Энэ УИХ тарахгүй байх TАВАН шалтгаан

Aдмин / Улстөр

ШАЛТГААН-1. Сонгогчдынхоо итгэлийг хөсөрдүүлж болохгүй

2016-2020 оны сонгуульд МАН үнэмлэхүй олонхи болж төр барьж эхэлсэн. Тэд өнөөдөр өөрсдийн тулгыг нь тулж, туургыг нь тойруулж босгосон орд өргөөгөө буулгаж хураах юм ярьцгааж байна. Сонгогчдын итгэл гэдэг зүгээр нэг базаад салхинд шиддэг цагаан цаас биш. Хэрвээ МАН-ын 64 гишүүн ард түмний дэмжлэгтэйгээр өөрсдийн байгуулсан УИХ-аа тараачихвал нүдний булай болох нь тодорхой. МАН-ын 64 гишүүн 64 үүлээ соногчдоочоо УИХ-ыг чинь тараачихлаа гэж уучлал гуйнгаа санал гуйна гэдэг тийм амар ажил биш. Совесть гэж байдаг л юм бол өнөөгийн УИХ-ын гишүүд сонгогчдоосоо ичиж эмээх үүднээс УИХ-ыг тараахгүй байх нь төрд ч, түмэн олонд ч тустай гэдгийг мэдрэхийн дээдээр мэдэрч байгаа нь лавтай. Сонгогчдынхоо итгэлийг хөсөрдүүлж, сэтгэлийг хөргөвөл юунд хүргэхийг эрхэм төрийн түшээд бүгд мэдэхийн дээдээр мэдэж байгаа биз.

ШАЛТГААН-2. УИХ богино насжилттай байж болохгүй

Ардчилсан Үндсэн хууль батлагдсанаас хойш томилогдсон Монгол Улсын Засгийн газруудыг дунджаар 1.8 жил насжилттай гэсэн албан ёсны судалгаа бий. Энэ 75 гишүүн тэнэг л биш бол УИХ-ыг сонгуулийн бүрэн эрхийн хугацаанд томилогдож л байдаг, огцорч л байдаг цаасан дэвүүр шиг Засгийн газартай адилхан хэврэг насжилттай болгохгүй нь тодорхой. Үндсэн хуульд өөрчлөлт оруулбал УИХ-ын бүрэн эрхийн хугацааг тав зургаан жил болгоё гэх санал санаачилга гарч байсан. Одоо дөрвөн жилээ ч гүйцээхгүй тарах тухай ярьж байна. Хэрвээ ийм жишиг тогтвол Монгол Улсад төрийн эрхийн төлөөх сонгууль хийх ч шаардлагагүй болох биз.

ШАЛТГААН-3. Хөхөө өвлөөр сонгуулийн ирц бүрдэхгүй

Одоо монгол орон даяар намрын ажил ид оволзож байна. Хэрвээ УИХ өнөө маргаашгүй тарлаа ч гэсэн Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу дараагийн УИХ бүрдтэл тодорхой хугацаа орно. За, энэ Их хурал тараад дараагийн УИХ-ын сонгууль боллоо гэж муугаар бодъё л доо. Дор хаяж л энэ оны арванхоёрдугаар сар, ирэх жилийн нэг, хоёрдугаар сар хүртэл УИХ-ын сонгууль болохгүй сунжрах хуулийн процесс үргэлжлэх ёстой. Зуны дэлгэр цагт хоёр том намынхан нь унаа тэргээр үнэ төлбөргүй ээлжилж ачиж зөөгөөд байхад жар гаруйхан хувьтай байдаг сонгуулийн ирцийг хөхөө өвлийн хүйтэн, хөр цасны хайрууд тархай бутархай аж төрдөг хэнэггүй сонгогчид бүрдүүлж амжих билүү. Энэ бол энэ УИХ тарахгүй байх хамгийн бодитой үзүүлэлт.

ШАЛТГААН-4. Сөрөг хүчинд боломж болно

Хэрвээ УИХ тарлаа гэж бодоход “МАН засаглаж чаддаггүй” гэсэн гол логик дээр сөрөг хүчин тоглолт хийх нь хэн бүхэнд ил. Энэ бол Ардчилсан болон бусад намынхны бэлэн хоол болно. Өрсөлдөгчид нь өөрсдөө номхон тэмээ шиг өвдөглөөд өгөхөөр хэн л ноолж ноцохгүй шиг өнгөрөхийг бодох билээ. Чухам энэ хоржоонтой тоглолт МАН-ынхныг өөд нар харуулахгүй учраас “Ахиллын өсгий” гэдэг шиг энэ эмзэг байдлаа олонхиуд эрхбиш мэдэрсэн л байгаа. Тиймээс хоргодож буй УИХ-аа тарааж хаях сонирхол эрх баригчдад байхгүй гэсэн үг.

