Изүцү оякатаг сүүлийн замд нь үдлээ
Энэ сарын 16-нд 58 насандаа хорт хавдрын улмаас нас нөгчсөн Изүцү оякатаг үдэн гаргах ёслол өнөөдөр Изүцү дэвжээнд боллоо. Ёслолд Сүмогийн холбооны тэргүүн Хаккакү, ёкозүна Хакүхо, Какүрюү тэргүүтэй 600 хүн оролцлоо. Изүцү ояката бол манай ёкозүна Какүрюүг сүмогийн ертөнцөд угтан авч, аварга болтол нь авч явсан хүн билээ. Какүрюү “Монголоос ирсэн хэний ч мэдэхгүй хүүд итгэл найдвар хүлээлгэж, өсгөн хүмүүжүүлсэн хайртай багш минь байлаа. Намайг ялагдах үед надаас илүү сэтгэлээр унадаг. Гэнэтийн мэдээ сонсоод шоконд орсон. Ийм залуугаараа нас барна гэж огт бодоогүй. Одоо ч итгэхгүй байна. Дэвжээндээ биднээр бэлтгэл хийлгээд сууж байгаа мэт санагдаж байна. Хамгийн сүүлд уулзсан нь Нагоя башёд түрүүлсэн өдөр. Одоо бодоход тэр түрүү жаахан ч гэсэн ачийг нь хариулсан хэрэг болсон юм болов уу” гэж ярьжээ. Зуны тойргийн барилдаан эхэлсэн наймдугаар сард Изүцү ояката бие нь муудан эмнэлэгт хэвтээд дэвжээндээ эргэн ирэлгүй энэ ертөнцийг орхин одсон юм.
Сэтгэгдэл
Зочин [59.153.114.50] 2019-09-26 07:36:53
Bidend yamar xamaa bn neg Japan vxeel .biz
Таоийгаачид хүндэтгэлтэй хандаач. Нэрийг нь дурьдаач. Цаана нь олон багш байгаа ш дээ. [202.131.228.118] 2019-09-26 04:24:37
9-р сарын 16-нд нас барсан хүний нэр нь Sakahoko Nobushige (born Yoshiaki Fukuzono) гэж байна. Тэгэхлээр хүн нас барахад нэрийг нь дурсдаггүй, зөвхөн эрхэлж байсан ажил, цолыг нь дурьддаг юм уу? Сэтгүүлч ээ? Сонин л юм. Мөн латинаар/англиар бол "Oyakata" гэдэг цолыг нь том үсгээр л бичсэн байна, сэтгүүлч ээ. Баг нас барчихлаа гэхэд "Дорж багш" "Цэрэн багш" гэж бичдэг л баймаар юм.
zxc [66.181.161.116] 2019-09-28 03:57:19
chamaig bogsjiig chin delbertel hoshnogdono shuu atsaaa
Талийгаачид хүндэтгэлгүй битгий хандаач. сэтгүүлчээ! [202.131.228.118] 2019-09-25 05:13:19
"Ояката" гэдэг нь нэр нь үү? Тэгвэл хүний нэрийг томоор бичээчээ. Нас барсан хүнд ингэж хүндэтгэлгүй хандаж болохгүй ш дээ. Ямар нохой нас барчихсан бишдээ.
Зочин [66.181.161.116] 2019-09-28 03:57:44
minii booviig hoh za
Зочин [43.242.243.21] 2019-09-28 03:36:06
хакүрү гэдэг нь хэн билээ. Монгол нхүн нэртэй л бмаар
Зочин [59.153.114.60] 2019-09-25 14:48:12
Батаа Багш гэхгүйтэй адил
Зочин [59.153.114.60] 2019-09-25 14:46:49
Нэр нь биш ээ
Зочин [182.160.1.157] 2019-09-25 06:01:06
Ояаката гэдэг нэр биш дэвжээний багшийг тэгж нэрлэдэг юм.Мэдэхгүй юмандаа битгий хошуу дүрж бай.
Japanaas [36.11.224.248] 2019-09-25 03:59:46
yopi d amidardag bi Mongoliinhoo soninoos iim yum anh olj medeh yumaa. Yopi d sumo uzdeg meddeg hun hovor shuudee.
Зочин [202.126.89.26] 2019-09-27 01:57:41
Монголд хагшчүүл н л үзнж байгаа даа
зочин [103.229.122.62] 2019-09-25 03:03:46
ум ма ни бад ми хум.