Нийслэлийн иргэд  гурван тонн шахмал түлшээр өвөлжих үү

Aдмин / Хууль

Монгол Улсын Засгийн газрын 62 дугаар тогтоолын дагуу түүхий нүүрсний хэрэглээг нийслэлийн хэмжээнд хориглосон. Энэ хүрээнд агаарын бохирдлыг бууруулах дунд шатны шинэ стандартыг хангасан сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэх “Таван толгой түлш” ХХК-ийг байгуулж, нийслэлийн иргэдийг түлшээр хангахаар болсон.

image

Сайжруулсан түлшийг ирэх аравдугаар сарын 1-нээс иргэд картаар худалдаж авах бөгөөд ажлын явц ямар байгааг Сүхбаатар дүүргийн IX хороонд очиж сурвалжиллаа.

Сүхбаатар дүүргийн IX хороонд үндсэн оршин суугч, түр оршин суугчидтайгаа нийлээд 912 айл өрх амьдардаг юм байна. Сайжруулсан түлшний картыг тухайн хорооны иргэдэд хэсгийн ахлагч нар тарааж байгаа аж.

“Одоогийн байдлаар картыг тараах ажил 38 хувьтай байна. Картыг энэ сарын 25-ны дотор тарааж дуусгана” гэдгийг хорооны Засаг дарга Д.Мөнгөнцэцэг хэллээ.

Тус хорооны нутаг дэвсгэрт шахмал түлшний хангамжийн гурван бааз ажиллаж, картыг ирэх арвандугаар сарын 1-нээс идэвхжүүлэхээр төлөвлөжээ.

Түлшийг хэрэглэж буй иргэд “Энэ түлш асахын хувьд маш юм аа. Нэг дутагдалтай тал нь шахмал түлш хоёр цагийн дотор бүрэн шатаж дуусч байна. Цогон дээр нь түлэх боломж байхгүй учир заавал мод түлэх шаардлага гардаг. Тиймээс модны хэрэглээ маш их нэмэгдэх нь. Энэ хэрээр модны үнэ нэмэгдэж 2500-3500, 3500-5000 боллоо. Ер нь иргэдэд хямд тусч байгаа зүйл байхгүй байна. Мөн иргэд гурван тонн шахмал түлшээр өвөлжиж чадахгүй нь. Одоо нэмэх хэмтэй байхад хоёр цаг дулаанаа барьж байгаа юм чинь хасах хэмтэй өдрүүд эхлэхээр хэцүүдэх нь. Үйлдвэрлэж байгаа хүмүүс нь барьцалдуулах бодисоо бага хийгээд нүүрсээ ахиу хийж өгвөл дээр юм болов уу гэж бодож байна. Түүхий нүүрс 4-5 цаг дулаанаа барьдаг” гэв.

image

Зарим иргэд “ Сайжруулсан түлш хэрэглэхэд амар байна. Мод түлхүү хэрэглэх шаардлагатай. Бусдаар бол болж байна ” гэх иргэд ч олон байлаа.

Сайжруулсан түлшийг авахдаа “Сайн карт”-аа зөвхөн өөрийн оршин суугаа дүүрэгт байрлах түлш борлуулагч нарын гар утсанд суулгасан аппликшэнд уншуулж худалдан авалт хийх аж. Хяналт тавих үүднээс өөр газраас тухайн иргэн авах боломжгүй, илүү авч зарж борлуулахыг хязгаарласан юм байна.

“Сайн карт”-нд эхний удаа 3 тонн шахмал түлшний эрх бий. Уг карт нь төлбөрийн хэрэгсэл биш нэг өрх өвлийн турш хэрэглэх сайжруулсан түлшний хэрэглээг хянах цахим хяналтын хэрэгсэл гэдгийг албаны хүмүүс хэллээ.

Бид Сүхбаатар дүүргийн IX хорооны иргэдтэй уулзсаны дараа “Таван толгой “ХХК-ийн Борлуулалт, маркетингийн хэлтсийн дарга Д.Миняагаас сайжруулсан түлш болон картын талаар зарим асуудлыг тодрууллаа.

image

-Сайжруулсан шахмалын түлшийг нийслэлийн иргэдэд картаар олгож байгаа. Картыг иргэд хэзээнээс эхэлж ашиглах вэ?

-Картаар түлшээ авах бөгөөд ирэх сарын 1-нээс ашиглах боломжтой.

