Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар “Валдайн 16 дугаар бага хурал”-д оролцож байна

Д.Тулга / Гадаад мэдээ

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар ОХУ-ны Сочи хотноо 2019 оны 10 дугаар сарын 1-3-ны өдрүүдэд болж буй “Валдайн 16 дугаар бага хурал”-ын “Их Евразийн гео эдийн засгийн орон зайн шинэ хэлбэр” сэдэвт салбар хуралдаанд илтгэгчээр оролцож, үг хэлэв.

Уг салбар хуралдаанд ОХУ-ын Үндэсний судалгааны их сургууль “Эдийн засгийн дээд сургууль”-ийн Дэлхийн эдийн засаг болон Дэлхий улс төрийн бодлогын тэнхимийн эрхлэгч С.А.Караганов, Бүгд Найрамдах Казахстан Улсын Алмата удирдлагын их сургуулийн Төрийн болон олон нийтийн бодлого, эрх зүйн сургуулийн тэнхимийн эрхлэгч Аскар Нурша, БНХАУ-ын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Гадаад хамтын ажиллагааны хорооны орлогч дарга Фу Ин, Бүгд Найрамдах Узбекистан Улсын Гадаад хэргийн яамны харьяа Дэлхийн эдийн засаг, дипломатын их сургуулийн профессор Улугбек Хасанов нар мөн илтгэгчээр оролцож шинээр үүсч буй Их Евразийн орон зайн асуудлаар тус тусын байр сууриа илэрхийлэв.

Олон улсын “Валдай” клубын хуралд олон улсад нэр хүндтэй улс төр судлаач, шинжээчид хуран цугларч дэлхийн өмнө тулгарч буй олон улсын харилцаа, улс төр, эдийн засаг, аюулгүй байдлын өргөн хүрээтэй цаг үеийн асуудлаар нээлттэй яриа, хэлэлцүүлэг өрнүүлдэг онцлогтой хурал юм.


Сэтгэгдэл

Зочин [66.181.182.171] 2019-10-02 10:07:14

Тамхи хар тамхины мафичин нь хэн бэ? Офшор данснаас санхүүжүүлдэг үү

sudlaach [103.111.68.3] 2019-10-02 05:50:12

Валдайн мэлтгэлзээний клубт хэлэлцдэг сэдвүүд дэлхийн нийгэм улс төр, эдийн засгийн хүндрэлтэй асуудлыг хөндсөн маш чухал бөгөөд сонирхолтой байдаг юм. тийм болохоор бараг анх удаа Монгол төлөөлөгч оролцсон нь зөв, харин манай улсын байр суурь, ашиг сонирхлын талаар ямар үр дүнтэй гарах нь сонин байна.

Зочин [202.126.89.227] 2019-10-02 04:47:09

Энэ Цогтбаатар байнга гадаадад хэрэгтэй хэрэггүй хурал зөвөлгөөн, уулзалтанд оролцож явах юм. Хайран төсвийн мөнгө. Гадаад томилолтыг нь болиулаачээ. Яаж энэ хүнээс салаа даа Үнэхээр залхаж байна.

Зочин [103.111.68.3] 2019-10-02 04:11:35

ЭЗЭНГҮЙ ТӨРИЙН ЭМЭГНЭЛ... ЭНЭ НООВШД ЗУУГААЛЖ ЯВАХ Л ЧУХАЛ ИЙМ ТӨРТЭЙ БАЙСНААС ХЯТАДАД ДАГААР ОРЦГООЁО ОДОО БОЛЛООО ХУЛГАЙЧУУДАА, ЭСВЭЛ БОСЦГООЁО..

Зочин [114.253.71.80] 2019-10-02 03:53:10

GAHAI MINI AJLAA OGOOD DALD OROOCHEE


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.