 01:00:42

tuleh tulshee bas hyazgaarluulchih yum bnal da

Зочин [203.91.115.49] 2019-09-15 09:40:21

Хүүшээ бас юун көрт вэ. Гуяа дагуулж хүзүү гэдэг шиг юм болохнээ

Зочин [103.10.23.113] 2019-09-15 06:28:07

Утаагүй түшээн түгээнүү хүйтэн болож байна


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.