Ардчиллаас ч ах амьд домог “Харанга” хамтлагийн “Замд гаръя” тоглолт болно

Л.Батцэнгэл / Нийгэм

Монголын рок, поп хөгжмийн ертөнцийн амьд домог “Харанга” хамтлагийн 30 жилийн ой энэ онд тохиож байгаа. Ардчиллаас ах эл түүхэн ойг тохиолдуулан “Харанга 30 жил-Замд гаръя…” тоглолтоо аравдугаар сарын 19-ний өдрийн 19 цагт Буянт-Ухаа спорт цогцолборт хийх болсон тухай өнөөдөр /2019.09.23/ хэвлэлийн бага хурал хийлээ. Хэвлэлийн хуралд “Харанга” хамтлагийн ахлагч, МУГЖ Ц.Энхманлай, МУУГЗ Ц.Чулуунбат /гитарчин, дуучин/, МУГЖ Х.Лхагвасүрэн /гоцлол дуучин/, МУСТА Я.Одсүрэн /хэмнэлт гитарчин/, МУСТА Н.Пүрэвдаш /бөмбөрчин, цохилуур хөгжимчин/ нар оролцлоо. Хэвлэлийн бага хурлын эхэнд “Харанга” хамтлагийн ахлагч, МУГЖ Ц.Энхманлай: “Ардчиллын салхи сэвэлзэж байсан тэртээх 1989 оноос хойш 30 жил өнгөрчээ. Бидний 30 жилийн ой бол дан ганц “Харанга”-ын баяр бус, “Харанга”-ыг сонсдог сонсогчдын ч бас баяр. Анхныхаа бүрэлдэхүүнээр 30 жил оршин тогтносон хамтлаг дэлхий дахинд гарын таван хуруунд багтана. Манай 30 жилийн ойн тоглолтод маш олон байгууллага идэвх зүтгэлтэй дэмжин оролцож байгаад баярлаж талархсанаа илэрхийлье” гэсэн юм.

image

“Харанга” хамтлагийн дуучин, МУУГЗ Ц.Чулуунбат: “Монголыг нэг гэр бүл гэж авч үзвэл гурван үеэрээ “Харанга”-ыг сонсдог гэх мэдээлэл байдаг. Бид үүнийг мэдэрдэг. Энэ баяр бол бид бүгдийн нийт монголчуудын баяр учраас баяраа хамтдаа тэмдэглэнэ. Ойн тоглолтоо “Буянт-Ухаа” цогцолборт ганцхан удаа хийнэ. Харангын ямар дууг хэн яаж дуулах нь нууц хэвээрээ үлдэг. “Харанга”-ын фен клубийн гишүүдийн саналд үндэслэн, тоглолтын хөтөлбөрөө боловсруулсан. Тоглолтод зориулан хотын төвөөс “Харанга”-ын логотой 10 том оврын автобусыг хотын төвөөс “Буянт-Ухаа” цогцолбор руу өдрийн 12.00-24:00 цагийн хооронд явуулна. “Харанга”-ын тоглолтын тасалбартай хэн бүхэн тэр автобусаар үнэгүй үйлчлүүлэх боломжтой” гэв.

Тоглолтын үеэр хамтлагийн түүхийг өгүүлэх зургийн үзэсгэлэн гаргах аж. Энэ талаар Соёлын Гавьяат Зүтгэлтэн С.Цогтбаяр: “Харанга” бол амьд домог. Нийгмээ өөрчлөх ардчиллын салхи сэвэлзэхэд, нийгмийн оюун санааны өөрчлөлтөд “Харанга” томоохон үүрэг гүйцэтгэсэн. “Харанга”-ын дууны өнгө, ая, хэмнэл үнэхээр том нөлөө үзүүлсэн. Армийн үлгэр жишээ үлээвэр найрал хөгжмийн дэргэд “Соёмбо” хамтлаг 1978 онд байгуулагдсан. Энэ хамтлаг нь “Харанга”-ын суурь болсон юм. “Харанга” хамтлаг анхны гэсэн тодотголтой олон амжилтыг эзэмшдэг. Дэлхийн стандартад нийцсэн анхны цомог, анхны видео клипийг “Харанга” л хийж байлаа. Ард түмний хайртай энэ хамтлаг маань удахгүй асар том тоглолтоо хийх гэж байна. Харанга хамтлагийнхны тоглож байсан гитар, эд хэрэглэл, цомгийн үзэсгэлэнг та бүхэндээ хүргэнэ.

