Жастин Бибер, Хейли Болдуин нар дахин гэрлэжээ

Д.Тулга / Энтертайнмент

Канадын дуучин Жастин Бибер, Америкийн загвар өмсөгч Хейли Болдуин нар даваа гарагт дахин гэрлэжээ. Тэдний хуримын ёслол Өмнөд Каролина муж улсын Блаффтон хотод “Montage Palmetto Bluff” тансаг зэрэглэлийн амралтын газарт болсон байна. Хуримын ёслолд хосуудын гэр бүлийнхэн болон найз нөхөд оролцсон байна.

25 настай Ж.Бибер, 22 настай Х.Болдуин нар өнгөрсөн зун сүй тавьсан бөгөөд хэдэн сарын дараа Нью-Йорк хотын шүүхэд нууцаар хуримласан байна. Ж.Бибер гэрлэсэн гэдгээ өнгөрсөн 11 дүгээр сард албан ёсоор мэдээллэж байжээ.

Энэ удаа залуу дуучин хуримын гэрэл зургуудаа нийгмийн сүлжээний хаягтаа нийтэлжээ. Түүнчлэн Х.Болдуин хэдэн сарын өмнөөс өөрийн албан ёсны “Instagram” хаягаа Хейли Бибер болгон өөрчилсөн байна.

image


Сэтгэгдэл

Зочин [188.29.165.226] 2019-10-02 15:40:03

Хэн хэндээ хавааск.

Зочин [150.129.143.75] 2019-10-02 07:42:50

ОДОО ТЭГЭЭД ЯАХ УУ?

Зочин [66.181.190.14] 2019-10-02 07:19:09

Emegtei n tsarai muutai ym bn


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.