Б.Чинбат: Дижитал хөгжилд хамтдаа

Aдмин / Технологи

Мэдээлэл харилцаа холбооны үзэсгэлэнг Монгол Улсын Засгийн газрын тохируулагч агентлаг Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар 13 дахь удаагаа “Дижитал хөгжилд хамтдаа” уриа дор мэдээлэл технологийн салбарын 40 гаруй төлөөллүүд оролцож, техник технологийн дэвшил, шинэ бүтээгдэхүүн үйлчилгээгэээ олон нийтэд танилцуулж байна.

2017 онд ICT EXPO үзэсгэлэнгийн үеэр төрийн мэдээлэл солилцооны “ХУР” системийг танилцуулан хэрэглээнд нэвтрүүлж байсан бол өнөөдөр төрийн 60, хувийн хэвшлийн 31 байгууллага тус системд холбогдож 31 сая үйлчилгээг үзүүлжээ. Мөн 2018 онд иргэнийг цахим орчинд таних “ДАН” танилт нэвтрэлтийн нэгдсэн системийг танилцуулж байсан. Харин энэ жил тус хоёр системийн нэгдэл болох төрийн 100 гаруй лавлагаа мэдээллийг иргэдэд цахимаар үзүүлэх https://mgov.mn порталыг ICT EXPO-2019 үзэсгэлэнд танилцуулав.

Тус үйл ажиллагааны нээлтийн үеэр ХХМТГ-ын дарга Б.Чинбат “Манай салбарынханд дижитал шилжилтийн энэ үе маш их боломжийг нээж өгчээ. Мөн бидэнд даван туулах ёстой сорилтууд ч тулгарч байна. Энэ салбарынхан хүчээ дайчлан нэгдэж илүү том зүйлд хүрэхийн төлөө зорих хэрэгтэй. Тийм учраас “Дижитал хөгжилд хамтдаа” гэсэн уриалгыг дэвшүүлж байна” хэмээн онцолсон юм.

Л.ЛХАГВАЖАВ


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 08:59:52

ZAP [202.131.228.66] 2019-12-12 08:59:51


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.