МЭДЭЭ.МН ОНЦЛОВ

Д.Тулга / Нийгэм

Тавантолгой - Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажил улирал харгалзахгүй үргэлжилнэ

image

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн амралтын өдрүүдээр Дорноговь аймагт ажиллаж Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа.

“Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлого”-д тусгагдсаны дагуу баригдаж буй 414.6 км төмөр замын ажил Дорноговь аймгийн Мандах, Зүүнбаян гэсэн хоёр суманд зэрэг үргэлжилж байгаа юм.

Ажлын ерөнхий гүйцэтгэгчээр Зэвсэгт хүчний жанжин штаб, туслан гүйцэтгэгчээр одоогийн байдлаар дотоодын 15 аж ахуйн нэгж ажиллаж байна. Төмөр замын доод суурийн ажлыг гүйцэтгэж буй компаниудын ажлын гүйцэтгэл харилцан адилгүй ч аравдугаар сарын 20-н гэхэд төлөвлөгөөт ажлаа дуусгана гэж Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад танилцууллаа.

Дэлгэрэнгүй


Макет тойрсон яриа буюу Монгол төрийн үнэн төрх

image

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд авууштай чанар байна. Болохгүй бүтэхгүй байгаа зүйлийг манай, танай нам гэлтгүй л ил цагаан хэлж, зад шүүмжлэх юм. Уншигч та санаж л байгаа байх. Намынхаа талаар үг дуугарч, дотоод асуудлаа ил гаргаж, цэгцэлж, цэвэрлэхийн төлөө зоригтой дуугарч байсан Ерөнхий сайд байдаг билүү.

Өнгөрөгч баасан гаригт Ерөнхий сайд У.Хүрэлсүх, БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг нар Үндэсний урлагийн их театр, Байгалийн түүхийн музей, Чингис хааны музейн барилгын загварыг үзэж танилцаад, дараа нь маш их бухимдан ажлаа хийж чадахгүй байгаа хүмүүсийг зайгаа тавьж өгөхийг үүрэг болголоо.

Дэлгэрэнгүй


Х.Хатанбаатар охины хамтаар“Гайхалтай хүмүүс”шоунд оролцож,шүүгчдийг гайхшруулав

image

Монголын Оюун Ухааны Академийг үүсгэн байгуулагч, оюун ухааны спортын ОУ-ын шүүгч, Х.Хатанбаатар нь хурдан уншлага, ой тогтоолт, чээж бодолт зэрэг оюуны спортын олон төрлөөр хичээллэж 2006 оноос хойш ОУ-ын тэмцээн, уралдаанд оролцож эх орныхоо нэрийг гаргаж буй. Хамгийн сүүлд тэрбээр Х.Ивээлийн хамтаар Оросын Россия-1 сувгийн "Гайхалтай хүмүүс" шоу нэвтрүүлгийн өчигдрийн дугаарт амжилттай оролцон үзэгчид шүүгчдийг гайхшруулжээ.


Дөрвөн эгнээтэй, 477 метр урттай шинэ гүүрэн гарцын хөдөлгөөнийг нээлээ

image

Олимпийн гудамжнаас Нарны зам болон төмөр зам дээгүүр дамнуулан Их Монгол улсын гудамж руу буух Замын цагдаагийн гүүрэн гарцын хөдөлгөөнийг өнөөдөр нээлээ. Нээлтэд Монгол Улсын ерөнхий сайд У.Хүрэлсүх, Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шин Хаймин болон нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан тэргүүтэй нийслэлийн удирдлагууд оролцлоо.

Дэлгэрэнгүй



Засгийн газар ажлаа танилцуулж, иргэдэд төрийн зарим үйлчилгээг үзүүлж байна

image

Засгийн газраас 2019 оныг “Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил” болгон зарласны дагуу Засгийн газрын үйл ажиллагааг сурталчлан таниулах нээлттэй өдөрлөгийг Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулж байна.

2019.09.16-27-ны өдрүүдэд Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Ерөнхий сайд, Шадар сайдын Ажлын алба болон бүх яам, харьяа агентлаг хуваарийн дагуу ажлаа танилцуулж, иргэдэд төрийн зарим үйлчилгээг нэг цэгээс үзүүлэх юм.

Өнөөдрийн хувьд авто болон төмөр зам, орон сууцны хороолол, газрын тос боловсруулах үйлдвэр, усан цахилгаан станц, Төв цэвэрлэх байгууламж, Байгалийн түүхийн музей, цэнгэлдэх хүрээлэн зэрэг томоохон бүтээн байгуулалтын явцыг танилцуулж байна. Мөн Ерөнхий сайд, Шадар сайд, Сангийн сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, харьяа байгууллагууд ажлаа сурталчлан хариуцсан чиглэлээрээ иргэдэд үйлчилж байна.

Өдөрлөгийг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх нээж үг хэлэн Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа ажил, үр дүнгийн талаар товч танилцуулав.

2018 онд 7.2 хувьтай байсан эдийн засгийн өсөлт 2019 оны эхний хагас жилийн байдлаар 7.3 хувьд хүрсэн. Гадаад валютын нөөц 3.6 тэрбум ам.доллар болж, хөрөнгө оруулалт, гадаад худалдаа сэргэж, боловсруулах үйлдвэрлэлийн өсөлт сайжирч байгааг дурдав. Гол нь энэ өсөлтийг иргэддээ хүртээмжтэй хүргэхэд онцгой анхаарч байгааг тэмдэглэв.


Сэтгэгдэл

Зориг [176.9.136.47] 2019-09-19 13:32:17

ОХУ-ын Еврази бамбай хийсэн www.segodnia.ru/content/219195


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.