Газрын тос боловсруулах үйлдвэр барих газрыг өргөтгөв

Н.Алтанцэцэг / Орон нутаг

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Дорноговь аймгийн Алташирээ сумын нутагт газрын тос боловсруулах үйлдвэр барих 150 га газрыг 255 га-гаар өргөтгөж нийт 405 га газрыг улсын тусгай хэрэгцээнд авав.

Газрын тос боловсруулах үйлдвэр олон төрлийн дулаан химийн урвал явах байгууламж, өндөр даралт болон температурт тэсвэртэй тоног төхөөрөмж зэргээс бүрдэнэ. Мөн химийн бодис, галын болон тэсэрч дэлбэрэх, хялбар авалцах шингэн, хий бүхий бүтээгдэхүүн үйлдвэрлэж, хөнгөн нүүрс устөрөгчийн хий, хүхрийн исэл, аммиак зэрэг хий үүсгэх юм. Үйлдвэр цаашид хүчин чадлаа нэмэгдүүлж, импортыг орлох, нэмүү өртөг шингэсэн бусад бүтээгдэхүүн үйлдвэрлэх нефть-химийн үйлдвэр болж өргөжихөөр байна. Энэ бүхнээс үүдэн Галын аюулгүй байдлын тухай, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн холбогдох заалтуудыг үндэслэн талбайн хэмжээг өргөтгөжээ. Дорноговь аймгийн Сайншанд хотоос үйлдвэр хүртэлх 27 км төмөр зам, 18.8 км автозам болон цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцыг ирэх долоо хоногт Улсын комисс хүлээн авна.


Сэтгэгдэл

Зочин [202.21.109.126] 2019-10-02 19:50:41

Нэг оркийн тамхины иш хувь заяаг нь шийдэж мэдэх үйлдвэр босгох нь эрсдэл маш өндөр юм. Боловсруулах тосыг нь хужаа нар барьж дуусгахаас өмнө хуг сороод юм үлдээхгүйгээ мэдэж байгаа биз дээ.

Зочин [103.10.23.113] 2019-10-03 02:21:35

Хийж бүтээж байгаа зүүлийн эсрэг муу амалсан шаар минь чи битгий хуц

зочин [66.181.180.96] 2019-10-02 08:08:08

Ингэж хууртагдахгүй шүү?улс орны ажил ганц манан байгаа цагт явагдана гэж үзэхгүй,төрийн дээр нам гэгч хулгайч,луйварчин нарыг гаргачихаад 30 жилийн дотор улс орны хөгжлийг хойшоо татаж ухрахаар хэмжээнд хүргэсэн шүү дээ?үүнийг хатуу санаж бай,идэж, ууж хулгай хийж явсаны гайг хэнээр үүрүүлэх гэж мананг дэмжээд бгаа юм,манангийн бүлэглэлийг ялын өгч шоронд суулга,улс орны хөгжил манантай,манангүй цаашидаа явагдах л болно,тийм цаг хугацаа эзэн эзэдүүд ни ирчихсэн бгаа шүү,

БУРУУ ЦОЛМОН [103.10.23.113] 2019-10-03 02:47:42

Нам төвтэй улс төрийн тогтолцоо бол Хулгайч луйварчин алуурчин нарыг Нам нэрээр төрийн толгойд гаргадаг тогтолцоо үүнийг Үндсэн хуулиас авч хаяахгүй бол Монгол төр хулгайч нарын гараар мөхнө

Зочин [202.9.42.145] 2019-10-02 09:47:23

Тэр МАНАН-г оюуны ядууралтай ядуу сэтгэхүйтэй залхуу арчаагүй хүлцэнгүй монголчууд өөрсдөө жагсаал хийж гаргасан.

Зочин [43.228.131.45] 2019-10-02 07:54:05

Ээ бурхан минь энэ ажлыг л нэг үр дүнд хүргээд өгөөч, тэгвэл ахиад МАНАН 4 жил байсан ч яахав


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.