Хан-Уул дүүрэгт сайжруулсан түлшний борлуулалт, түгээлт хэвийн үргэлжилж байна

Д.Тулга / Нийгэм

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” 62 дугаар тогтоолын хэрэгжилтийн хүрээнд нийслэлийн нутаг дэвсгэрийн батлагдсан цэгүүд дээр сайжруулсан шахмал түлш борлуулагдаж эхэлсэн.

Энэ хүрээнд Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр дүүргийн нутаг дэвсгэр дэх сайжруулсан түлшний цэгүүд дээр ажиллалаа.
Тус дүүрэгт сайжруулсан түлш хэрэглэх 4,5,6,7,8,9,10,11,16 дугаар хороодод 21 мянган өрх амьдардаг бөгөөд эхний байдлаар сайжруулсан түлш борлуулах 32 цэгийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байна.

Өнөөдрийн байдлаар 400 гаруй тонн сайжруулсан түлш худалдагдаж, 2160 тонн сайжруулсан түлшний нөөцтэй байгааг холбогдох албаны мэргэжилтэн танилцууллаа.

Цаашид иргэдэд илч сайтай, утаа багатай, гүйцэд шатдаг сайжруулсан түлшээ тогтмол хэрэглэж хэвших уриалгыг иргэдэд танилцуулж, түлшний түгээлт, борлуулалтын ажлыг сайтар зохион байгуулж ажиллах шаардлагатайг дүүргийн Засаг дарга ярилаа.


Сэтгэгдэл

zochin [202.131.246.74] 2019-09-20 00:13:35

uneheer ilch muutai nuurs yum bilee. 2 dahin ih munguur uvuljih ni de sda gej

зочин [103.10.22.127] 2019-09-19 00:34:44

чингэлтэй дүүргийн 17-р-хороонд түлш огт зарагдахгүй байгаа учир нь түлш нийлүүлэх газраас том савалагдаж ирсэн нүүрсээ нярав нь лацдаад явсан жижиглэж огт савлагдаагүй гэсэн тайлбартай цэгүүд байна. шөнө хашаандаа гархад маш их утаатай хуванцар шатсаны үнэр хамар цоргиж байлаа. түлш зарах цэгүүдийг төрийн олон шатны байгууллага шалгаж зураг авснаас өөр ажил зохиогдсонгүй. байр байшин дотор хүйтэн байх цаг үе аль хэзээ эхэлсэнийг албан тушаалтан огт үл тоодогюм байна . тэдэнд зөвхөн шалгах рекламдах аас өөр хийсэн ажил алга.ядахдаа шөнө чд -ын 17-р-хорооны ачтан дэлгүүрийн орчим ирж агаарын бохирдлоо шалгамаар юм

Зочин [103.229.120.108] 2019-09-18 15:39:55

Наад нүүрс. чинь сайхан асдаг юм байна шүү.

зочин [203.91.118.180] 2019-09-18 06:20:23

Хан-уул хамгийн цөөхөн гэр хороололтой ийм жижиг ажил хийчихээд ичээч ээ

иргэн [103.229.121.29] 2019-09-18 05:13:09

хэзээ нүүрсийг дулаан газар хадгалж байсан юм нэг ажил хийх гэж амьдралгүй зураг авалт хийх юм бороо ус орохгүй саравч байвал болоо юм бишүү та нар битгий дүр исгэж байна хэзээ ийм байранд хадгалаж байсан юм зураг авч байгаа ч зураг авхуулаж хүмүүс ажил амьдрал мэдэхгүй хүмүүс нэг зураг авхуулахаар ажил хийж байна сэтгэл хуурах юм


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.