Сарьдагийн хийдийн нууцыг дэлгэсэн үзэсгэлэн маргааш болно

Н.Алтанцэцэг / Боловсрол

Өндөр гэгээн Занабазарын уран бүтээлийн ордон гэгддэг Сарьдагийн хийдийн нууцыг дэлгэсэн үзэсгэлэн маргааш буюу есдүгээр сарын 27-нд Монголын үндэсний музейд болно.

ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн захирал, академич С.Чулуунаар ахлуулсан эрдэмтэн судлаачдын Үндэсний шинжилгээний баг 2013-2018 онд буюу зургаан жилийн турш Өндөр гэгээн Занабазарын байгуулсан Сарьдагийн хийдэд хээрийн малтлага судалгаа хийжээ.

Судалгааны үр дүнд Сарьдагийн хийдийн гол цогчин дуганы хоймор хэсгээс язгуурын таван бурхан 3000 орчим, мөн шавраар урласан том хэмжээний бурхан 10, үлэмж хэмжээтэй бурхдын хэсэг, шавар сац, сүншигийн эд зүйлс гэх мэт олон олдвор илрүүлсэн байна. Энэхүү олдворуудыг тоолж бүртгэн, сэргээн засварлан Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийнхээ сан хөмрөгт шилжүүлжээ. Тус хүрээлэнгийн судлаачдын баг Өндөр гэгээний Сарьдагийн хийдэд хийсэн зургаан жилийн малтлага судалгааны ажлаа цогц үзэсгэлэнгээр тайлагнах гэж байгаа юм байна.

Түүнчлэн Сарьдагийн хийдийн бүтээн байгуулалтыг харуулсан 3D анимэйшн, малтлага судалгааг харуулсан баримтат кино, зураг дүрсний слайд шоуг үзүүлэх гэнэ. Мөн баримтат кино, холограм зураг үзүүлэх зэрэг технологийн дэвшлүүдийг ашиглах гэнэ. Үүнээс гадна олон нийтэд зориулж “Өндөр гэгээн болон түүний өв” сэдэвт цуврал лекцийг эрдэмтэн судлаачид унших, хүүхэд багачууд үзэгчдэд зориулсан шашны урлагийн боловсролын хөтөлбөрийг хуваарийн дагуу явуулна.

Үзэсгэлэнд Монголын үндэсний музейн сан хөмрөгт хадгалагдаж буй Өндөр гэгээний холбоотой дурсгалуудыг сонирхуулахаас гадна Европт хэрэглэж байсан нарны цаг, оросын буу, Энэтхэгт оршиж байсан Моголын эзэнт улсын худалдааны зоос, Балба зоос, Мин улсын язгууртны шаазан эдлэлүүдийг дэлгэх аж.


Сэтгэгдэл

ха ха [202.126.88.163] 2019-09-28 09:34:37

Та нар яг үхэр монгол нэрэндээ тарсан байна шүү

зочин [59.153.113.17] 2019-09-26 03:52:15

Түүхээ ярих дуртай духанууд ни уншиж, бичээд цагаан хөөсөө жавжаараа цахартал яриад улсаа хөгжүүлнэ гэж холоо хэвтэнэ,урагшаа харж дэлхийн олон орны сайн сайхан жишээ жишигийн монголд үлгэр дууриал болгож хийж бүтээж урагшаа харж дайчин амидарцгаа,улиг болсон улирсан баларсан түүхийг 70 жил ярилаа,30 жил хийж бүтээсэн зүйлгүй хэрүүл тэмцэл хийж монголыг мохоож алж бгаан хөгжил дэвшил биш шүү,урагшаа харж явцгаа

Зочин [122.201.23.28] 2019-09-26 07:17:36

urd xoidox shataa xaralgui,medelgui yaj chi uragshaa xarj yavax geev ee....

Зочин [202.9.42.173] 2019-09-26 02:48:52

Өнгөрсөн нь өнгөрсөндөө, балар цагийн булай мухар сүсгийн мунхруулга булшиндаа, монголоо манжид хадган дээр тавьж урвасан занабазар гэгч нь түүхийн хогондоо тарчилж хэвтвэл барав. Монгол хойшоо ухарч, хогондоо дарагдаж хотлын шившиг болохын оронд урагш давшиж олон орны жишгээр өөдлөн хөгжмөөр байна!

Зочин [139.5.217.51] 2019-09-26 03:13:32

Түүхээ мартаж үл тоовол хөгждөг гэж наад усан толгой чинь л бодоод байна

Зочин [139.5.217.51] 2019-09-26 03:10:51

Хол очиж хуцаа гахай минь


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.