ӨНӨӨДӨР: Нийтийн тээврийн автобусанд утааны хэмжилт хийнэ

Д.Тулга / Нийгэм

2019 оны есдүгээр сарын 17-ны өдөр болох зарим үйл явдлын тойм

08:30 цагт: “Туушин” зочид буудал-д “Монголын улс төрийн намын төлөвшлийн асуудлууд” хэлэлцүүлэг болно. Утас: 99993792

09:00 цагт: Автотээврийн үндэсний төв, Тээврийн цагдаагийн алба, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн агаарын чанарын албаны хамтарсан автомашинаас ялгарах утааны нэгдсэн шалгалт бүх дүүрэгт үргэлжилнэ. Түүнчлэн энэ өдөр албаныхан сэтгүүлчидтэй хамт нийтийн тээврийн автобусанд утааны хэмжилт хийнэ. Утас: 99101432

09:00 цагт: "Улаанбаатар зочид буудал"-д “Осол, гэмтлээс сэргийлэх-Олон талт хамтын ажиллагаа” сэдэвт хурал болно. Утас: 99179899, 99755726

09:00 цагт: "Blue Sky" зочид буудалд Санхүүгийн зохицуулах хорооноос “Уур амьсгалын өөрчлөлтийн эрсдэлийн даатгал” төр, хувийн хэвшлийн түншлэлийн олон улсын VII зөвлөлдөх уулзалт зохион байгуулна.

10:00 цагт: "Чингис хаан" ОУНБ, Германы Олденбургийн кино наадмаас "Хийморь" уран сайхны киногоороо шагнал хүртсэн найруулагч, жүжигчин Г.Эрдэнэбилэг нарын уран бүтээлчид эх орондоо газардана.

10:00 цагт: Эрүүл мэндийн яам дээр Үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын дэлхийн өдөрт зориулсан үйл ажиллагаа болно. Утас: 88027947

11:00 цагт: Үндэсний мэдээллийн төвд “Монгол тэмүүлэл” сургуулийн Эцэг, эхийн зөвлөлөөс мэдээлэл хийнэ.

13:00 цагт: Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, БНМАУ-ын баатар, Хөдөлмөрийн баатар, маршал Ю.Цэдэнбал агсан мэндэлсний 103 жилийн ойг тохиолдуулан түүний хөшөөнд цэцэг өргөнө. Утас: 91110416


Сэтгэгдэл

shinig avah chadal tai ... [103.212.116.230] 2019-09-17 07:55:49

shiniig avaad yavuulchih kompani bgaa yumuu?niitiin teever turiin umchit ni shiniig oruulj irehgui bol hetcuu dee

Зочин [202.21.109.34] 2019-09-17 05:13:12

Утааны ихэнх хэсгийг хуучин машин, автобуснуудын утаа эзэлдэг.Автобус бол гаднаа ч дотроо ч их утаатай байдаг шалгах нь маш зөв.

Зочин [202.126.88.164] 2019-09-17 04:15:59

Ingej zarlahaar chin amar avtuus baaz utaatai avtuusaa shugamand gargah ve dee. Yum hiih gej dandaa haltuurdah yum daa

Дууяа [66.181.161.105] 2019-09-17 03:40:36

Хэмжих шаардлагагүй шууд хасалт хиймээр юм. Хотын агаарын бохирдлогын бараг 100 хцвьэнэ шаардлага хангахгүй автобуснаас болж бна

зочин [202.131.233.11] 2019-09-17 02:14:58

ихэнх нь тэсэх аргагүй дизель хар утаа үнэртүүлсэн. ядаж энэ солонгосын ашиглалтын хугацаа дууссан сэг шиг автобусаа шинэчилмээр юм

Зочин [66.181.186.35] 2019-09-17 02:08:51

niitiin teever gej estoi l yduust zoriulagdsan gemeer hooloi horsgson utaa ugaartai,suudal n tav tuh muutai,avirch garahad hundreltei darga nar suuj yvdaggui bolohoor uuniig mederdeggui tiimees saijruulah medelten baidaggui mash aimaar ym bolson bn lee.buudal deer zogsood huleehed hooloi hamar horsood uheh shahsan. tur zasag gej b.dag bol.......


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.