"Хүч" спорт хорооны тамирчин, ОУХМ Т.Тулга "ТОКИО-2020" олимпийн анхны эрхийг авчирлаа

Д.Тулга / Спорт

"Хүч" спорт хорооны тамирчин цагдаагийн дэд ахлагч Т.Тулга Нур-Султаны Дэлхийн аврага шалгаруулэх тэмцээний эрэгтэйчүүдийн 65 кг-ын жинд 2018 оны цэргийн ДАШТ-ий мөнгөн медальт Германы Александр Семисоровтой хийж 8:0-ээр яллаа. Ийнхүү Т.Тулга Монголын чөлөөт бөхийн тамирчдаас “Токио-2020” зуны олимпийн их наадмын анхны эрхийг авчирч байна.

Өсвөр үе, 23 хүртэлх насны Азийн аварга, Тахтийн цом ОУТ-ий алт, Мадридын Гранпригийн хүрэл, Дмитрий Коркиний нэрэмжит ОУТ-ий мөнгө, хүрэл, “Монголиа Опен” ОУТ-ий хүрэл, Роман Дмитриев, Борис Будаевын нэрэмжит залуучуудын ОУТ-ий аварга, 2019 оны Монгол Улсын аварга, ОУХМ Төмөр-Очирын Тулга Нур-Султаны ДАШТ-ий эрэгтэйчүүдийн 65 кг-ын жинд ийнхүү шагналт тавдугаар байрт орлоо.

Тэрбээр хүрэл медалийн төлөөх барилдаанд ДАШТ-ий мөнгө, хүрэл, Азийн наадмын алт, мөнгөн медальт, Азийн хошой аварга Энэтхэгийн алдарт бөх Бажранг Пуньятай хүч үзсэн юм. Өнгөрсөн жил Будапештийн дэлхийн аваргад анх удаа зодоглохдоо шөвгийн наймд түүнд 3:5-аар ялагдаж байсан бол энэ удаа 7:8-аар дийлдлээ. Барилдааныг 6:2-оор хошуучилж яваад зургаан оноо дараалан алдаж ялагдав. Өдгөө 21 настай түүнд дэлхийн медаль тун ойрхон байлаа.

“Токио-2020” олимпийн наадмын эрхээ авсан, цагдаагийн дэд ахлагч Т.Тулгад спортын өндөр амжилт хүсье.


Сэтгэгдэл

зочин [202.131.229.246] 2019-09-26 01:59:20

сайн байна шүү амжмлт

Зочин [66.181.179.179] 2019-09-25 15:25:13

Одоо ирэх жил оронд нь еер хун явуулах гээд бас беен хэруул болно доо, энэ би эрх авсан би явна гэж уйлан дуугарч давхиад л кк

Zochin [202.179.30.6] 2019-09-25 08:21:26

Mgl-uudiig tugsgul-iin barildaan hiij chaddaggyi gej ynen l helsen yum bna daa.

sie [202.179.26.135] 2019-09-25 07:29:39

amjilt h


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.