Манай түлшийг хөдөө орон нутгийн иргэд маш ихээр сонирхож авах хүсэлтэй байгаа. Иймээс бид сайжруулсан шахмал түлшийг нийслэлийн зургаан дүүргээс гаргахгүй гэсэн үүднээс хяналтын картыг гаргасан. Иргэдэд олгож байгаа карт төлбөрийн хэрэгсэл биш, хяналтын цогц систем гэдгийг ойлгох хэрэгтэй.

-Сайжруулсан түлшийг хэрэглэсэн иргэд шүүмжилжээ. Тухайлбал, үнс их гарч, бас хэт нунтаг байна гэсэн шүүмжлэл их байна. Энэ асуудалд тайлбар өгөхгүй юу?

-Аливаа зүйл шатахаар үнс гарна. Монгол Улсын стандартаас бага үнс гарна гэдгийг баталгаатай хэлмээр байна. Тээвэрлэлт болон ачиж буулгах үед шахмал түлш хагарч, нунтаг гарсныг бид мэдсэн. Тиймээс бидний зүгээс ачиж, буулгаж байгаа багийн хүмүүстээ байнга сануулж байгаа.

-Одоогоор байдлаар хэчнээн цэгт шахмал түлшийг худалдаалж байгаа вэ. Өвлийн нөөцөө бүрэн хангаж чадсан уу?

-Манай үйлдвэрийн ажил хэвийн явагдаж байна. Энэ өвөл агаарын бохирдлыг бууруулах хамгийн том зорилго байгааг иргэд маань ойлгож сайжруулсан түлшээ ашиглах ёстой. Нийслэлийн 200 мянган гаруй айл өрхийг сайжруулсан шахмал түлшээр бүрэн хангах хүчин чадалтай.

-Савлагааны хувьд том, жижиг байгаа юу?

-Сонголттой байлгах үүднээс хэд хэдэн савалгаатай. Хамгийн бага нь 8 кг байхаар судалж байна. Одоо бол 25 кг,. 600 кг, 1 тонн гэсэн савлагаагаар гарсан.

- Тонноор авах иргэд борлуулалтын цэгүүдээс авч болох уу?

-Болно. Айлууд гурван тонны картын эрхтэй байгаа. Иймээс иргэд борлуулалтын цэг дээр очоод хэрэглээндээ тааруулаад авах боломжтой. Мөн ямар ч зууханд түлж болох учраас иргэдэд ямар нэгэн чирэгдэл гаргахгүй гэдгийг хэлмээр байна.

Гурван тонн сайжруулсан шахмал түлш хэрэглээд дуусчихвал нэмээд олгоно

Нийслэлийн иргэд нэг өрхөд өвлийн турш гурван тонн сайжруулсан шахмал түлш олгож байгаад шүүмжлэлтэй хандаж байгаа. Энэ асуудлаар Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга, нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгч Ч.Гантулгаас зарим зүйлийг тодрууллаа.

image

-Энэ жилээс эхэлж сайжруулсан шахмал түлшийг хэрэглэж эхэллээ. Иргэдийн хэрэглээнд хязгаар тогтоож нэг айл гурван тонн нүүрс өгнө гэж байна. Яагаад ингэж хязгаар тогтоосон вэ?

-Дунджаар нэг айлд гурван тонн гэж байгаа. Түүхий нүүрсний хэрэглээг бууруулж , үнсний хог хаягдлыг багасгаж, утааг бууруулахаар ажиллаж байна. Түүхий нүүрсийг хориглочихсон учраас сайжруулсан түлшийг хэрэглэнэ. Иймээс хяналт тавих үүднээс хязгаар тогтоосон.

-Иргэдийн хувьд гурван тонноор өвөлжих боломжгүй гэжээ. Хэрвээ дуусчихвал дахин авах боломж бий юу?

image

-Гурван тонн хэрэглээд дуусчихвал нэмж олгох боломжтой.

-Нүүрс хэрэглэсэн айлын талаар мэдээлэл өгвөл сайжруулсан түлшээр урамшуулна гэдэг мэдээлэл явж байсан. Энэ үнэн үү?

-Иргэдийн оролцоог бүх талаас хангаж өгсөн. Үүнийг нэг хэлбэр нь бол түүхий нүүрс хэрэглэсэн айл өрх болон аж ахуйн нэгжийн тухай мэдээлэл өгвөл газар дээр шуурхай ажиллаж, цагдаа мэргэжлийн хяналтынхан шалгана. Тухайн айл өрх түлсэн нь үнэн байвал мэдээлэл өгсөн иргэдийг сайжруулсан түлшээр урамшуулж ажиллана.

