АНУ ЕХ-ны нисэх онгоц, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнд татвар ногдуулна

Д.Тулга / Гадаад мэдээ

АНУ-ын эрх баригчид Европын Холбооны улс орнуудын зорчигч тээврийн нисэх онгоцнууд, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнд татвар ногдуулах бодолтой байна. Европын нисэх онгоц үйлдвэрлэгч “Airbus” компани татаас авсны улмаас Европын Холбооны эсрэг 7.5 тэрбум ам.долларын худалдааны арга хэмжээ авахыг Дэлхийн худалдааны байгууллага АНУ-д зөвшөөрсний дараа ийм шийдвэр гарсан байна.

Хөлөг онгоцнуудад 10 хувь, хөдөө аж ахуйн хэд хэдэн төрлийн бараа бүтээгдэхүүн болон бусад бараа бүтээгдэхүүнд 25 хувийн татвар ногдуулах аж. Татвар энэ сарын 18-нд хүчин төгөлдөр хэрэгжих юм байна.

Татвар ногдуулах Европын Холбооны бараа бүтээгдэхүүний бүрэн жагсаалтыг ойрын хугацаанд нийтэлж магадгүй байна. АНУ, ЕХ-ны төлөөлөгчид энэ сарын 14-нд зөвөлгөөн хийхээр уулзах юм.

Вашингтон болон ЕХ-ны олон жилийн маргаан нисэх онгоц үйлдвэрлэгч “Airbus” компанийн татаасын асуудлаас үүдэлтэй. Европын Холбоо ба түүнд багтдаг 4 улс нисэх онгоц үйлдвэрлэгч “Airbus” компанид хууль бусаар татаас олгосон хэмээн АНУ мэдэгдэж байсан юм.

Эх сурвалж: Монцамэ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.