Өнөө шөнө Яармаг-Сонгинын орчмоор цочир хүйтэрнэ

Н.Алтанцэцэг / Шинжлэх Ухаан

Өнөө, маргаашдаа зарим газраар нойтон цас орж, цаашдаа ихэнх нутгаар сэрүүн байхыг Цаг уур орчны шинжилгээний газраас анхааруулж байна. Мөн өнөө шөнө Төв аймгийн хойд хэсэг, Булган, Сэлэнгэ аймгийн нутгаар хөрсөн дээр цочир хүйтрэх тул, ил задгай төмс, хүнсний ногоо хайрагдаж болзошгүйг сэрэмжлүүлэв.

Түүнчлэн өнөөдрийн 11:00 цагийн байдлаар 51 чиглэлд 83 тээврийн хэрэгслээр 2,905 зорчигч замд явсан байна. Булган, Орхон, Дархан-Уул аймгуудад бага зэргийн бороотой, уулархаг хэсгээрээ цас хаялж, бусад нутгаар цаг агаар тогтуун, зам даваа саадгүй байгаа тул тээвэрлэлт хэвийн байгаа аж.

Харин Булганы Бүрэгхангай-Орхон чиглэлийн шороон замын нөхцөл байдал оройдоо шавар ихтэй болж, хүндрэх төлөвтэй байгаа тул иргэд, тээвэрчдийг анхаарал болгоомжтой зорчихыг Зам тээврийн хөгжлийн яамнаас анхааруулсан юм.

Улаанбаатар хотод аравдугаар сарын 01-ний 20:00 цагаас 02-ны 20:00 цагийн байдлаар үүлэрхэг, ялимгүй хур тунадас орохоор байгаа юм. Салхи зүүн хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 3-5 градус, бусад хэсгээр 0-2 градус хүйтэн, хөрсөн дээр цочир хүйтэрнэ, өдөртөө 5-7 градус дулаан байна.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.