МЭДЭЭ.МН ОНЦЛОВ

Д.Тулга / Нийгэм

Нээлт хийж, тууз хайчлах “ӨВЧИН”

image

Олимпийн гудамжнаас Нарны зам болон төмөр зам дээгүүр дамнуулан Их Монгол улсын гудамж руу буух Замын цагдаагийн гүүрэн гарцын хөдөлгөөнийг өчигдөр сүр дуулиантайгаар нээв.

Нээлтэд Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шин Хаймин болон нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан тэргүүтэй нийслэлийн удирдлагууд оролцож тууз хайчиллаа.

42.38 сая ам.долларын өртөгтэй тус гүүрэн гарц нь нийт зургаан хэсгээс бүрдэж байгаа бөгөөд дөрвөн эгнээ, 477 метрийн урттай, замын ерөнхий гүйцэтгэгчдийн зүгээс 100 жилийн баталгаа өгчээ.

Дэлгэрэнгүй


Хилээр 775 сая төгрөгийн алт нэвтрүүлэхийг завдсан этгээдүүдийг саатуулжээ

image

Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын албанаас их хэмжээний алт биедээ нууж улсын хилээр гарах гэж байсан этгээдүүдийг энэ сарын 14-ны өдөр саатуулжээ Тодруулбал иргэн О, М нар нь гадуур болон дотуур хувцасанпаа нийт 6 ширхэг 6 кг 40 граммын жинтэй алт нууж Дорноговь аймгийн Замын-Үүдийн боомтоор хил нэвтрэх гэж байхад нь илрүүлэн уг алтыг хураан авч шалгалтын ажиллагааг явуулж байна.

2019 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн Монгол банкны ханшаар 1 кг алт нь 129,928,000 төгрөгийн үнэтэй байсан бөгөөд нийт 775,000,000 төгрөгийн алтыг хууль бусаар улсын хилээр нэвтрүүлэх гэж байсныг таслан зогсоожээ.


Англиас ирсэн багшийг хар тамхины хэрэгт шалгаж эхэллээ

image

Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын алба хаагчид гүйцэтгэх ажиллагааны үр дүнд өчигдөр 06:45 цагт хар тамхи биедээ хадгалж явсан гадаадын иргэнийг баривчилжээ.

Тодруулбал, Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант улсын иргэн, 41 настай, эрэгтэй С нь 2019 оны 08 дугаар сард гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай, хувийн дунд сургуульд багшлахаар Монгол улсад иржээ.

Түүнийг баривчлагдах үедээ НҮБ-ын 1961 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн жагсаалтанд багтдаг 6 гр хар тамхины төрөл хадгалж явсан болох нь тогтоогдсон.

Түүний биеэс шээс авч хар тамхи илрүүлдэг тестээр шалгахад тодорхой төрлийн хар тамхи хэрэглэсэн болох нь мөн тогтоогджээ.

Уг гадаад улсын иргэнд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан шалгалтын ажиллагааг явуулж байна. Түүнд шүүхээс “хязгаарлалт тогтоох” буюу хуучнаар “хилийн хорих тавих” таслан сэргийлэх арга хэмжээ авсан гэж ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газраас мэдээллээ.


Ерөнхийлөгчийн засаглал уу? парламентын засаглал уу? мэтгэлцээний ОНЦЛОХ ИШЛЭЛ

image

Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ажлын хэсгийн ахлагч, хуулийн төсөл санаачлагч Д.Лүндээжанцан, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд нар өчигдөр “Цензургүй мэтгэлцээн” нэвтрүүлэгт оролцлоо. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёрдугаар хэлэлцүүлгийг УИХ-аар хэлэлцээд улмаар ард нийтийн санал асуулга явуулах шийдвэрийг гаргаад буй. Уг санал асуулгын үеэр Ерөнийлөгч Х.Баттулга засаглалын хэлбэрээ ард түмнээсээ асуух санал оруулсан. Тиймээс энэ удаагийн мэтгэлцээн Ерөнхийлөгчийн засаглал уу? Парламентын засаглал уу? сэдвийн дор өрнөж, талууд байр сууриа илэрхийллээ. Мэтгэлцээний үеэр тэдний хэлсэн онцлох ишлэлүүдээс хүргэе.

Дэлгэрэнгүй


Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл өргөн барилаа

image

Хууль зүйн сайд Ц.Нямдорж өнөөдөр /2019.09.17/ Засгийн газрын хуралдаанаар нэмэлт, өөрчлөлт оруулах нь зүйтэй хэмээн шийдвэрлэсэн хуулийн төслүүдийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.

Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг мэдүүллээ. УИХ-аас Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийг 2013 оны 7 дугаар сарны 5-ны өдөр баталж, 2014 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс дагаж мөрдөж байгаа билээ. Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээг хийсний үндсэн дээр түүнд нийцүүлж нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлага үүссэн гэх дүгнэлт гарсан байна. Иймээс Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн хэрэгжилтийг хангах, гэрч, хохирогчийг хамгаалах ажлыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, насанд хүрээгүй гэрч, хохирогчийг хамгаалах стандартыг бий болгох, мөн сэтгэл зүйн арга хэмжээг хамгаалалтын арга хэмжээ болгох, хохирогчийн талаар мэдээллийн сан үүсгэхтэй холбоотой шинээр бүлэг, хэсэг, заалт нэмэхээр тусгажээ. Уг хуулийн төсөл батлагдсанаар Монгол Улсын Их Хурлаас эрх зүйн шинэтгэлийн хүрээнд баталсан Эрүүгийн багц хуулиудтай нийцэж, гэрч, хохирогчийг хамгаалах хамгаалалтын арга хэмжээг хэрэгжүүлэхэд гарч буй хууль тогтоомжийн давхардал, хийдэл, зөрчил арилж хуулийг нэр мөр хэрэгжүүлэх боломж бүрдэнэ гэлээ.

Мөн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэл, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиудын төслийг УИХ-ын даргад өргөн мэдүүллээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.