“Харанга 30 жил-Замд гаръя…” тоглолтод Монголын орчин үеийн шилдэг хамтлаг дуучид болох “Хурд”, “Нисванис”, “Madness”, “Fire”, “The lеmons”, “A sound”, “Rec on”, “Чингис хаан” хамтлагийн ахлагч, гавьяат жүжигчин Д.Жаргалсайхан, гавьяат жүжигчин Т.Ариунаа, “Зууны манлай эстрадын дуучин” Б.Сарантуяа, “Никитон” хамтлагийн дуучин Б.Батчулуун, гитарчин Д.Өлзий-Орших, дуучин С.Наран, Б.Чойжоо, альтернатив дуучин Х.Отгончимэг, “Киви”-гийн Д.Уламбаяр, Реппер Big Gee нар оролцох юм байна. “Харанга” хамтлаг тэгш ойгоо угтан 1997 онд гаргасан “Эрин зууны хөг”, “Best of Haranga”, 2000 оны “Бодлын тэнгис”, 2003 оны “Ертөнцийн өнгө” цомгоо дахин хэвлүүлж, сонсогчдодоо хүргэхээр болжээ. Тэд 30 жилийн ойдоо зориулан шинэ уран бүтээлээс бүрдсэн цомгоо ирэх аравдугаар сард багтаан худалдаанд гаргах аж. Тус хамтлаг 30 жилийн ойн тоглолтоосоо өмнө шүтэн бишрэгчдэдээ олон гэнэтийн бэлэг барихаар бэлдсэний нэг нь тус хамтлагийн түүхийг өгүүлэх баримтат нэвтрүүлэг, реалити нэвтрүүлгийг хүргэхээс гадна “VOLUME-1” пянз гаргахаар болжээ. “Харанга 30 жил-Замд гаръя…” тоглолтын тасалбарыг ticket.mn сайтыг ашиглан захиалах боломжтой бөгөөд тоглолтын тасалбар суудлын байршлаасаа хамаарч 30, 40, 60 мянган төгрөгөөр өнөөдрөөс борлуулагдаж эхэллээ.


Сэтгэгдэл

Зочин [202.131.225.197] 2019-09-25 09:05:20

vseed bhda yahav de

Зочин [202.179.31.126] 2019-09-24 05:11:52

Харанга хамтлагын хамт олондоо баяр хүргэж амжилт хүсье. Та нарын өрнүүлж байгаа үйл хэрэг Монгол орныгоо эх дэлхийд данстай нэртэй,төртэй болгох гэж л иргэд залуусыг омогшуулах,эх оронч сэтгэлггээг хөгжүүлэх гэж хийж байгаад чинь гүнээ талархаж байгаа шүү.Хэнээс ч хараат бус урлагынхан ийм л байх ёстой гэж та нараараа бахархаж байна.Бусад хамтлагууд ч ах нараасаа үлгэр дууриал аваасай билээ.

Zochin [172.58.45.139] 2019-09-24 04:01:13

Tamhichin lkhagvaagiin hajuud suuj baigaa sarmagchin ovogt chine hensen bilee dee. Amitanii hureelengiin sarmagchin. chig yumiigee egch n Tuya geed ardchilsan namiin arhiv hariutsan yarvaisan avgai baisan dag amid uu. Guee mon banzal avgai baij bilee bugdentei n untaad amjsan avgai daa.zalilangiin hergeer ikh yavsan daa.

