С.Амарсайхан: Хотын хөгжил хороо дүүргээс эхэлнэ

Д.Тулга / Нийгэм

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан тэргүүтэй хотын удирдлагууд, холбогдох албаныхан болон төвийн зургаан дүүргийн Засаг дарга нар Баянзүрх дүүргийн 22 дугаар хороонд ажиллалаа.

“Иргэд оршин суугчдын өргөдөл гомдлыг шийдвэрлэх, амьдрах орчин нөхцөлийг сайжруулах зорилгоор хотын удирдлагууд дүүргийн Засаг дарга нартай хамтран ажиллана. Нийслэл хотын хөгжил хороо, дүүргээс ихээхэн хамааралтай, иргэдийн оролцоог хангаж ажиллах нь чухал учраас өнөөдрөөс бүх дүүрэгт ажиллана. Нийслэлийн бодлого шийдвэр, зорилго, зорилт нэг байх ёстой учраас хороо, дүүргийн Засаг дарга нар төрийн ажилд хариуцлагагүй загнаж, улс төрийн зорилгоор хандахгүй байх ёстой” хэмээн уулзалтын эхэнд хотын Захирагч С.Амарсайхан онцоллоо.

НЗДТГ-ын Хяналт, шинжилгээ үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга нийслэлийн дүүрэг, хороодын үйл ажиллагаатай холбоотой өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн мэдээллийг танилцууллаа. Иргэдийн зүгээс нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд хандаж энэ оны нэгдүгээр сарын 02-ноос есдүгээр сарын 27-ны өдрийн хооронд нийт 36 524 өргөдөл, гомдол ирүүлснээс 34 193 буюу 93.6 хувь нь шийдвэрлэгдэж, 2331 буюу 6.4 хувь нь шийдвэрлэх шатандаа байгаа аж. Үүнээс нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд хандаж 19 833 өргөдөл, гомдол ирүүлснээс 94.7 хувь нь шийдвэрлэгджээ.

Өргөдөл, гомдлын олонх нь хүнсний чанар, аюулгүй байдлын хяналтын тухай, хог цэвэрлэгээ, тээвэрлэлтийн талаар, газар чөлөөлөх талаар, нийтийн эзэмшлийн гудамж талбай болон ТҮЦ, павильон, ил задгай худалдаа үйлчилгээ, хороодын үйл ажиллагааны тухай байжээ. Мөн өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн явцад 15432 зөрчил бүртгэгдсэнээс Баянзүрх дүүрэгт хамгийн их зөрчил бүртгэгдсэн талаар Х.Гантулга дарга мэдээллээ. Дүүрэг, хороодын үйл ажиллагаатай холбоотой иргэдээс ирүүлсэн өргөдөл гомдлын ихэнх хувь нь хорооны үйл ажиллагаа сул, дүүрэг хороодын ажилтан албан хаагчдын ёс зүй, ажлын цаг ашиглалтын талаар байна гэв. Тиймээс цаашид нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд, албан тушаалтанд хандаж гаргасан өргөдөл, гомдлыг бүх талаас нь нягтлан судалж, хууль зүйн үндэслэлтэй нэг мөр эцэслэн шийдвэрлэж, хуулийн хугацаанд хариу өгч ажиллахыг дүүргүүдийн Засаг дарга нарт анхааруулсан юм.

Сайжруулсан шахмал түлшний түгээлт, борлуулалтад дүүрэг, хороодын Засаг дарга нарыг онцгой анхаарахыг даалгав


Сэтгэгдэл

хх [202.55.191.205] 2019-10-02 08:56:54

Тэрбишдагва гишүүнээ та ТБД андууд нэртэй энэ балгасаа хэзээ буулгаж авах вэ ард нь байгаа 7-шарын 5-р байрны оршин суугчид таны энэ балгаснаас болж гэртээ амьдрах аргагүй болоод байна амьсгалах агаар ч дутмаг ,орцоороо орох гэхээр бараа ачсан машинууд чинь орцны хаалга таглаад зогсчихсон хүүхдийн тоглоомын талбай ч байхгүй улаан шороо бужигнасан шөнө өдөргүй машин сигналдсан нэг иймэрхүү түгжигдмэл орчин бий болоод байна тэгээд бас газраа тэлээд гараж хиамны үйлдвэр харуулын байрч гэх шиг балгас нэмж босгоод байх юм дандаа тэтгэвэрийн хөгшчүүл өвчтөй зовлонтой хөгжлийн бэрхшээлтэй улсууд голцуу амьдардаг энэ байрнуудын оршин суугчдыг бодооч хотын захиргаа энэ хөлдүүдээ шаардлага тавиач, ирэх сонгуулиар чиний эсрэг сөрөг суртчилгаа хийнэ шүү босож тэмцэхэд бэлэн байгаа шүү муу паразит минь Германы үнэ хямдарсан муу сайн новш авчирч ард түмнийг шулж байгаа муу луйварчин шүүдээ чи

Зочин [202.180.220.172] 2019-10-02 06:32:09

Хороо гэж юу хийдэг, ажил нь хэдээс эхэлдэг, хэдээс тардаг нь бүү мэд албан байгууллага ч гэхэд хэцүү газар байх юм. Заавал хороо байх хэрэг байгаа ч юм уу даа. Хэнд ч хэрэггүй шат дамжлага, чирэгдэл болсон төсөв үрэхээс өөр ажилгүй, хэн юу хариуцдаг нь ч тодорхойгүй. Захиалсан паспортоо авах ч юм уу нөгөө л чирэгдэл болсон шалтгаанаар зайлшгүй шаардлага гараад хэдэнтээ очихоор хариуцсан ажилтан нь байдаггүй. Аз болж тэр хорооны ажилтан бололтой нэг ЭРХЭМЭЭС асуухаар баас хамартаа наасан юм шиг тэр хавьдаа ихэрхсэн зан харьцааны доголдолтой хоосон тархи цалин хороогоод л сууж байх юм.

w [202.70.34.89] 2019-10-02 04:17:46

100 ailig hotoos gargaach ee


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.