МЭДЭЭ.МН ОНЦЛОВ

Д.Тулга / Нийслэл

Нэг хүний эзэмшлээс болж нийтийн эрх ашиг дэндүү их хохирох нь

Хоёр хоногийн өмнө л тайз засан, тууз хайчилж сүр дуулиантайгаар нээлтээ хийсэн Замын цагдаагийн гүүрэн гарц хоногийн ойн дээрээ ч хүрэлгүй ар араасаа асуудал дагуулж, иргэдийг бухимдуулж эхэллээ.

Багагүй цагийг замын түгжрэл дунд өнгөрүүлдэг нийслэлийн иргэд бүтээн байгуулалтын томоохон ажил өрнөж, шинэ гүүр ашиглалтад орж замын түгжрэл буурахад ахиц болно хэмээн найдаж байсан ч талаар болох нь энэ. Учир нь гүүрний гол замын хөдөлгөөн нээгдэж, тээврийн хэрэгсэл зорчиж эхэлсэн ч өглөө, оройгүй таг түгжирч иргэдийн бухимдлыг төрүүлж байна.

image

Дэлгэрэнгүй


БАЙР СУУРЬ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт жинхэнэ утгаараа өөрчлөлт байж чадах уу

image

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлэг дууссантай холбогдуулан ард нийтээр санал асуулга явуулахыг УИХ-ын чуулганаас дэмжиж, санал асуулгад Ерөнхийлөгч Х.Баттулга засаглалын хэлбэрээ ард түмнээс асуух ёстой гэсэн санал оруулсан юм.

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ажлын хэсгийн ахлагч, хуулийн төслийн санаачлагч, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд нар мэтгэлцсэн. Олон нийт хоёр талын байр суурийг сонсож, мэдээлэл авахыг хүссэн ч энэ удаагийн мэтгэлцээн Д.Лүндээжанцан гишүүний багаа хамгаалсан яриа түлхүү байсаар өндөрлөсөн. Иргэдэд илүү мэдээлэл өгөх үүднээс онцлох эшлэлийг дахин хүргэж байна.

Дэлгэрэнгүй


Л.Чинбат: Монгол бөхийн ноён оргил аварга та холбоогоо сайхан авч явна гэдэгт итгэж байна

image

Монголын үндэсний бөхийн холбоо тойрсон маргаан хэрээс хэтэрч, зодоон нүдээндээ хүрч байсан нь саяхан. Тэгвэл тэрхүү маргаанд цэг тавьсан талаараа "Гацуурт" компанийн захирал Л.Чинбат өөрийн цахим хуудсаар дамжуулан мэдэгдлээ.

Тэрбээр яруу найрагч Ү.Хүрэлбаатар нарын хамт өмнө нь Р.Нямдорж, Д.Данзан нарын тэргүүлж байсан буюу өдгөө Дархан аварга, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийн удирдаж буй холбоог хууль бус хэмээн үзэж, үндсэндээ Бөхийн холбоо хоёр хуваагдан хэн нь тэргүүн болох нь тодорхойгүй байдал үүсч байсан.. Тэгвэл "Гацуурт" компанийн захирал Л.Чинбат өнөөдөр /2019.09.17/ Б.Бат-Эрдэнэ аваргад хадаг барьж, тамгыг гардуулан, дараах мэдэгдлийг хийснээ олон нийтийн сүлжээгээр тараажээ.

Тэрбээр "Монголын үндэсний бөхийн олон жилийн талцал хуваагдалд цэг тавьлаа. Цаашид үндэсний бөхийг зангидаж явна гэж итгэж Дархан аварга Б.Бат-Эрдэнэд МҮБХ-ны албан ёсны тамга тэмдгийг хүлээлгэж өглөө. Та бүхнийхээ цаашдын ажил хөдөлмөрт амжилт бүтээлийн дээдийг хүсэн ерөөе" гэсэн байв.


Зам тээврийн хөгжлийн яам иргэдийн мэдэх эрхийг боомилсон “хаалттай” байгууллага болжээ

image

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 284 дүгээр тогтоолоор Улаанбаатар-Дархан чиглэлийн автозамыг дөрвөн эгнээ бүхий авто зам болгон өргөтгөн, шинэчлэх шийдвэрийг гаргасан ч өнөөдрийн байдлаар замын бүтээн байгуулалтын ажил удаашралтай товлосон хугацаанд ашиглалтад орохгүй нь тодорхой болсон. Уг 204.11 км авто замыг шинээр барих ажлыг 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдрөөс эхлүүлсэн бөгөөд 2019 оны 11 дүгээр сарын 30-нд ашиглалтад оруулна хэмээн холбогдох удирдлагууд удаа дараа мэдэгдэж байв.

Дэлгэрэнгүй


Ц.Нямдорж сайдын хүргэн дүү Ч.Ойдов хятадуудаас 30 сая төгрөг авч байгаад АТГ-т баригджээ

image

Өнөөдөр иргэн Т.Энхсайхан дараах мэдээллийг хийлээ. Тэрээр 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр хийсэн мэдэгдлийг эх сурвалж болгон хүргэж байна. Тэрээр хэлэхдээ,

ЦЕГ-ийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын ахлах байцаагч Ч.Ойдов болон түүний эхнэр М.Мөнхшүр нар нь цагдаагийн байгууллагад Хуульзүйн сайд Ц.Нямдоржоор дамжин орж ирсэн бөгөөд түүний төрсөн дүүгийн хүүхэд М.Мөнхшүр болон түүний нөхөр Ч.Ойдов нар нь ЦЕГ-т ахлах албан тушаал дээр ажилладаг. Сая гурван долоо хоногийн өмнө хятадуудаас хэргийг нь хэрэгсэхгүй болгож өгнө хэмээн 30 сая төгрөгний хахууль авч газар дээрээ нотлох баримттай АТГ-т Ч.Ойдов баригдсан байна.

Дэлгэрэнгүй


Сэтгэгдэл

Зочин [202.9.42.227] 2019-09-20 14:46:53

Үнэн үү. Нямдорж ажилд оруулж өгсөн юм бол ч эвгүй байнадаа. Нямка ч их тэсэх юмаа,төмөрөөр бол ган гэсэн үг


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.