Одноо [66.181.161.101] 2019-09-24 01:46:49

Хүүе ээ чи удахгүй ээ мөдхөн өвөө болно. Цаг хугацаа дэндүү хурдан өнгөрч бна. Чи өвөөтэй биздээ. Бүх хүн өвөө эмээ болно. Харин хуучцуулийн ясанд хүрэхгүй дорхноо ядарчихдаг өвөө эмээ болно доо ккккк

зочин [124.158.109.140] 2019-09-24 00:58:28

МОНГОЛЧУУД ХАРАНГЫГ ҮЗЭХ ДУРТАЙ АМЖИЛТ ХҮСЬЕ

бүхэл бүтэн нэртэй хамтлаг байж ширээн дээрээ олигтойхон юм тавичмхгүй [202.179.31.60] 2019-09-24 00:50:41

Зочин [182.160.34.98] 2019-09-23 23:27:57

ардчилал гэж ямар юм байна аа? хэдэн хөсрий царайтай залхуу архичид талбай дээр хуушуур гударч 100 татан хэвтэж золбин царайтай элбэгдорж батүүл нар шатан дор нуугдаж нэг муу аймхай батмөнх гэх ганц өвгөнийг загнаж явсаныг ардчилал гэж хэлээд байна уу?

Зочин [64.119.18.167] 2019-09-23 23:09:32

Олигтой зангарагтай залуус тун цөөн болжээ

Иргэн [108.237.220.211] 2019-09-23 20:46:37

Хүн муулж гутаахаа ардчилал гэж эндүүрсэн та нарт хүн үзээд сонсчих юм байгаа юм уу. Харин атаархаад бга юм бишүү.

Зочин [103.57.95.175] 2019-09-23 14:33:00

But avah ni deeee

Зочин [202.9.42.24] 2019-09-23 14:03:37

Өвөө нар одооболноо залуучуудад зайгаа тавьж өг

Зочин [66.181.182.15] 2019-09-24 01:28:44

Зайг нь эзлэх олигтой хамтлаг өнөөг хүртэл байхгүй болхоор эд байсаар байна малаа

Зочин [103.229.120.108] 2019-09-23 16:36:16

Та нар тоглож дуулж чадаж байвал эрх чинь нээлттэй. Хэн ч та нарыг хориогүй шүү дээ. Маш олон сонсогч үзэгч 40-50 настнууд амьд тоглолт үздэг учир

Зочин [150.129.142.248] 2019-09-23 13:03:41

Udii nasandaa heleh yrihaa bodoh heregtei. Ardchilal ta nart erkh chuluu ugsun um shuu... dur taavaar amidrah erkh chuluu.......

Зочин [103.26.195.151] 2019-09-23 12:31:07

har tamkhind dontson neg nuhur l ednii dund baigaa ni ednii togloltiig boikot hiih hangalttai shaltgaan mun l duu. Gehdee unet zuilsee geechihsen uher mongolchuud ingej setgehgui buguud uhelden hataldan togloltiig ni uzne gedegt muriitssun ch belen bna.

Da har [202.126.89.15] 2019-09-23 12:21:47

Dandaa har tamhichid daa naaduul chine.

Зочин [80.215.225.103] 2019-09-23 11:33:12

Delhiid gej yariad yugehev zuvhun mongoldoo

зочин [66.181.161.65] 2019-09-23 11:23:41

Хар тамхины үндэс суурийн тависан архаг хар тамхичин сууж байм хөө,бас ч болоогүй ээ хар тамхи дэлгэрүүлж сайн үйл хийж гавияа байгуулсан гэж монгол төр гавияат цолоор мялаажээ,мөн ч өрөвдөмөөр төр улс юм даа?

Манлай [80.83.235.106] 2019-09-23 11:18:38

Энэ хэдэн халтайсан шивэр хулмасаа үнэртүүлсэн хар тамхи татдаг гарууд өөрсдийгөө ардчтллаас ах гэж дөвчигнөөд яахав дээ. Ху намынхны хуйг долоосон юмнууд дэмийрэх гэж. Ардчилал бол үзэл санаа, эрх чөлөөт амьдралын хэлбэр. Эд нар алиа салбадайнууд

Зочин [122.201.31.57] 2019-09-24 16:35:54

Zuv

Зочин [103.57.92.166] 2019-09-23 11:02:17

өвөө нарын тоглолт ахмадын баяраар тоглохнээ.залуучууд тоохгүй

zochin [150.129.142.154] 2019-09-23 10:19:08

Amjilt vsie

Зочин [202.55.191.130] 2019-09-25 09:16:03

hooloi gj goshnogo bolson bilee zailuul


23 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
23 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.