ШАЛТГААН-5. Хамгийн чадамжгүй, өөрөө тарсан парламентийн гишүүн болохыг хэн ч хүсэхгүй

УИХ-ыг тараахад гишүүдийн гуравны хоёр хувь буюу 52 гишүүн гарын үсэг зурж байж УИХ-ыг тараах санал хүчинтэй болж хэлэлцэгдэх учиртай. Гэтэл хамгийн чадамжгүй, өөрөө тарсан парламентийн гишүүн болохыг хэн ч хүсэхгүй учраас 52 гишүүн гарын үсэг зурж УИХ-аа тараана гэдэг худлаа. “УИХ-ыг тараах талаар дөч гаруй гишүүн гарын үсэг зурсан” гэж яригдаж буй ч энэ бол зүгээр л цуу яриа төдий гэдгийг зарим хүмүүс өгүүлж буй. Дөнгөж арваадхан гишүүн л гарын үсгээ зурсан гэсэн мэдээлэл ч байгаа юм.

УИХ тарахгүй байх ийм бодит таван шалтгаан байна. Эрхэм гишүүд тэнэгтэж тойрог руугаа гүйгээд штабаа байгуулж бужигнуулаад байлгүй ирж ажлаа хий.


Сэтгэгдэл

zochin [202.131.243.190] 2019-09-26 06:08:11

AH dandaa aldaan deer doroolj toglolt hiij sursan ulsuud odoo AH garna gej seruun zuudelj baina daa Mongol ulsiig 30 jil orond oruulsan teneg l bish bol AH mongolchuud songohgui l baihdaa??????

Иргэн [202.126.89.96] 2019-09-25 23:41:48

УИХ тарвал ард түмэн дахиад МАН-д итгэл өгөх нь юу л бол.Би лав тарвал саналаа МАН-д итгэж дахиад өгөхгүй.МАН нэгдмэл атгасан гар шиг нэгдэх хэрэгтэй.Ардчилсан намын алдааг давтаж болохгүй дээ

зочин [59.153.113.17] 2019-09-25 07:14:45

Тарсан,тараагүй монгол улс мухардалд орчихсон бгаа,ямар хуви заяа монголын ард түмний өмнө,монгол улсын өмнө ирсэнийг хэн ч мэдэхын арга алга,ёстой дээд тэнгэртэй монголчууд монгол холбоотой юм бол хөх тэнгэр л мэдэх хэрэг,монголын газар нутаг дээр ийм олон шоргоолж шиг хулгайч,луйварчид үүрлэсэн бгааг хөх тэнгэр мэдэж бгаа бол цээрлэл хүртээж л таараа,

ЭНХБАЯР БН [202.70.34.115] 2019-09-25 06:54:07

ТАРАХ БОЛ ХАМГИЙН ЭХНИЙ БОЛОХ ЁСТОЙ ЗҮЙЛ. ЦААША АРД ОЛОН СОНГОГЧДЫГ ДОРОМЖИЛЖ ХУУЛЬ ЗӨРЧСНИЙХӨӨ /60 ТЭРБУМ, ЖДҮ, КОНЦЕСС, ЭРДЭНЭТ......... ГЭЭД / ТӨЛӨӨ ХАРИУЦЛАГАА ХҮЛЭЭХ ЁСТОЙ, ҮҮНИЙГ Л МУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ШААРДААД БГАА НЬ ТОДОРХОЙ БУС УУ........

иргэн [192.82.66.152] 2019-09-25 06:50:16

ҮХ-н нэмэлт өөрчлөлтийг ард иргэд дэмжчихнэ гэсэн уйваагүй удардагч нарын харалган уйнхаагүй бодол түүнийг хэрэгжүүлэгч хамсаатан нарын үг үйлдэл мөнөөс мөн.УИХ тарах үндэслэлгүй.Харин эсрэгээрээ ингэж хэлсэн УИХ-н гишүүд одоо янз бүрийн мөнгө авагч тэмцэгчдийн нэр зүүсэн ТББ-н хараанд өртөж янз бүрээр бичүүлж дарамтлуулж муулуулж байгаа нь илт боллоо.Үүнд тагнуул цагдаа шүүх АТГ-хан шударга алсын хараатай хандах хэрэгтэй байна шүү.Одоо ноднингийн хэрүүл дарамт шахалт хэлмэгдүүлэлтийн цаг ирж нөгөө ажлаа эхлэж байна шүү.Хууль хяналтынхан сайн хяналтаа тавихгүй бол эх оронч шударга ёс нэрийн дор төр түмнийг хагардуулж өөрсдөө цэвэр үлдэх арга мэх заль нь мэр сэр гарч эхлэж байна даа.