-Удахгүй хүйтний эрч чангарна. Нийслэлийн иргэдийн хэрэглээг хангах хэмжээний түлш бий юу?

-Хангаж чадна. Үйлдвэр хэвийн найман шугамаар ажиллаж байна. Одоогийн байдлаар хоёр сарын нөөцтэй. Үйлдвэр 24 цагийн турш тасралтгүй ажиллах учраас нөөцөд санаа зовох зүйлгүй.


Сэтгэгдэл

Зочин [202.21.109.37] 2019-09-24 01:39:48

Dugaaraar angilaad nvvrsee tvliii kkkkkkk

Zochin [202.126.89.134] 2019-09-23 16:46:06

Yag huitreheerl medehdene shu de. Odoo iim bn tiim bn gehed ertdene. Hahir hatuu uvul shalgaad ugnu!

Зочин [202.126.89.94] 2019-09-23 15:28:39

Гэр хорооллынхон өөрсдөө утаанаас салах дургүй юмуу хаашаа юм. Утаа угаарандаа өмхийрч гүйцлээ. Яагаад эрүүл мэндээ бодоцгоодоггүй хүмүүс вэ.

zochin [66.181.161.100] 2019-09-23 09:36:48

Manai Erunhii said zov yum hiisen. Tuleegee avch chadhan amidar chadahgui ni butsaad huduuruuge yav hen ta nariig end orj ir gesiin

иргэн [122.201.21.228] 2019-09-23 07:48:48

утаа ил байхаар маска зүүж арга хэмжээ авч болно утаа байхгүй болгоод энэ түлшинд ямар нэг хими бодис хийсэн гэж дууллаа тэгхээр бүр их хордох юм шиг байндаа энэ маш их хүнд зүйл бүр их хортой агаар тарахан шүүдээ

иргэн [202.179.25.228] 2019-09-23 07:09:05

Шахмал түлшээ дуусгаад Нүүрсэн дээ орох байлгүй дээ, ямар Хөлдөж Үхэцгээлтэй биш,

Зочин [59.153.85.137] 2019-09-23 07:05:20

шалгалтын дшн гартал 2 сар байна удахгүй дээ тэвчээртэй хараарай

Зочин [220.195.66.71] 2019-09-23 06:43:14

утаа багасаж энэ ажил үр дүнгээ харуулаасай л гэж залбирч бна. шинжлэх ухааны үндэслэлтэй л байх болтугай

Lutaa [202.126.89.123] 2019-09-23 05:34:19

Gaigui yum hiih geheer negiigee tataj unagahdaaa garguud shuu. Tuuhii nuurs zardag malnuud ni har medee taraahiig yaana. Ug ni ene ajiliig damjival ihsain bhiin

Зочин [103.14.37.8] 2019-09-23 06:57:37

Тавантолгой түлш компаний захирал нь сэтгэгдэл бичээд шааасаннн. Чиний бидний ам биш энэ өвөл амьдрал туршаад шалгачих учраас тайван байж алдаа дутагдлаа засаж ажлаа хий хөгшөө

teneg lutaa [124.158.126.6] 2019-09-23 06:11:44

tolbortei setgegdel bichigch

zochin [202.70.46.20] 2019-09-23 04:43:45

medee.mn ene shahmal tulshees ih l oo haij bn daa bnga l muuljsan niitlel bicheed bhiin humuus dajgui l gej bn lee sh dee

zochin [203.91.115.44] 2019-09-23 04:11:03

gaigui yum hiichih geheer l iim bna tiim bna geed dongosood bh yum.. uur tegeed yalgah ged baigaa huwalznuud we

ЭЭ БУРХАН МИНЬ [202.179.24.58] 2019-09-23 03:48:32

ГАЙГҮЙХЭН ШИГ АСААД БАГАХАН ШИГ УТАА ГАРЧААСАЙ БИЛЭЭ.... БҮТЭЛГҮЙТВЭЛ СҮЙД БОЛНО ШҮҮ

зочин [66.181.161.49] 2019-09-23 03:42:25

хэрэглэж ч эхлээгүй байж манайхан арай дэндүү юмаа. Үзэж байж л шүүмжил л дээ.

zochin [202.126.88.43] 2019-09-23 08:43:34

odoo bas gal asaah tvleegee heheh n hvnii tuluu amidarch bga um shig


16 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
16 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.