Налайхын замын үндсэн хөдөлгөөнийг ирэх сарын 30-нд НЭЭНЭ

М.Амаржаргал / Нийгэм

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх нар өчигдөр Гацууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто замыг шинэчлэн засах ажлын явцыг шалгаж, газар дээр нь очиж ажиллалаа. Өчигдрийн байдлаар нийт замын ажлын гүйцэтгэл 85 хувьтай далан, хоолой, тунелийн ажил бүрэн хийгдэж дуусжээ.

Одоо замын хучилтын ажил хийгдэж байгаа юм байна. Налайхын замын 20.9 км автозамын үндсэн хөдөлгөөнийг аравдугаар сарын 30-н гэхэд нээхээр төлөвлөн ажиллаж байгаагаа албаны хүмүүс танилцуулав. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “Төлөвлөсөн цаг хугацаандаа замыг бүрэн ашиглалтад оруулах шаардлагатай. Гэхдээ замын чанар стандартын горим алдагдуулахгүй, аюулгүй байдлыг бүрэн ханган хийж гүйцэтгэхийг гүйцэтгэгч компаниуд анхаараарай” гэлээ.

Уг авто зам нь хоёр эгнээ байсныг дөрвөн эгнээ болгон өргөтгөж явган хүн болон дугуйн замтай болгон шинэчилж байна. Замыг дөрвөн эгнээ болгон өргөтгөн шинэчилснээр алслагдсан дүүргийг нийслэлтэй холбох, Монгол Улсын төвийн бүсийн авто замын сүлжээг өргөтгөж, замын хөдөлгөөний нэвтрүүлэх чадвар, аюулгүй байдлыг нэмэгдүүлэх, авто замын түгжрэл, агаарын бохирдлыг бууруулах, зорчигч тээврийн аюулгүй, тав тухтай зорчих нөхцөлийг хангах зэрэг олон талын давуу тал бий болох юм.


Сэтгэгдэл

Хүрэлсүх [103.9.89.18] 2019-09-23 02:44:34

Хурдлах хэрэгтэй байна. Олон мянган машин техник 20км замын оронд 110 км зам туулж баахан бензин шатахуур үр дүнгүй зарцуулж улсад, иргэдэд хохирол учруулж байна шүү дээ. Иргэд ч гэсэн хайран цагаа үргүй зарцуулж хохирч байна. Замын ажлаа өдөр шөнөгүй хийж дуусгах хэрэгтэй байна. Арай л дэндүү налгар удаан байна.

Zochin [124.158.113.3] 2019-09-23 02:24:38

Duguin zamtai yum bn. ashgyi dee. Byteen baiguulaltuud yavagdaad l bn. heden jiliin daraa ergeed harahad saihan shyy

Зочин [202.179.24.58] 2019-09-23 00:47:42

АЛЬ 4-5 САРД ЭХЭЛСЭН . 20 КМ ЗАМ. 10 СА ГАРЛАА . БАРДАГГҮЙ ДЭЭ

Зочин [202.131.228.50] 2019-09-23 00:42:31

Амарсайхан захирагчаа таны анхаарал тавьж байгааг ойлгож байгаа. Харин цаашид наад Отгонсүх гэгчээ бие дааж ажиллуулах хэрэгтэй. Нэгэнт хариуцсан юм бол толгой мэдэн шийдвэр гаргаж чадахгүй бол ажил хариуцсан нэртэй, даргын нүүрээр бамбай барьж ажиллах хэрэг юун.

Зочин [176.58.103.243] 2019-09-23 00:51:00

esgii delayesh sobaka nenada gej ug bii dee chi dut

Зочин [122.201.21.46] 2019-09-23 00:10:18

Ийм дарга нар л улсыг түргэн шуурхай хөгжүүлнэ

Зочин [202.55.188.88] 2019-09-22 22:56:05

Засаг дарга үнэхээр сайн ажиллаж бгаа. Энэ замыг бол яг гардан хийж бн

Bi [202.126.88.157] 2019-09-22 14:06:17

Amjihgui l haragdsan daa 9

Зочин [103.57.92.166] 2019-09-22 13:24:49

за сайн мэдээ байнаа

Зочин [202.9.45.168] 2019-09-22 13:02:05

ashguudeeee neree

Зочин [66.181.161.107] 2019-09-22 11:24:13

Good [66.181.161.56] 2019-09-22 08:55:39

Ashgui dee

Зочин [202.9.43.164] 2019-09-22 05:49:39

Tuuz haichaa beldeerei.


13 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
13 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.