Зо [66.181.161.87] 2019-09-25 06:44:48

Хүрэлсүх. Хороо цэргийн өмнө үүрэгдэх хэмжээний л хүн байх юм. Тэр ярианы утга авцалдаа, агуулга энтэр нь төрийн бодлогын хэмжээний байх ёстой биздээ. Уул нь их юм горьдож байсан юмсан. Ер нь гарч ирэхэд нь л хүмүүс " нөгөө шоучин залуу бүтэхгүйээ" л гээд байсан юм. Их хурал чадамжгүй болж байгаа юм бол түүнээс сонгогдсон ЗГ тарах чадамжгүй гэсэн үгүү

ок [66.181.181.139] 2019-09-25 06:42:28

одоо нээрээ УИХ ын ярьж хэлж байгаа хүмүүсийг харахаар л бүүр нэг итгэл үнэмшил төрөхөө байсан шэдэ, яагаад гэхээр бараг бүгдээрээ авилгал албан тушаалын асуудалтай гарууд юм бишүү, тэгээд л нээх ам ажил хоёр тэс ондоо хүмүүс, бүгдийн ачаад ганц худаг руу явуулах болчихоод, наад хүмүүс чинь шүүхийн шинэчилэл ерөөсөө хийхгүй, өмдөндөө чацга алдаад яваад байгаан бишүү, би тэгж ойлгоод байгаа, ,шдээ, манай энэ монголын өндөр албан тушаалтанууд чинь дандаа гэмт хэрэгт хэдэн бумаар нь холбогдцон өөрсдийнх энэ тогтолцоо нурах л юм бол шорон хүлээгээд байгаа хүмүүс өөрсдөө сайн дураараа огцорох уу ааан, яаж ч эрүүл ухаанаар бодсон, бүүр дан шинэ хүмүүс гаргаж ирж авилгал албан тушаалын хэрэгтнүүдтэй тэмцэнэ шүүдээ энэ янзаараа бол ёстой худлааа

Зочин [103.229.122.59] 2019-09-25 06:28:44

Ирэх хаврын сонгулаар одоогийн 76 гаас нэг ч хүн дахин сонгохгүй л байхад болно шүү дээ.

Иргэн [66.181.191.149] 2019-09-25 06:06:34

ТАРААХ 50 ШАЛТГААН БАЙНА ШҮҮ

Зочин [66.181.176.89] 2019-09-25 05:46:27

Тэнэг юм ярьж байна. Сорог хучинд боломж олгоно ч гэх шиг. Одоо ард тумэн бид энэ тоглоомоор тоглохгуй. Тарахгуй бол хоогоод тараана. Дараа нь ямар засаг тогтоохоо ард тумэн мэднэ.

[202.131.227.178] 2019-09-25 04:48:25

бүгд шоронд очих учиртай. ИХ -тарлаа гэсэн шийдэлд хүрлээ, гараад ирэхэд нь л шууд ачиж шоронд буулгах учиртай.

зочин [124.158.111.11] 2019-09-25 04:45:09

Сонгогчдийн итгэлийг хөсөрдүүлж болохгүй гэнэ үү. Ёстой нэг хөсөрдүүлээд булайгаа тарьж байгаа биш үү!!! Сонгуулийн ирц харинч нэг бүрдэх байлгүй. Өьөлжөөндөө буусан ажил багатай, Сургууль эхэлсэн бүх юм жигдэрсэн байх нь сайн зохион байгуулвал харинч ирц бүрдэх магадлал өндөр байна. Сөрөг хүчинд ашигтай бус хулгайчдаас салж шинэчлэгдэхэд тустай. Хамгийн чадамжгүй гэдэг нэр тарсан ч тараагүй чтүүхэнд энэ парламентаас салахгүй болсон. Харин өөрсдөө исанаачилж тарвал хойс үеэс гайгүй нэр сонсох байлгүй.

Зочин [202.179.31.1] 2019-09-25 04:37:49

Нэгэнт ард түмэн,сонгогчид итгэж саналаа өгсөн хойно чадамжтай бай,чадамжгүйч бай хутганы ирэн дээр гэгчээр ингэж адгаж тэвдэж болохгүй биз ээ,тэртээ тэргүй одоохон нөгөө сонгууль чинь эхэлчихнэ,бараг эхэлчихсэн,байдал ийм байхад шүү.Сонгогч олон түмэн тавих дүнгээ тавина.Үнэхээр энэ 5 шалтгаан байгаа гэдгийг дэмжиж байгаа.Төрөөр тоглож буруу жишиг тогтоож болохгүй,МАН-ын хэсэг залуу гишүүд өөрсдөө ашигтай мэтээр үзэж байгаа бололтой.Тийм биш харинч эсрэгээрээ эргэж үүн дээр чинь дөрөөлж бусад намууд чинь БААТАР-ын дүрд тоглоод та нар будаа болно,буруу жишиг тогтоно,загварч болж мэднэ/Засгийн газар шиг/Иргэдийн уур амьсгалыг сайтар судалж л шийдэх учиртай.

Зочин [103.111.68.3] 2019-09-25 04:18:03

ТАРААХ 100 ШАЛТГААН БАЙНА ХӨӨ...

Zochin [202.126.89.174] 2019-09-25 04:14:07

Bitgii hutsaad bai baragl tal ni shahuu hulgaich nar shurgalsan nam. Taraahaas uur gartsgui, daraa ni huuliin baiguullagaar yavj hergee shalguul shoronluugaa tonil novshnuudaa!

Зочин [66.181.178.90] 2019-09-25 04:13:12

Үүнийг бичигч хөлсний алуурчин бол АНус намын бөгсийг долоож амьдрагч. АНус намынхан бичүүлж байгаа юм биз дээ.


16 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
16 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.